Хүн амын хүнс хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх зорилгоор ХХААХҮЯ-наас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 11 дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантогтох хэлэхдээ “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатай энэхүү нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-20-нд Мишээл экспо төвд болох юм. Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл хугацаанд “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 14-20-нд “Эрүүл Монгол хүнс-2016” үзэсгэлэн худалдааг энэ сарын 14-20-нд зохион байгуулна. Мөн “Алтан намар” өргөтгөсөн худалдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд 430 цэгт төмс, хүнсний ногоо борлуулж байна. Энэ сарын 16-нд “Эх орны эрүүл сүү”, 17-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Дэлхийд танигдсан Монгол амт”, 18-нд “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” өдөрлөгийг зохион байгуулна хэмээв.