УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хурлаар энэ долоо хоногт хуралдах байнгын хороо болон, чуулганаар хэлэлцэгдэх асуудалтай холбогдуулж саналаа нэгтгэх юм. Мөн төсвийн тодотголтой холбоотой асуудлыг голлон хэлэлцэх аж. МАН-ын бүлгийн хувьд цаг үеийн асуудлаар тэр дундаа төсвийн тодотголын талаар дотроо учраас ололцох, эвлэрэх зарчимтайгаар хуралдаж байгаа юм. Намын бүлгүүд хуралдаж дууссаны дараа байнгын хороодын хуралдаан эхэлнэ.
Т.Энхэлээ