-
2016 оны 9 сарын 07
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хачирхалтай тайлбар хийж, олныг ”ангайлгалаа”
-
2016 оны 9 сарын 07
Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын даргын урилгаар есдүгээр сарын 2-оос 7-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзлаа. Сенатын гишүүд, төлөөлөгчид нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнтэй танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал бодлоо солилцлоо. Мөн хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран ажиллахаар тохиролцож, “Ах-дүү” хот болохоор санамж бичиг байгуулахаар тохиролцов. Итали Улсын Сенатын танхимын гишүүд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн хүрээг тэлэх, урлаг соёлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 07
“Apple” компани “iPhone 7” болон “iPhone 7 Plus” загварын шинэ гар утаснуудаа өнөөдөр танилцуулна.
Тус компанийн шинэ бүтээгдэхүүн чихэвчний оролтгүй байна гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь гар утсыг маш нимгэн болгохын тулд ийм шинэчлэлт хийсэн бололтой. Мөн тухайн утас нь тус бүр 32, 128 болон 256 Гегабайтын багтаамжтай гэнэ.
Шинэ “iPhone 7” нь өнгөний долоон сонголтойгоос гадна LED гар чийдэнтэй байх бөгөөд энэ гар чийдэн нь дөрвөн өнгөөр, тодруулбал, хоёр хүйтэн ба хоёр дулаан өнгөөр гэрэлтүүлэх аж.
-
2016 оны 9 сарын 07
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид оролцож байгаагаас хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгсэл 3, үнэт эдлэл 3, барилгын салбараас 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус оролцохоор мэдүүлжээ. Улаанбаатарын түншэл-2016 үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих , сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 07
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны орлогч сайдын зөвлөх Балинт Томбор, БНУУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мадари Акош нарыг хүлээн авч уулзлаа.
БНУУ, Монгол Улс хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Унгар улсаас манай улсад 25 сая еврогийн хөнгөлттэй зээлийг олгохоор болсон бөгөөд энэхүү зээлийг Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ба шинээр байгуулах, Автобус угсрах үйлдвэр барих, Смарт бизнес төв, Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Туулын шугуй, Ухаалаг авто зогсоол зэрэг төслүүдэд зарцуулах юм.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны орлогч сайдын зөвлөх Балинт Томбор “Сүүлийн нэг жилийн хугацаанд манай хоёр улсын хоорондын харилцаа холбоо сэргэж шинэ шатанд хүрсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Унгарын худалдааны танхимтай Унгарын Эксим банкаар дамжуулж 25 сая еврогийн хөнгөлттэй зээлийн санхүүжилт авах талаар санамж бичиг байгуулсан. Мөн Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан Биокомбинатын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шинээр байгуулах болон бусад төслүүдийг сонирхож түргэн эхлүүлэх, барих саналтай байна.” гэдгийг хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд Будафешт хотын Орлогч дарга ноён Габор Багди ирж оролцсонд талархаж байгаа. Уг айлчлалын үеэр Унгарын талын техник, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр байгуулахад Унгарын Уотерворкс компанитай ажиллахаар болсон. Мөн Будафешт хоттой хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх 5 төслийг санхүүжүүлэхээр санамж бичигт тусгасан. Автобус угсрах үйлдвэр барих, Смарт бизнес төв, Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Туулын шугуй, Ухаалаг авто зогсоол зэрэг төслүүд багтсан. Хотын удирдлагуудын зүгээс эдгээр төслүүдийг үргэлжлүүлэх нэн даруй ажил хэрэг болгон, цаг алдалгүй хурдан шуурхай ажиллах болно” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 07
Хүн амын хүнс хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх зорилгоор ХХААХҮЯ-наас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 11 дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантогтох хэлэхдээ “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатай энэхүү нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-20-нд Мишээл экспо төвд болох юм. Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл хугацаанд “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 14-20-нд “Эрүүл Монгол хүнс-2016” үзэсгэлэн худалдааг энэ сарын 14-20-нд зохион байгуулна. Мөн “Алтан намар” өргөтгөсөн худалдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд 430 цэгт төмс, хүнсний ногоо борлуулж байна. Энэ сарын 16-нд “Эх орны эрүүл сүү”, 17-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Дэлхийд танигдсан Монгол амт”, 18-нд “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” өдөрлөгийг зохион байгуулна хэмээв.
