Их аварга Хакухо М.Даваажаргал энэ удаагийн башед барилдахгүй өнжих болсон тухайгаа албан ёсоор зарласан. Их аварга маань өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн юм. Мөн наймдугаар сард тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдөгний бэртлээ улам ихээр сэдрээсэн. Энэ мэт бэртлээс шалтгаалан тэрбээр намрын башег өнжсөн билээ.
Тэгвэл Их аварга хөлийн хурааныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авахуулах мэс заслыг хийлгэсэн байна. Эмч нар түүнийг өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийж барилдах байтугай яаж алхаж гишгэж байсныг нь гайхжээ.
Их аварга Хакүхо 2007 онд ёкозүно цол хүртсэнээсээ хойш анх удаа тэмцээнийг бүрэн өнжсөн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)