БГД-ийн 5-р хороо "Хаан" банкны АТМ-ээс хүн хулгай хийх байна" гэх мэдээллийг өчигдөр 06:38-д цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад, БЗД .... тоотод суух 17 настай эрэгтэй Ц гэгч уг АТМ-ын нүүрэн талын тагийг эвдэж хулгай хийхийг завдсан байна. Уг хэргийг таслан зогсоож БГДЦХ-2 шалгаж байна.
Есдүгээр сар гарч хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэнээс хойш хулгайн гэмт хэрэг эрс өссөнийг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Харуул хамгаалалт муутай газар байрлуулсан машины цонхыг хагалж эд зүйлийг нь хулгайлах, мөн ахуйн хүрээний хулгайн гэмт хэргүүд ихээр үйлдэгдэх болжээ. Тиймээс иргэн та өөрийн эд зүйл, алдаж болзошгүй зүйлсдээ анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй юм.