Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын захиалгыг энэ сарын 8-ны өдрийг дуустал сунгажээ.
Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Улаанбаатар смарт картын захиалгыг энэ сарын 6-ны өдөр хүртэл авахаар төлөвлөж байсан.
Тийм хэдий ч оюутны холбоод, оюутны зөвлөлүүд хүсэлт гаргаж захиалгын хугацааг ийн сунгажээ. Оюутнууд сургуулийнхаа оюутны холбоо, оюутны зөвлөлд хандаж цахим картаа захиалах бөгөөд шинэ оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэх юм байна.