Нийслэлийн онцгой байдлын газраас газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан 38 объектоос галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 325 зөрчил илрүүлсэн байна. Мөн 6 субъектыг 5.6 сая төгрөгөөр торгожээ.
Гал унтраах тактикийн сургуулийг Ойн бирж ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц 39 дүгээр салбар, Мон газ сервис ХХК-ийн агуулах, Сод монгол групп ХХК-ийн шатахуун түгээх станц 32, 37, 56 дугаар салбар, Ник Петровис ХХК-ийн Багануур нефть хангамжийн салбар, Транс гайд сервис ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах зэрэг 9 объектод зохион байгуулж, тус тактикийн сургуульд Онцгой байдлын албаны гал унтраах зориулалтын 18 автомашин, нийт 262 албан хаагч, ажилтан, иргэд хамрагдсан оролцжээ.