-
2016 оны 9 сарын 05
аа
-
2016 оны 9 сарын 05
Энэ оны эхний долоон сарын байдлаар шатахуун болон дизель түлшний импорт 2015 оны мөн үеэс буурсан байна.
-
2016 оны 9 сарын 05
Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав
-
2016 оны 9 сарын 05
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Бярхүү өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Лондонд суурьшсан зам тээвэр хариуцсан ахлах банкир болон дэд захирал Виталий Кузнецовтой уулзлаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол Улстай 20 гаруй жил хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгааг ноён Виталий Кузнецов онцлоод хоёр долоо хоногийн өмнө тус банкны хотын дэд бүтэц хариуцсан банкир Улаанбаатар хотод ирж, Монголын төлөөллүүдтэй уулзсныг хэллээ. Харин энэ удаад тээвэр хариуцсан банкирын хувьд ирсэн гэлээ.
-
2016 оны 9 сарын 05
Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос хураагдсан 90 ширхэг тарваганы тулмаас тарваган тахал өвчин илрээгүй байна.
-
2016 оны 9 сарын 05
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олимпоос медаль авсан Доржсүрэнгийн Сумъяа, Доржнямбуугийн Отгондалай болон медалиа атгаад алдсан Ганзоригийн Мандахнаран, дасгалжуулагч Цэрэнбаатрын Цогтбаяр, Бямбаренчингийн Баяраа нарыг хүлээн авч уулзсан байна. Ерөнхийлөгч энэ талаар өөрийн цахим хуудаснаа ”Монголынхоо нэрийг хамгаалж зүтгэсэн эдгээр тамирчид, дасгалжуулагчдаар бахархахгүй байхын аргагүй. Монголынхоо нэр төрийг хаана ч өмөөрч байх хэрэгтэй” гэжээ.
-
2016 оны 9 сарын 05
Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ.
-
2016 оны 9 сарын 05
МАН-ын бүлгийн хурал өнөөдөр 10.00 цагт хуралдахаар тов гарсан боловч цагаасаа хоцрон, 14.00 цагийн үед эхэллээ. Бүлгийн хурлын өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн дэд даргаар хэнийг томилох тухай ярилцсан байна.
Удирдах зөвлөлөөс МАН-ын бүлгийн дэд даргаар Янгугийн Содбаатар, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томилох шийдэлд хүрч, яг одоо УИХ дахь МАН-ын бүлгээр дээрх томилгоог хэлэлцүүлж байна.
-
2016 оны 9 сарын 05
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.05/ Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд өнгөрөгч 8 дугаар сард Итали Улсын төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний эрдэнэт амь нас хохирсонд хувиасаа болон парламентын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
Мөн тэрээр, “Итали Улстай тогтоосон харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, гуравдагч хөршийн нэг хэмээн үздэг. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Итали Улсад хийсэн айлчлал, мөн Италийн Сенатын Ерөнхийлөгч Пиерто Грассогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал үүний тод илэрхийлэл болсон төдийгүй хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдолтой байсан. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын уялдаа холбоо чухал үүрэгтэй” хэмээн онцлоод Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллана гэв.
Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад шинээр нээгдсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсон бөгөөд Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын ээлжит хуралдааныг ойрын үед хийх чиглэлээр ажиллах, энэ хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох хэрэгтэй байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Мөн хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжтой хэмээгээд бизнес эрхлэгчдийг дэмжих, тухайлбал, хөнгөн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллахыг төлөөлөгчдөөс хүслээ.
Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Рацци Улсын Их Хурлын даргыг найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Итали Улс өөрийн Элчин сайдын яамаа Монгол Улсад нээхийг олон жил хүссэн хэмээгээд хоёр орны харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Тэрээр, Монгол Улсын хөгжил дэвшил хурдацтай байгаагийн зэрэгцээ бүтээн байгуулалтын ид үедээ явж байгааг дурдаад Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах эдийн засгийн коридор, дэд бүтцийн салбарт Итали Улс хамтран ажиллах боломжтой хэмээн хэлэв. Мөн Итали Улс арьс шир боловсруулах технологиороо дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд Монгол Улстай энэ салбарт хамтран ажиллах сонирхол байгааг тэмдэглэсэн.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай саатахыг дахин хүсээд Итали Улсын Сенатын Ерөнхийлөгч ноён Пиетро Грассод халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүсэв.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Итали Улсын Сенатын танхимын гишүүн Бартоломео Пепе, Итали Улсын Сенатын танхимын гишүүн асан Даниел Тото, Гианфранко Конте болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 05
“Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд Монгол-Германы XIV чуулганмаргааш болно. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар төлөөлиийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд манай улс нэг алхам урагшилсан гэсэн үг.
Ийм үед Монгол-Германы чуулган энэ асуудлаар санал бодлоо солилцож, төр засгийн удирдлагад болон хоёр орны нийгэмд шинэ дохио санаа өгөх зорилго тавьж тус чуулганыг уг сэдвийн хүрээнд зохион байгуулж буй аж.
Чуулганы илтгэгч болон хүндэт зочдоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд Монгол-Германы чуулганы тэргүүн П.Очирбат,ХБНГУ-аас Монгол Улсад сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг, ХБНГУ-ын Тюрингэн мужийн Ландтагийн гишүүн бөгөөл мужийн Ерөнхий сайд асан Кристине Лийберкнехт, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А. Ундраа, З.Нарантуяа, “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Б.Золзаяа зэрэг 200 гаруй хүн оролцох юм байна.
Дашрамд, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан болон Монгол-Германы чуулган ТББ хамтран тус чуулганыг зохион байгуулж байгаа аж.