-
2016 оны 9 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болов.
“Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” уралдааныг нийт аймаг, сум, нийслэлийн дүүрэг, хороо, иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллага гэсэн 5 түвшинд зарлан явуулсан байна. Шагнал гардуулах үйл ажилагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй нар оролцлоо.
Үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зохион байгуулсан “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагналтнууд өнөөдөр энд цуглараад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа төвлөрлийг сааруулах, орон нутгийн удирдлагыг бэхжүүлэх, түүн дотор иргэдийн шууд оролцоог дэмжих асуудалд ихээхэн анхаарал хандуулж ирсэн.
Ардчилсан нийгмийн нэг гол зарчим бол хамтын шийдвэр байдаг. “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго бол шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны эрх зүйн орчныг улам боловсронгүй болгох явдал юм. Ингэснээр улс, орон нутгийн түвшинд гарч буй аливаа шийдвэрүүд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэн гарахад илүү дөхөмтэй болох юм.
“Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааныг нийт аймаг, сумын болон нийслэлийн дүүрэг, хороодын түвшинд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас болон төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагаас иргэдийн саналыг үндэслэн харгалзсан, эсхүл бусад байдлаар шийдвэр гаргахдаа иргэд оролцох бодитой нөхцөлийг хангасан, иргэдийн санаачилгыг дэмжин хэрэгжүүлсэн сайн туршлагыг урамшуулан адил түвшний байгууллага хоорондоо харилцан туршлага солилцож суралцах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, таниулах, мөн иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн санаачилгаар асуудлаа хамтран шийдвэрлэж, нийтийн ашиг сонирхлын асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлсэн сайн туршлагыг урамшуулах зорилготойгоор зохион байгуулсан билээ.
Уралдааныг аймаг, дүүрэг, сум, хороо, иргэд, иргэдийн бүлэг, зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн 5 түвшинд зохион байгуулсан байна. Уралдаанд маш олон сум, хороо, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд маш идэвхтэй оролцсоныг энэ дашрамд дурдах нь зүйтэй. Нэн ялангуяа Хөвсгөл аймгийнхан маш идэвхтэй оролцсоныг энд онцлон дурдаж байна.
Ингээд “Нутгийн хөгжилд иргэний оролцоо” уралдааны шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье. Баярлалаа” гэлээ.
Сумдын хэмжээнд зарласан уралдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ тэргүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ, Төв аймгийн Зуунмод сумын ИТХ удаах байруудыг эзэлжээ.
Нийслэлийн хороодын түвшинд зохион байгуулсан уралдаанд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо тэргүүн байр эзэлж, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо дараагийн байруудад орсон байна.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагын түвшинд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэний зөвлөл тэргүүн байр эзэлж, “Байгальд ээлтэй хөршүүд” ТББ, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Батбаяр, Хэнтий аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, Төв аймгийн Борнуур сумын иргэн Баасанжав, Хөвсгөл аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ шагналт байруудад оржээ.
Тусгай шагналыг Хэнтий аймгийн ИТХ, Хөвсгөл аймгийн ИТХ, Багахангай дүүргийн ИТХ, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв тус тус хүртлээ.
-
2016 оны 9 сарын 07
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/5TgAbolf9GQ” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 9 сарын 07
Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын захиалгыг энэ сарын 8-ны өдрийг дуустал сунгажээ.
-
2016 оны 9 сарын 07
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар С.Батбаатарыг томилжээ.
-
2016 оны 9 сарын 07
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг аравдугаар сарын 20 хүртэл түр зогсоогоод байна.
Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.
-
2016 оны 9 сарын 07
ХУД-ийн Усан спорт сургалтын төвийн албан хаагчид сургалтанд хамрагдлаа
-
2016 оны 9 сарын 07
Л.Энх-Амгалан: Төрийн аудитын байгууллага муу ажилласнаас болж өнөө хүнд байдал бий болсон
-
2016 оны 9 сарын 07
Цагдаагийн нэрийг барьж залилан хийсэн хэрэг гарчээ.
