Азербайжан улсын Баку хотноо 42 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад албан ёсоор нээлтээ хийлээ. Уг олимпиад энэ сарын 1-нээс есдүгээр сарын 14-ний хооронд зохигдох бөгөөд нийт эрэгтэй 180, эмэгтэй 140 орны баг тамирчид оролцож буй нь тухайн тэмцээний рекорд амжилт болоод байгаа юм.
Дэлхийн шатрын олимпиадад манай улсын шатарчид 17 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жил эрэгтэй тамирчидаас Г.Мөнхгал, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, С.Билгүүн, Н.Баттулга нар харин эмэгтэй тамирчидаас Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, У.Лхамсүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Дашрамд дурдахад манай тамирчид чансаагаараа эрэгтэй 180 орны багаас 57 дугаарт, эмэгтэй 140 багаас 15 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Сэтгэгдэл (1)