-
2016 оны 9 сарын 05
“Ice Top” хамтлаг 20 жилийн ойгоо нижгэр хийхээр хэдийнээ товоо зарлаад байгаа билээ. Энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тэдний 20 жилийн ойн “Баярлалаа” тоглолт олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь ээ. Гэнэтийн бэлгүүд эхнээсээ задарч эхэлсэн бөгөөд монголын рок, поп, хип хоп хамтлагийн төлөөлөл энэ л тайзнаас тэдний хамт ая дуугаараа мэндчилэн уран бүтээлээ толилуулахаар болсон билээ.
Тэгвэл бас нэгэн гэнэтийн бэлэг задлахад “Баярлалаа” тоглолтод “Click Click Вoom”, “Vanquish”, “Dijital”, “MonTa Rep” хамтлагийнхан тус хамтлагийн 20 жилийн ойд зориулаад тэдний хит уран бүтээлийг дуулахаар зэхээд байгаа гэсэн шүү.
Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагч, спонсороор Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг ажиллаж байгаа юм.
Тэдний үнэнч фенүүдээ зориулан тоглох гэж буй “Баярлалаа” тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгаа. “Баярлалаа” тоглолтын тасалбар 5000 төгрөг бөгөөд VIP тасалбар 100 мянган төгрөг юм байна.
-
2016 оны 9 сарын 05
”Хаан” банкны АТМ-ийн тагийг эвдэж хулгай хийхийг завджээ
-
2016 оны 9 сарын 05
УИХ дахь АН-ын бүлгийн хурал эхэлсэн байна. Хурлаар энэ долоо хоногт хуралдах байнгын хороо болон, чуулганаар хэлэлцэгдэх асуудалтай холбогдуулж саналаа солилцох юм. Мөн төсвийн тодотголтой холбоотой асуудлыг чухалчилж хэлэлцэх аж.
Харин МАН-ын бүлгийн хурал эхлээгүй байна. Тус намынхан төсвийн тодотголтой холбоотой асуудлыг голлож хэлэлцэх төлөвтэй байна.
-
2016 оны 9 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танаа
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаарлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах...” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.
Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.
Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.
-
2016 оны 9 сарын 05
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн.
Нутгийн иргэдийн ундны ус битгий хэл мал ууж болохгүй болтлоо бохирдсон Орхон голын бодит байдал, хууль, дүрэм журмыг уландаа гишгэсэн алтны компаниудын үйл ажиллагаа, хариуцсан яам, мэргэжлийн байгууллагуудын авч буй арга хэмжээнд дүгнэлт хийж голын бохирдлыг бууруулах үүрэг, чиглэл бүхий БОАЖЯ, УУЯ, МХЕГ, зарим ТББ-ын хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулжээ
Орхон голын бохирдлыг арилгахаар шуурхай ажиллаж эхэлсэн Ажлын хэсгийнхний дүгнэлт зэргийг үндэслэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, П.Баатарбилэг, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох бусад мэргэжилтэн өнгөрсөн бямба гарагт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
-
2016 оны 9 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайлыг хүлээн авч уулзан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн талаар санал солилцлоо.
Ноён Роберт Гайл “Азийн хөгжлийн банк нийслэл хоттой хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Тусгай замын автобус буюу BRT” төсөл юм. Төслийг эхүүлэхээр талууд 2014 онд гэрээнд гарын үсэг зурсан ч төслийн явц удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс төслийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэлээ. Мөн ирэх жил тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад хүлээлгэн өгөхийг эрмэлзэлж байгаагаа хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот бол хүн ам ихтэй, хөгжиж байгаа хот. Тиймээс хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэх нь хотын өмнө тулгамдсан асуудлын нэг. Төслийг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх тал дээр бүхий л бололцоогоор ханган ажиллана. Мөн BRT төсөлтэй уялдуудан цаашид нийслэлийн нийтийн тээврийн чиглэл, зогсоолыг оновчтой төлөвлөхөд чиглэсэн судалгаа хийж, хамтран хэрэгжүүлэхийг хүсч байна” гэсэн юм.
Уулзалтын үеэр ноён Роберт Гайл ирэх сарын сүүлээр нийтийн тээврийг хөгжлийг чадвахжуулах сургалтыг 3 өдрийн турш зохион байгуулж, нийтийн тээврийн чиглэл зогсоолын төлөвлөлт, Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг зэргийг танилцуулна гэдгийг дуулгалаа. Түүнчлэн нийтийн тээврийн хөгжилд шинэ дэвшил авчрах “Тусгай замын автобус BRT” төслийг бодит бүтээн байгуулалт болгоход бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн гэдгээ талууд онцолж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 05
Оюутны нийтийн тээврийн смарт картын захиалгыг энэ сарын 1-нээс эхлэн сургуулийн захиргаагаар нь дамжуулан авч эхэлсэн.
-
2016 оны 9 сарын 05
МҮОНТ-ийн шинэ захирал өнөөдөр ажлаа хүлээн авчээ. Тус телевизийн захирлаар ажиллаж байсан Д.Энхтуяагийн оронд Л.Нинжжамц томилогдсон байна.
-
2016 оны 9 сарын 05
Нийслэлийн онцгой байдлын газраас газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагад шалгалт хийжээ.
-
2016 оны 9 сарын 05
Сүхбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн 9, Дорнод аймгийн 7, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн 8, Дундговь аймгийн 3 сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг зэрэг нийт 7 аймаг, 49 сум, нийслэлийн 1 дүүрэгт хонины цэцэг өвчин оношлогдон, 9035 хонь өвчилж, 215 мал хорогдож, 5597 малыг устгажээ. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн 3, Төв аймгийн 3, Дундговь аймгийн 3, Дорнод аймгийн 1, Дорноговь аймгийн 3, Сүхбаатар аймгийн 2 зэрэг 6 аймгийн 14 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.