МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Мөн хэд, хэдэн шийдвэрийг гаргалаа" гэж хэллээ.
Тодруулбал,
- Төрийн албан хаагчдын цалинг хасахгүй байх
- Архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх
- Хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх
- Нийгмийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулахгүй байх
- Төсөвт өртөг нь нэмэгдсэн обьектуудын нэмэгдсэн хөрөнгүүдийг олгохгүй байх
- Санхүүжилт нь нэмэгдсэн обьектуудад шинээр хөрөнгө олгохгүй байх
- Шинээр нэмэгдсэн обьектуудыг хасах
- Хүн, амын орлогын албан татварыг нэмэх саналыг дэмжих /өндөр орлоготой хүмүүсийн татварыг нэмнэ/
- Оюутны тэтгэлгийг зогсооно /90 тэрбумын тэтгэлгийн сангийн фонд байгуулаад тэндээсээ сургалтын тэтгэлэг өгнө/
- Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь 20 мянган төгрөг олгохыг дэмжих
- 150 мкв аас дээш талбайтай орон сууцнаас татвар авах
зэрэг асуудлыг хэлэлцэж дэмжжээ. МАН-ын бүлгийн гишүүд уг асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрчээ. Мөн “Ардын эрх” сониныг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар болжээ. Учир нь өчигдрийн хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тус сонин нийтэлсэн учраас ингэж шийдвэрлэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (22)