-
2016 оны 9 сарын 07
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/h3JeVOzcIn0” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 9 сарын 07
Монголбанкнаас зарласнаар, ам.долларын ханш 2212 төгрөг, 61 мөнгөтэй тэнцэж байна.
-
2016 оны 9 сарын 07
”Шангри ла” зочид буудлын хурлын танхимд хоёр өдрийн турш хөл хөдөлгөөн тасарсангүй. Энд ”Инвест Монголиа 2016” эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулга уулзалт боллоо. Монголын нэр нөлөө бүхий улстөрчид, эдийн засагчид, бизнес, санхүүгийн салбарын тэргүүлэгчид болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн компаниудын захирлууд цуглаад байв. Өнгөрсөн жилийн чуулга уулзалттай харьцуулбал энэ удаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, орлоцогчдын тоо тодорхой хэмжээгээр багассан байсан юм. Гэхдээ засгийн эрх солигдсон мөчлөгт зохион байгуулагдсанаараа онцлогтой байв.
Эхний өдөр: Банкирууд ба хөрөнгө оруулалт
Шинэ хөрөнгө оруулалтын чимээ, мөнгөн урсгалын хоржигоноон, эдийн засгийн өөдрөг төсөөлөл яригдахгүй гэсэн судлаачдын таамаг чуулга уулзалтын эхний өдрөөс л харагдаж байсан юм. Эсрэгээрээ харин санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний Moody’s фирмийн гаргасан муу мэдээг нэг бус эдийн засагч онцолж байлаа. Moody’s-ээс Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-В3 болгон бууруулсан бөгөөд ирээдүйн төлвийг ”сөрөг” хэмээн үнэлжээ.
Түүнээс гадна Moody’s инвесторс сервисийн захирал Ник Эдвардс болон чуулга уулзалтад оролцсон зарим банкирууд Монголбанк бодлогын хүүг өсгөснийг өөр өөр өнцгөөс талбайрласан юм. Энэ тухай Ник Эдвардс ”Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь чуулга уулзалтыг улам сонирхолтой болгож байна. Бодлогын хүүгээ өсгөсөн нь богино хугацаандаа эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй. Харин урт хугацаанд муугаар нөлөөлж магадгүй. Гэхдээ Монгол Улс ам.доллараар зээлждэг. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш чухал учраас ханштай холбоотойгоор ийм бодлого хэрэгжүүлсэн байх. Энэ нь төгрөгийн ханшаа чангаруулах боловч банкууд өндөр хүүтэй зээл өгнө” гэв. Харин ”Хас банк”-ны ерөнхий захирал М.Болд бодлогын хүүг 15 хувьд хүрсэн нь шинэ зүйл биш гэдгийг хэлээд ”2009 онд буюу дэлхийн эдийн засгийн хямралын өмнө бодлогын хүү 15 хувь байсан. Монголын эдийн засгийн цикл дээшээ доошоо хэлбэлздэг учраас дотоодын банкууд үүнд дасан зохицсон байгаа. Мөн хөрш орнуудтай харьцуулахад манай улсын банкуудын эргэлтийн хөрөнгө боломжийн байгаа” гэсэн юм. ”Голомт” банкны ерөнхий захирал Ө.Ганзориг мөн өөрийн байрь суурийг илэрхийлсэн бөгөөд тэрээр ”Монголбанк бодлогын хүүгээ үлэмж хэмжээгээр нэмлээ. Уг нь жилийн эхнээс зээлийн хүү буурах дүр зурагтай байсан юм. Энэ бол сайн мэдээ. Харин бодлогын хүү нэмэгдсэнээр зээлийн хүү буурах асуудал гацаанд орлоо. Гэхдээ энэ шийдвэр нь үндэсний валют болох төгрөгийн ханшийг тогтворжуулах арга хэмжээ байх” гэлээ.
Зээлжих зэрэглэл, бодлогын хүүтэй холбоотой дээрх хэлэлцүүлгийн өмнө УИХ-ын гишүүн Л.Болд өөр нэг чухал сэдэв болох хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавьсан юм.
Тэрээр илтгэлдээ ”Манай улсын эдийн засаг хүнд байгаа гэсэн мэдээлэл тархсан байгаа. Гэхдээ буцаад хэвийн байдалдаа орсон гэдгийг нотлох нь чухал байна. Бид өөрийн зах зээлийг бие даан тодорхойлоод явж чаддаггүй. Гадагшаа тэр тусмаа Хятадын зах зээлийн өсөлт, бууралттай үргэлж холбогддог. Тиймээс одоо ийм эгзэгтэй үед Монгол Улс өөрийн зах зээлээ тодорхойлоод явах бололцоотой гэдгээ харуулах цаг болсон. Зөвхөн уул уурхайн үнийн өсөлт гэхээсээ илүүтэй эдийн засгийн өөр боломжуудыг нээж, хэрэгжүүлэх шаардлагатай. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болсон нь их чухал нөлөө үзүүлж байгаа” зэрэг зүйлсийг ярьсан юм. Мөн түүнээс Засгийн газрын ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлогын талаар тодруулахад ”Эрх баригчид эдийн засагт буруу онош тавьсан. Буруу оношилбол буруу эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. Татвар нэмэх асуудлаар ард түмний халаасанд гар дүрж байгаа нь зөв зүйл биш. Улстөржсөн шийдвэр сайн зүйлд хүргэхгүй. Татвар нэмэх шийдвэрийг гадны хөрөнгө оруулагчид хараад гайхаж байна” гэв. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт, санхүү, бодлогын хүү зэрэг асуудлуудыг тойрон хэлэлцсэнээр чуулганы эхний өдөр өндөрлөсөн юм.
Хоёр дахь өдөр: Баабарын үг, Элчин сайд нарын зөвлөгөө
”Эдийн засгийн маш чухал асуудал хэлэлцэх гэж байхад хүлээлгэчих юм. Уг нь ингэж болохгүй л юмсан” хэмээн чуулга уулзалтад ирсэн хоёр оролцогч ярилцав. Индэрт Солонгос, Австрали, Герман, Япон, Канадын Элчин сайд нар суудлаа эзэлсэн байлаа. Харин хурлын модератороор нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дөрвөн минутын дараа хурлын танхимд яаран орж ирсэн юм. Монгол Улс хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ, эдийн засгаа яаж сэргээх вэ, гадаад орнуудаас ямар туслалцаа үзүүлэх боломжтой вэ, дэлхийн төвшинд гарахад ямар саад бэрхшээл байгаа вэ зэрэг маш чухал асуудлуудад Элчин сайд нар өөр өөрсдийн бодлыг хэлсэн юм.
Австрали улсын Элчин сайд Жон Лангтри: -Ямар ч улс орон аль аль талдаа сайн орчинд, сайн хөрөнгө оруулалт хийхийг зорьж байдаг. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд ил тод, тунгалаг, хариуцлагатай байдал, хэлсэн, амалсандаа хүрдэг, тууштай байдал, бодлогын хувьд уялдаа холбоо, хуулийн зохицуулалт сайтай байх хэрэгтэй. Эдгээр зүйлүүдийг тусгаж хэрэгжүүлээд, өнгөрсөн алдаагаа засч чадвал гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадна. Түүнээс гадна хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчныг маш чухалчилж үздэг. Өөрөөр хэлбэл хуулиар өөрсдийнх нь эрх ашиг хэрхэн хамгаалагдсаныг хамгийн түрүүнд хардаг. Мөн хууль эрх зүй нь ирээдүйд тогтвортой байх асуудал нь хөрөнгө оруулагчдад чухал байдаг юм. Хөдөө аж ахуйг мартах ёсгүй. Гэхдээ экспортын асуудлыг бодохоосоо өмнө дотоодын үйлдвэрлэлээ харах ёстой. Хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэл уул уурхайгаас олсон орлогоор хөдөлж болно. Гэхдээ хэт хамааралтай байлгаж болохгүй. Харин хөгжүүлэх ёстой.
Канад улсын Элчин сайд Эд Жаггер: -АСЕМ-ийн уулзалт Канадад хамаагүй. Газар зүйн байршлын хувьд. Гэхдээ гаднаас нь дүгнэж хэлж болно. АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь маш том амжилт юм. Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг 20, 30 жилийн хугацаанд харж ажиллах ёстой гэж бодож байна. Удаан хугацааны, тогтвортой, тасралтгүй хөрөнгө оруулалт улс орны эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлдэг. Уул уурхайн салбарын суурийг бүрдүүлдэг хайгуулын салбарыг мөн дэмжих хэрэгтэй. Одооноос хайгуул хийхгүй бол 20, 30 жилийн хөрөнгө оруулалт бий болохгүй. Ер нь уул уурхайн салбар цаашдаа ч Монголын эдийн засгийн гол тулгуур байсаар байх болов уу гэж харж байна. Ганцхан Оюутолгой биш цаана нь хэд хэдэн Оюутолгой байгаа шүү дээ. Одоо олж байгаа уул уурхайн экспортын орлого нь дараа дараагийн том төслүүдээ хөдөлгөхөд ашиглагдахгүй байгаа. Энэ тийм ч зөв зүйл биш. Тиймээс энэ чиглэлд бодитой судалгаа хийж ажиллах хэрэгтэй. Түүнээс гадна кадастрын төвшнөөс эхлээд лиценз олголт гээд бүх зүйл ил тод байх хэрэгтэй гэж боддог. Хайгуулын лиценз авлаа гэхэд цаашаа дамаар зарж байна уу, үгүй юу гэдгийг мөн хянаж байх шаардлагатай. Монгол Улсад мөн алтны салбарт ч гэсэн нэлээдгүй маргаан явагдаж байна. Монголбанкинд тушаадаг алтны 2.5 хувийн татварыг өсгөх тухай яригдаж байгаа. Хэрвээ өсгөвөл нэг ёсондоо энэ нь хөрөнгө оруулалтыг шууд алж байгаа хэлбэр болно. Нөгөөтэйгүүр, геологи, газар зүйн зураглал маш сайн хийдэг бааз суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Австрали байна. Австралийн бэлэн туршлагаас суралцах хэрэгтэй гэж хэлмээр байна. Маш чанартай хайгуулын элементүүд Монголд байдаг. Хууль эрх зүйн зохицуулалт хатуу байх нь зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд хайгуулын чиглэлээр ажилладаг Канадын 75 лиценз байдаг байсан. Харин өнөөдөр тоолох юм бол гарын 10 хуруунд л багтана. Энэ мэт тоо баримтуудыг үндэслэн зохицуулалтаа эргэн харж ажиллах нь чухал юм.
Японы Элчин сайд Такэнори Шимизү: -Япон улс Монголд 55 сургууль, хөдөө орон нутагт 320 сургуульд засвар хийсэн байна. Мөн анагаахын чиглэлээр 1000 сурагч солилцооны шугамаар Японд сургаж байгаагаас гадна ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулах тухай ярилцаж байгаа. Цаашид ч хамтран ажилласаар байх болно. Хөрөнгө оруулалтын хувьд хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, төмөр зам барьсан ч, авто зам барьсан ч тухайн салбарт хэрэгжүүлэх төрийн бодлого л хамгийн чухал. Монгол Улсын хувьд нэгдсэн нэг Үндэсний цогц бодлого, стратегитай болоогүй л байна. Тархай, бутархай маш олон бодлоготой байна. Үүнийгээ нэгтгэн нэг бодлогод зангидах шаардлагатай байх. Энд тэнд маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж болно. Гэхдээ тэдгээр нь зангидсан гар шиг нэгдсэн нэг бодлогын хүрээнд явагдаж байх ёстой. Тэгж чадвал хэрэгжиж байгаа төслүүд нь ашигтай, зорилтот хэсэгтээ хүрч чадах юм. Хоёрдугаарт, Монгол Улс макро эдийн засгийн дээд зэргийн тууштай бодлоготой болмоор байна. Миний хувьд Монголын ардчиллыг их сайшаадаг. Дөрвөн жил болгон сонгууль явагдаж, засаг солигддог. Гэхдээ ямар ч үед бодлогын залгамж чанараа хадгалж явахгүй бол дараа нь маргаан, асуудал урган гарч ирдэг. Одоо ч харж байгаа байх. Залгамж чанаргүйгээс улс орноо хохироож байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын хувьд тууштай болдоготой байж цаашид хөрөнгө оруулалтыг татах боломжийг ашиглах ёстой. АНУ-ын ерөнхийлөгч асан Ж.