Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар С.Батбаатарыг томилжээ.
С.Батбаатар нь "Засгийн газрын мэдээ" сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. Мөн "Ардын эрх" , "Өнөөдөр" сонинд орон нутгийн сурвалжлагч, албаны дарга, орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монголын Спортын Сэтгүүчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч, Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны дарга, Unlimited Media Group-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Сэтгэгдэл (4)