Хуурамч юаниар гүйлгээ хийх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 47 настай иргэн Ө-ийн мөнгөн дэвсгэрт солиулах гүйлгээнээс BO5A398756 сери дугаартай 3 ш, R88Y463151 сери дугаартай 1ш, нийт 4ш 100-тын юань илэрсэн байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 176.1-д заасанчлан “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл (1)