Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 16-ны өдөр буюу баасан гаригт хуралдахаар болжээ. Уг хурлаар бодлогын хүүг өөрчилж магадагүй гэж эдийн засагчид үзэж байна. Төв банк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа огцом буюу 4.5 нэгж хувиар бодлогын хүүг нэмэгдүүлж 10.5 хувь байсныг 15 хувьд хүргэсэн билээ. Энэ нь төсвийн алдагдал тэлж, орлого тасалдсан, мөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн өгөөжийг хамгаалах зорилготой бодлогын арга хэмжээ байсан хэмээн тайлбарласан.