Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Монголбанкны уулзалтын танхимд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хэлэлцлээ.
Цаашид “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл” дээр Сангийн яам болон Санхүүгийн Зохицуулах Хорооны албан ёсны саналыг авч, улмаар Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэхээр боллоо.