Кеннеди ”Улс орон миний төлөө юу хийж чадах вэ гэж асуухаасаа илүү, би улсынхаа төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуу” гэж хэлсэн байдаг. Түүнтэй адилаар гадаадын компаниуд Монголын төлөө юу хийж чадах вэ гэхээсээ илүү Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчийн төлөө юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлох нь зөв. Ингээд зөв тодорхойлоод, зөв бодлогоор явбал хөрөнгө оруулалтын үүд нээгдэнэ. ”Инвест Монголиа 2016”-д гадаадын хөрөнгө оруулагчид төдийлөн их оролцсонгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор нь авчирхад тэдгээрийн сонирхлыг юун түрүүнд сэргээх хэрэгтэй байх. Нэмж нэг зүйл монголчууддаа хандаж хэлэхэд, аливаа байгуулсан гэрээ, хэлэлцээгээ хүндэлж сурах хэрэгтэй. Худалдан авах гэрээ, тендерээ зарласны дараа түүнийхээ нөхцөлийг гэнэт хэт ихээр өөрчилж байна. Энэ байдал нь нэр хүндэд нөлөөлж байна. Мөн улстөрчдийн зүгээс ихээхэн дарамт орж ирдэг нь бизнес хийх орчныг улам бүр хүндрүүлдэг. Тэгэхээр аливаа зүйлд оролцох оролцоо, гар дүрдэг асуудлаа багасгах хэрэгтэй гэж үзэж байна. Төрийн албан тушаалтны тогтвортой байдал ч үүнд нөлөөлдөг байх. Япон улсаас ямар ч нөхцөлд туслалцаа үзүүлэх боломж байгаа. Гэхдээ нэг нөхцөлтэйгөөр. Монголчууд өөрсдөө чармайх хэрэгтэй байна.
ХБНГУ-ын Элчин сайд Стефан Дуппель: -Монгол Улс эдийн засгийн болон өөр бусад салбарт хямрал, хүндрэлтэй байсан ч АСЕМ-ийг маш сайн зохион байгуулсан. АСЕМ бол тодорхой үр дүн гардаг арга хэмжээ биш. АСЕМ-ийг зохион байгуулснаараа монголчууд хүчээ нэгтгэж ажиллаж чаддаг юм байна гэдгийг харуулж чадсан. Монгол Улсын хувьд богино хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулж авах нь маш чухал. Хөрөнгө оруулалтын хувьд урт удаан хугацаанд, тогтвортой байлгах нь чухал. Энэ чиглэлд ажиллах ёстой. Ойрын хэдэн сард хийх ёстой гол асуудал бол энэ. Ирэх арванхоёрдугаар сард хоёр талын эдийн засгийн комиссын хуралдаан болно. Энэ үеэр олон чухал асуудлуудыг дэвшүүлж, хөндөн ярилцана. Гэхдээ ид шид гэж байхгүй, харин ажил гэж байдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй. Санхүүгийн асуудлаас болж хэрэгжихгүй байгаа төслүүдийг ярих байх. Мөн дараа дараагийн хамтын ажиллагааны өмнө төлөгдөх өрийн асуудал хөндөгдөнө. Энэ бүх асуудал шийдэгдээд ирвэл Монголд хөрөнгө оруулахаар сонирхож буй Германы компаниуд олон байна.
Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай асуудлаар гадаадын Элчин сайд нар өөр өөрсдийн байр сууринаас дээрх зөвлөгөө, гаргалгааг хэллээ. Харин түүний дараа нийтлэлч Баабар эдийн засгийн хямралаас гарахын тулд Засгийн газар юу хийж чадах, юу хийх ёстой талаар илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.
