Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 368 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.
Зам тээврийн осолд сургуулийн өсмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 4 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал, ХУД-ийн нутаг Дээд бодь хийдийн урд замд “N.Tidda” маркийн авто машины жолооч Г нь Howo ZZ1257 маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 23 настай эмэгтэй С гэмтжээ.