Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг Ерөнхий сайд өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны дээр тайлбарлаж, олны "ангайлгалаа".
Тэрээр хэлэхдээ "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа" гэв.
Сэтгэгдэл (117)