Нийтлэлч Баабар: -Ардчилсан нам сүүлийн дөрвөн жил буруу бодлого явуулсан байж болох ч түүнийг нь засахын тулд улсаа хорлож болохгүй. Үлгэрлэвэл, гэрт байгаа жоомыг устгах нь зөв ч үүний тулд амьдардаг байшингаа шатааж болохгүй. Засгийн газраас цалин бууруулах, татвар нэмэх зэрэг арга хэмжээ авахаа зарласан. Тэртээ тэргүй биелэх боломжгүй. Нөгөөтэйгүүр, нийгмийн уур амьсгалыг өдөөн хатгасан, далд эдийн засгийг өөгшүүлсэн арга хэмжээ болно. Амиа хорлосон, галаар наадсан энэ цочмог арга хэмжээ нь нийгмийн тогтворгүй байдал үүсгэх аюултай. Гэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэх ажилд зөв зүйтэй зүйл байна. Тэр нь дэлхийн дунджаас хоёр, гурав дахин их болоод буй утга учиргүй халамжийг танах, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээх мөнгөний харангыг зогсоох, үнэгүй болсон хувьцааг үнэтэй болгож зарах зэрэг нь хямралыг зөөлрүүлэх бодитой алхам болох юм. Хэрэв хямрал удаан хугацаагаар үргэлжилбэл хүмүүс үүнд дасч эхэлдэг. Харин үүнийг дагаад ашиг хонжоо унагах хүмүүс олширч, хямралаас гарах замыг боогдуулж эхэлдэг юм. Өөрөөр хэлбэл, хямралаас хурдан гаргана гэсэн нэрийдлээр дундаас нь ашиг унагаадаг бүлэглэл үүснэ. Тиймээс одоо байгаа эдийн засгаа хямралаас гаргахын тулд зөв бөгөөд зоримог шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Хямралыг даван туулахын тулд зөөлөн арга хэмжээ авна гэхээс биш ойрын хугацаанд хямралаас гарна гэж яривал хэтийдсэн мөрөөдөл болно. Зөөллөх арга хэмжээний тухай өөрийнхөө бодлыг хэлье. Сүүлийн 10 жилд ДНБ-ий хэмжээ өссөн нь хөрш Хятадын эдийн засгийн огцом өсөлт, уул уурхайн үнийн өсөлттэй холбоотой. Одоогийн хямрал ч мөн адил уул уурхайн үнийн уналттай холбоотой юм. Тэгэхээр хамгийн түрүүнд хөөж гаргасан гадаадын хөрөнгө оруулалтыг дахин урих хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаагаа шинэ Засгийн газар дангаараа гэлтгүй Монголын төр сурталчлах, нотлох хэрэгтэй байна. Оюутолгойн 34 хувийг найман жилийн өмнө УИХ-ын шийдвэрээр Монголын тал авсан. Түүнийгээ тэтгэж, бирж дээр гаргах, үнэ тогтоох болон бусад бөөцийлөх асуудлуудаа таг мартсан учраас одоо үхмэл болчихлоо. Одоо яаралтай олон улсын бирж дээр гаргах шаардлагатай. Гацууртын алтны ордод хөрөнгө оруулахаар Канадын компани хэдэн жил хүлээж байгаа ч одоо болтол гацсаар байна. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал ”Хан ресурс”-ын нэгэн адил олон сая ам.доллараар торгуулах болно. Хийсэн гэрээгээ зөрчиж баймааргүй байна. Аливаа гадаадын компанитай хийсэн гэрээг дараагийн Засгийн газар нь зөрчихгүй, үргэлжлүүлж байна гэсэн хууль гаргамаар байна. Мөн гацаанд орчихоод байгаа гадаадын компаниудын олон гэрээ хэлэлцээрийг сэргээх хэрэгтэй. Ингэж байж Монголын тал гэрээ хэлэлцээр хийсэн үүргээ биелүүлдэг гэдгээ нотолно. Дэлхий өнөөдөр дайны өмнөх төлөв байдалд оржээ. Ийм үед улс орон болгон баялгаа алт болгон нөөцлөх хандлагатай байдаг. Ингэвэл алтны үнэ өснө. Монгол Улсад жилд ямар хэмжээний алт олборлодогийг мэдэхгүй. Алтны гэнэтийн ашгийн татвар гарснаас хойш хүмүүс алтаа далд байдалд шилжүүлж, энэ нь хүний амь нас, цус, нулимс болсон. Нэгэнт далд болсон алтны