-
2016 оны 9 сарын 13
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
-
2016 оны 9 сарын 13
Майли Сайрус: Хүмүүс өлсөж байхад ”улаан хивсэн дээр” ахин алхахгүй
-
2016 оны 9 сарын 13
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
-
2016 оны 9 сарын 13
2016 он гарсаар 19 аймгийн, 96 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын сэжигтэй 674 тохиолдол бүртгэгджээ.
Эпидемиологийн 35 дахь долоо хоногт өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
Үүнээс ХР-ын 420 сэжигтэй тохиолдлын 180 буюу 43.2 хувь, ХЭ-ын 166 сэжигтэй тохиолдлын 49 буюу 29.5 хувь, ХБ-ын 88 сэжигтэй тохиолдлын 65 буюу 76.5 хувь нь тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 13
МҮБХ-ноос заал танхимын барилдааны намрын нээлт, Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 9-нд болсон билээ. Нээлтийн барилдаанд улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж, улсын начин Чотонгийн Баянмөнх үзүүрлэсэн.
Харин энэ сарын 17-нд Хилчдийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болох гэж байна. МҮБХ-ноос ирэх оны наадмын их сорилго барилдаан хүртлэх албан ёсны хуваарийг танилцуулж байна.
Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан
IX/09 - Монгол улсад Барилгын салбар үүссэний 90 жилийн ойн барилдаан
IХ/17 - Хилчдийн өдөрт зориулсан барилдаан
X/09 - Баянзүрх хайрханы хишиг барилдаан
X/15 - Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойн барилдаан
X/23 - Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан
XI/13 - Хантайшир дэвжээний 15 жилийн ойд зориулсан барилдаан
XI/26 - Улс тунхагласны өдөрт зориулсан барилдаан
ХII/18 - Богд хан хайрханы хишиг барилдаан
XII/28 - Ерөнхийлөгчийн цомын төлөөх Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн барилдаан
I/13 - Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
I/22 - Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан
II/12 - “Сар шинийн сорилго” барилдаан
II/26 - Гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан
III/01 - Эх орончдын өдөрт зориулсан барилдаан
III/18 - Зэвсэгт хүчний ойд зориулсан барилдаан
III/26 - Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан
IY/09 - Сонгино хайрханы хишиг барилдаан
IY/23 - Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан
Y/14 - Арслан цолны хүндэтгэлийн барилдаан
Ү/28 - Аварга цолны хүндэтгэлийн барилдаан
YI/04 - Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
YI/25 - “Наадмын сорилго” барилдаан
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан
IX/25 - Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит IX сарын нээлтийн барилдаан
Х/16 - Улсын заан С.Гүржавын нэрэмжит ээлжит барилдаан
XI/20 - Есдүгээр сарын ээлжит барилдаан
XII/11 - Өсвөрийн Хан Хэнтийн аварга дэвжээний нэрэмжит барилдаан
I/15 - “Талх чихэр”-ийн Хэвийн боовны баярт зориулсан барилдаан
II/24 - Тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан
III/19 - Баян-Өлгий аймгийн нэрэмжит Наурызын баярт зориулсан барилдаан
IY/16 - Дөрөвдүгээр сарын ээлжит барилдаан
Y/21 - Тавдугаар сарын ээлжит барилдаан
YI/11 - Бүх цэргийн наадмын барилдаан
Сумын цолтой залуу бөхчүүд, өсвөр үеийн ба нийтийн монгол бөхийн барилдаан
IV.17 - Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан
II/25 - Сар шинийн баярт зориулсан сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан
YII/ 11-12 - Улсын баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн /14-16 нас/
Х/01-02 - Хөвгүүд залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан
Х/08 - Бөхийн намрын баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан
ХII/17 - Бөхийн өвлийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан
II/23 - Сар шинийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан
IҮ/08 - Бөхийн хаврын баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан
YI/03 - Бөхийн зуны баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан
-
2016 оны 9 сарын 13
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг саяхан батлууллаа.
-
2016 оны 9 сарын 13
Жил бүр төв талбайд зохион байгуулдаг ”Номын баяр” энэ сарын 16, 17-нд болно.
-
2016 оны 9 сарын 13
ариаланчдын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжиж хамтран ажиллахаар нийслэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд “Алтан намар” өргөтгөсөн худалдааг 8-р сарын 20-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах талбайг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүн ам олноор суурьшсан хорооллуудын 43 байршилд 434 цэгт гарган ажиллахаар төлөвлөснөөс 38 байршлын 370 цэгийн үйл ажиллагаа жигдрэн ажиллаж байгаа талаар нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргийн нийт 240 ногоочин, 6 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл хөтөлбөр оролцож 950 гаруй тонн төмс, хүнсний ногоо, тариамал болон байгалийн жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод, бутны суулгац, эмийн ургамал борлуулахаар оролцоно гэдгээ мэдэгджээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2016 оны 9-р сарын 14-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээний үеэр “Эх орны эрүүл сүү” өдөрлөг, “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” нь зэрэг өдөрлөгүүд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 13
Инфографик: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
-
2016 оны 9 сарын 13
БНМАУ-ЫН БАГА ХУРАЛ 1990-1992
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 1992-1996
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 1996-2000
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 2000-2004
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 2004-2008
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 2008-2012
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 2012-2016
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо 2015.09.13
“Байнгын ажиллагаатай парламент-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов 2015.09.13
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 2016-2020
Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө 2016.07.05
Улсын Их Хурлын даргаар Миеэгомбын Энхболдыг сонголоо 2016.07.05
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд 2016.07.05
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
2016 оны 9 сарын 13
Монголбанк валютын дуудлага зохион байгууллаа.
-
2016 оны 9 сарын 13
800 гаруй номын үнэ 3000 төгрөг
Хүүхдийн инээд цангинасан хичээлийн шинэ жил эхэлжээ. Жил бүр тохиодог номын баярыг угтан хүүхдийн номын ордон болон “Номус ХХК” хамтран 800 гаруй номыг багтаасан апликэйшн есдүгээр сарын 16-нд 13:00 цагт “I cinema” кино театрт нээлтээ хийх нь ээ.
Энэхүү номын апликэйшнд улсын архивт багтсан алтан үеийн хуучны зохиол, сэргээх боломжгүй бүтээлүүдийг ч сэргээн багтаасан бөгөөд ахлах, дунд сургуулийн хүүхдүүдийн хичээлийн сургалтын материалууд болон оюутан сурагчдын гарын авлага багтсанаараа онцлогтой ажээ.
Эл апликэйшныг нэг сарын 3000 төгрөгийн төлбөр төлөөд ашиглах боломжтой бол нэг жилийн төлбөр нь 30 мянган төгрөг юм байна. Та бид хүүхдийнхээ сургалтын материалын төлбөрт хэдэн зуун мянган төгрөг төлөх цаг ард хоцорч 800 гаруй номыг 3000 төгрөгөөр л худалдаж авч өгч болох нь.
Номонд дурлагч, уншигчид маань “¬¬e-nom.mn” хаягаар зочилж өөрийн хүссэн номоо сонгон унших юм. Харин “Номус” компаний хамт олон Номын баярын хүрээнд 750 гаруй номын санч болон 2000 гаруй Монгол хэл уран зохиолын багш нарт өөрсдийн зүгээс бэлэг гардуулахаар зэхээд байгаа гэнэ.
Дэлхийн аль ч өнцөгөөс, ямар ч орноос бид өөрсдийн үндэсний бахархал болсон хэл соёлоо суралцан хөгжүүлэхийн зэрэгцээ, бидний өвөө эмээгийн үеийн гайхалтай зохиолыг анхны хувилбараар нь унших боломжтой болсон байна.
-
2016 оны 9 сарын 13
Одоогоос 26 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байна.
Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон нь гэнэтийн санамсаргүй тохиолдол байгаагүй бөгөөд харин улс орны түүхэн хөгжлийн зүй ёсны үр дүн, шинэ үе шат болжээ. Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны 5 дугаар сард баталсан олон намуудын зөвшилцлийн Протокол хэмээх улс төрийн чухал баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын Их Хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан байна. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөл бүрдсэн байна.
Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ конвенцийг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын Бага Хурлын гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмэр юм. Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж мэтгэлцэн шүүн тунгааж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй билээ.
Шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж, парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоож, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлон “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байна. Энэхүү зарчмын үндсэн дээр Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъектүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтын бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иржээ.
Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойших өнгөрсөн 24 жилийн хугацаанд 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 онд нийт 7 удаа парламентын сонгууль болж төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгуулаад байна.
Монгол Улсын хувьд 1990-1992 онд байгуулагдаж ажилласан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь уламжлалт тогтолцоог халж парламентат ёсыг жинхэнэ утгаар нь шилжих замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, нийт ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага болсноор Монгол Улс дахь парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орсон түүхтэй билээ.
Улсын Бага Хурал болон 7 удаагийн Улсын Их Хурал өнгөрсөн 26 жилд анхдугаар хуралдааныг 7, ээлжит чуулганыг 47, ээлжит бус чуулганыг 14, хүндэтгэлийн хуралдааныг 21 удаа хуралдуулж, бие даасан хууль 463, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2486, олон улсын гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 416, хууль хүчингүй болсон тухай хууль 248, Улсын Бага Хурлын тогтоол 163, Улсын Их Хурлын тогтоол 2223, нийт 5999 хууль, тогтоол хэлэлцэн баталжээ.
Энэ хугацаанд Улсын Бага Хурал болон 7 удаагийн парламентад давхардсан бус тоогоор 367, давхардсан тоогоор 610 хүн гишүүнээр сонгогдон ажилласны дотор 8 удаа сонгогдсон 1 гишүүн, 7 удаа сонгогдсон 2 гишүүн байна. Мөн 2 гишүүн 6 удаа сонгогдсон бол 6 гишүүн 5 удаа, 16 гишүүн 4 удаа, 35 гишүүн 3 удаа, 71 гишүүн 2 удаа, харин 234 гишүүн анх удаагаа сонгогджээ.
Парламентын гадаад харилцаа ч жил ирэх тусам өргөжиж, өнгөрсөн хугацаанд 40 гаруй улсын парламенттай хамтран ажиллаж буйн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид давхардсан тоогоор 69 улсад айлчилсан бол 78 улсын парламентын тэргүүнүүд Монгол Улсад айлчилжээ. Мөн дэлхийн олон орны парламентын төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн оролцсон олон улсын томоохон чуулга, уулзалт, хуралдааныг эх орондоо удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн байна.
Ийнхүү Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж ажилласан 26 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал нь ардчилсан сонгуулийн үндсэн дээр бүрдэж, байнгын ажиллагаатай, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй явагддаг төрийн бодлогын үндсийг тодорхойлогч засаглалын гол институци болж бүрэлдэн төлөвшиж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 13
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа
-
2016 оны 9 сарын 13
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж байна
-
2016 оны 9 сарын 13
Сагсан бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-30-нд болно.
-
2016 оны 9 сарын 13
Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 368 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 9 сарын 13
Бэртлийн улмаас намрын башёг өнжиж буй их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр мэс засалд орлоо. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн бөгөөд уг гэмтэл нь сэдэрч, аки башёг өнжихөд хүргэсэн юм. Их аварга хөлийн хурааныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авахуулсан бөгөөд эмч нар түүнийг өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийж барилдах байтугай яаж алхаж гишгэж байсныг нь гайхжээ.
Их аварга Хакүхо 2007 онд ёкозүно цол хүртсэнээсээ хойш анх удаа тэмцээнийг бүрэн өнжиж байгаа юм.
-
2016 оны 9 сарын 13
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 1657 нохой устгажээ
-
2016 оны 9 сарын 13
Торонто кино наадмын улаан хивсний ёслолын зургууд