Хүүхэд насандаа Диснейн од болж урлагийн замаа нээсэн дуучин Майли Сайрус “ELLE” сэтгүүлийн ирэх 10-р сарын нүүрийг чимэхээр болжээ. Түүний үзэсгэлэнт төрхөөс гадна чин сэтгэлийн ярилцлага нийтлэгдэх уг дугаарт тэрбээр ахин улаан хивсэн дээр алхаж, ёслолын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн байна.
Дэлхийн хаа нэгтээ хүмүүс өлсөж байхад би тансаг баярын ажиллагаанд улаан хивсэн дээгүүр алхана гэдэг шударга бус. Би алдартай болохоор уу, би чухал хүн болохоор уу? хэмээн хэлжээ.
Өдгөө 23 настай дуучин бүсгүй Диснейн өсвөр насны од, бяцхан гүнжээс дүр төрхөө танихын аргагүй өөрчилж зоримог шийдэлтэй гадаад төрх, уран бүтээлтэйгээр гарч ирсэн байдаг.
Түүнчлэн тэрбээр Бритни Спийрстэй хэр дотно байдаг вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд ийн хариулжээ.
-Миний менежер Адам Лебер Бритнитэй хамтран ажилладаг болохоор бид ойр дотно байдаг юм. Бритниг би өөрийнхөө ертөнцөөс алсран буй хүн юм уу даа гэж боддог. Гэхдээ би түүнийг жаргалтай байлгахыг хүсдэг хэмээжээ.
Дашрамд дуулгахад иогаар хичээллэдэг дуучин Майли Сайрус энэ сарын 19-д эхлэх “The Voice” шоуны 11 дэх улирлын тэмцээнийг Адам Левайн, Блейк Шелтон, Алисиа Киш нартай хамтран шүүхээр болсон билээ.
www.urlag.mn