Жил бүр төв талбайд зохион байгуулдаг "Номын баяр" энэ сарын 16, 17-нд болно.
Уламжлалт номын баярт "Мөнхийн үсэг", "Тагтаа паблишинг" зэрэг хэвлэлийн газрууд "Азхур", "Мир", "Номон" зэрэг номын дэлгүүрүүд оролцох юм байна.
Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг ёсоор улс орон даяар тэмдэглэж буй номын баярт нэр хүндтэй зохиолчид ирж гарын үсэгтэй номын худалдаа явуулж, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт болдог уламжлалтай юм.