салбарт ямар ч хөнгөлөлт амлаад тийм амархан ил болохгүй. Алтыг Төв банкаар дамжуулдаг урсгалыг сэргээвэл энэ нь валютын томоохон эх үүсвэр болох нигууртай. Хууль бусаар гадагшаа гардаг урсгалыг зогсоож, Төв банкаар дамжуулдаг болчихвол нинжа нар байхгүй болж, гэмт хэргийн томоохон уурхай үгүй болох юм. Геологийн хайгуул бол ямар ч улс орны далд баялгийг нээж, зах зээлд гарах бололцоог нэмэгдүүлдэг. Өнөөдөр Монгол орны ердөө 20 хувьд хайгуулын заримдаг ажил хийгдсэн. Тэгэхээр манай улс аль зэрэг баялагтай нь мэдэгдээгүй байгаа гэсэн үг. Францын ”Арева” компани Монголд ураны хайгуул хийгээд 20 жил болж байна. Монголын төр тэдний хөрөнгийг хамгаалах байтугай нийлээд дээрэмдэж байна. ”Арева” арбитрын шүүхэд хандвал тэрбумын торгуульд орно. Уг нь Монголд байгаа боломжит ашигт малтмалаас сүүлийн үед үнэд ороод байгаа нь ганцхан уран. Ганц жилийн дотор үнэ нь 30 хувь өсчихөөд байна. Дараа нь хувьчлалын асуудлыг хөндөх хэрэгтэй. Уул уурхай орж ирснээс төрийн өмчийн ДНБ-д эзлэх хэмжээ үлэмж нэмэгдсэн. Ашиггүй ажиллаж байгаа 80-ийг өмчлөх хэрэгтэй. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүд хувьд очиж ашигтай ажиллаж эхэлснээр татвар төлөгч нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн энгийн үзүүлэлт нь ”хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй” гэдэг энгийн логикт оршино. Жишээ нь, МИАТ. МИАТ нь энэ салбартаа монополь эрх тогтоож бусад өндийх гэсэн хувийн жижиг компаниудад үхлийн цохилт өгч, гаднын ганц компанитай хуйвалддаг гэмт хэргийн шинжтэй үүр болчихжээ. Татварын хувьд, ямар ч тэнэг татвар төлөгч, үргэлж төрөөс ухаантай байдаг. Өнөөдөр Монголд 90 орчим мянган компани бүртгэлтэй боловч тэднээс 10 мянга нь л татвар төлдөг. Зөвхөн татвар төлдөг компанийг улсын бүртгэлд авч, ямар нэгэн урамшуулал өгдөг тогтолцоонд орох хэрэгтэй. Түүнээс гадна халамжийн тогтолцоог ярих хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд насанд хүрсэн 200 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байна. Удаа дараа болсон сонгуулиар маш олон залуус групт орсон байх юм. Халамжийг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй. Түүнээс гадна авлига, халдлага, бусдын эд хөрөнгөд халдах зэрэг гэмт хэргийг онцгойлон авч үзэж, ил далд хөрөнгийг нь хурааж, нүцгэлэх шийтгэл оногдуулах хэрэгтэй.
Ямартай ч ”Инвест Монголиа 2016” чуулга уулзалт ийн өндөрлөлөө. Өөдрөг, аз жаргалтай гэхээсээ илүү хатуу ширүүн шүүмжлэл дагуулсан ”халуун” үгийг оролцогчид ихээр дайв. Харин төр хэрхэн хүлээн авах бол.
-
2016 оны 9 сарын 07
Хуурамч юаниар гүйлгээ хийх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 47 настай иргэн Ө-ийн мөнгөн дэвсгэрт солиулах гүйлгээнээс BO5A398756 сери дугаартай 3 ш, R88Y463151 сери дугаартай 1ш, нийт 4ш 100-тын юань илэрсэн байна.
-
2016 оны 9 сарын 07
ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяаг үүргээ хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаагүй, дорвитой ажил хийгээгүй хэмээн үзэж, эргүүлэн татахаар болжээ. Энэ асуудлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүсэлтээ хүргүүлсэн байна.
-
2016 оны 9 сарын 07
Сонирхолтой фото