Монголбанк валютын дуудлага зохион байгууллаа.
1. Спот арилжаа: Банкууд 2228.56-2241.21 төгрөгийн ханшаар 17.9 сая ам.доллар худалдан авах, 333.17-335.06 төгрөгийн ханшаар 43.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналуудыг биелүүлээгүй болно.
2. Своп, форвард арилжаа: Банкууд 112.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн своп хэлцлээр 77.0 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ.