-
2016 оны 9 сарын 14
Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг улируулан сонголоо.
МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, нарийн бичгийн дарга М.Бөхбат Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох болон дэд ерөнхийлөгчид, Улаанбаатар хот болон бүх аймгуудын жүдо бөхийн салбар, холбооны гишүүд, жүдо бөхийн клубын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцсон хурлын танхимаас Х.Батттулга ганцаараа нэр дэвшсэн байна.
Харин одоо холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга, Төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож байгаа юм.
-
2016 оны 9 сарын 14
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан ирэх баасан гарагт буюу энэ сарын 16-нд болно.
-
2016 оны 9 сарын 14
“Нортерн Рэйлвейс” ХХК-ийн ТУЗ-ын даргыг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 9 сарын 14
Өнгөрсөн даваа гарагт таван яамны төрийн нарийн бичгийн дарга нар Төрийн албаны зөвлөлийн шалгаруултад тэнсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.
-
2016 оны 9 сарын 14
Рио-2016 паралимпийн наадам Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар медалийн тоогоор манай улс жүдо, пауэрлифтингийн төрөлд хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 159 орноос 67 дугаар байрт бичигдэж байна.
Харин нэгдүгээр байранд БНХАУ 63 алт, 51 мөнгө, 33 хүрэл нийт 147 медаль, удаах байруудад Их Британи 34 алт, 18 мөнгө, 23 хүрэл медальтайгаар, Украин 27 алт, 21 мөнгө, 43 хүрэл медальтайгаар тус тус бичигджээ.
-
2016 оны 9 сарын 14
Өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Т.Батцогт, НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү нар оролцлоо. НИТХ-ын дэгийн дагуу сар бүр хуралдах ёстой. Гэвч долоо, наймдугаар сард хуралдаагүй гэнэ. Хэрэв ээлжит чуулган хойшлох шалтгаантай бол дараагийн хурлын товыг тогтоол гаргаж товлох ёстой байдаг байна.
Хуралын эхэнд НИТХ дахь АН-ын дарга Ц.Баатархүү “НИТХ ардчиллын зарчмаас, нээлттэй үйл ажиллагаагаа явуулдаг зарчмаас ухарч байна. Тогтмол явуулах ёстой хурлаа хоёр удаа тасаллаа. Нийслэл Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын шинэчлэлтэй холбоотой асуудал, тусгай замын автобус, гэр хорооллыг дэд төв болгон хөгжүүлэх, хотын тохижилт, хог хаягдлын шинэ менежмент гэх мэт олон асуудлын эрчим суларч Улаанбаатар хот эзэнгүйдэж байна. Иймээс НИТХ-ын дарга Ц.Сандуйд шаардах бичиг хүргүүлнэ” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт“Нийслэлийн Засаг даргаас нутгийн өөрөө удирдах байгууллагуудад 2012 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсийн судалгаа мэдээллийг ирүүлэх үүрэг даалгавар өгсөн юм байна лээ. Энэ нь төрийн албан хаагчид ажлаа хийх боломж бололцоог хааж, сэтгэл санааны дарамт учруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агентлагаас 200 гаруй хүн чөлөөлөгдсөн. Ингэснээр төрийн албан хаагчид нам бус байх хууль тогтоомжийг зөрчиж байна” гэв
-
2016 оны 9 сарын 14
Ж.Эрдэнэбат: 1949 оны гэрээг өөрчлөхийн төлөө хоёр тал бодитой алхам хийх цаг болсон
-
2016 оны 9 сарын 14
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил яамныхаа газрын захирлуудын хамт өчигдөр мэдээлэл хийлээ. Тус яамнаас сард нэг удаа тогтмол мэдээлэл хийж байхаар болжээ. Ц.Мөнх-Оргил сайдын мэдээлснээр саяхан УИХ-аар батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Гадаад харилцааны яамны хариуцах 13 асуудал багтсан байна. Тодруулбал, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаад сурталчилгааг сайжруулах, гадаад амьдарч байгаа 130 гаруй иргэндээ төрийн үйлчилгээг хүргэх гэх мэт асуудлууд багтсан юм байна. Гадаад харилцааны сайд товчхон мэдээлэл хийсний дараа газрын захирлууд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
В.ЭНХБОЛД (Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал): -Сүүлийн гурав дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, орчноо сайжруулах тал дээр доривтой арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Ингэсэнээр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдал бий болголоо. Та бүхнийг урьж байна гэсэн мессежийг өгөх боломжтой болно гэсэн үг. Засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа ч гэсэн бид энэ хүрээнд тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, олон жил хүлээлттэй байсан Монгол, Канадын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтаа харилцан хамгаалах хэлэлцээрт тус улсын парламентын Нийтийн танхимын даргын айлчлалын үеэр гарын үсэг зурсан. Ер нь гаднын хөрөнгө оруулалтыг татахад улс төр болон бодлогын тогтвортой байдал хамгийн чухал. Түүнээс биш татварын хөнгөлөлт зэрэг механизм тийм ч чухал биш.
-Давхар иргэншилтэй холбоотой асуудал сүүлийн үед их яригдах боллоо. Хууль эрх зүйн хувьд гадаадад төрсөн иргэдээ улсынхаа иргэнээр бүртгэх боломжгүй байгаа юм уу?
Я.АРИУНБОЛД (Консулын газрын захирал): -Юуны өмнө давхар иргэншил гэдэг ойлголтыг товч тайлбарлая. Олон улсын эрх зүйд давхар иргэншил буюу хоёроос олон иргэншил болон иргэншилгүй байх гэсэн ангилалууд байдаг. Эндээс давхар иргэншлийн хувьд манай улсад Харьяаллын тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын иргэн нэгэн зэрэг өөр улсын харьяат байж болохгүй” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй улс. Энэ хуулийн 7.1-д “Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн байх юм бол тэр хоёроос төрсөн хүүхэд хаан төрсөнөөс үл хамааран Монгол Улсын иргэн байна” гэж заасан байдаг. Гэтэл амьдрал дээр юу болж байна вэ гэхээр хилийн чанадад хүүхдүүд хоёрдмол харьяалалтай болчихоод байгаа юм. Жишээ нь, АНУ-д төрсөн хүүхдэд тухайн улс эрүүл мэнд, нийгмийн даатгал зэрэг бүх үйлчилгээгээ үзүүлж өөрийн иргэнээрээ тооцчихож байгаа юм. Энэ мэт хоёр улсын хуулийн зөрүүнээс болоод 1998 оноос хойш гадаадад төрсөн 4800 хүүхдээс 2181 нь ийм байдалд орчихоод байгаа юм. Энэ 2181 хүүхдийн асуудлыг бид ярьж байгаа. Үндсэн хуульд зааснаар эдгээр иргэдээ хасахгүйгээр Монгол Улсынхаа иргэнээр хадгалмаар байгаа юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 29.5-д “Хоёрдмол харъяалал нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг. АНУ-ийн иргэн болсон 2181 хүүхдийн эцэг, эх нь олон жил энэ асуудлыг шийдүүлэхээр холбогдох бүх байгууллагад хүсэлт гаргаад явж байгаа. Энэ хүмүүсийн тухай үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө, эрсдэлтэй гэж үзэхгүй байгаа. Харин үрчлэгдсэн, гэрэлсэн, гадаадад хөдөлмөр эрхлэхээр тухайн улсын иргэн болсон иргэнийг манай улсын иргэн гэж хүлээж авах үндэслэл байхгүй. Энэ асуудалд манай улсын байр суур хэвээрэй байгаа.
-Баян-Өлгий аймгийн иргэд Казахстан улсын иргэн болох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг Гадаад харилцааны яам анхаарч авч үздэг үү?
Я.АРИУНБОЛД: -Казахстан улс 1990 оноос хойш үндэстнийхээ эв нэгдлийг илэрхийлж хууль гаргаад бусад улсад байгаа үндэстнүүдээ өөрийн иргэн болгож эхэлсэн. Манай улсын 40 гаруй мянган иргэн тус улсын харьяат болсон гэсэн мэдээлэл бий. 1990-ээд оны сүүлээр 25 мянга орчим иргэн хоёрдмол харьяалалтай болоод байсан. Яагаад гэвэл, Монгол Улсынхаа иргэншлээс хасагдахгүйгээр тус улсын иргэн болоод байсан. Бид Казахстаны талтай зөвлөлдөх уулзалт байнга хийдэг. Сүүлд 2700 орчим хүн давхар харьяалалтай үлдчихсэн байсныг Гадаад иргэн харьяатын газар Казахстаны талтай хамтран шийдээд дуусч байгаа гэсэн мэдээлэл бий.
-Манай иргэдийн хойд хөршид зорчих урсгал нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хил нэвтрэхэд түгжрэл үүсч байгаа. Иргэдийн хил нэвтрэх хугацааг богиносгох тал дээр хийхээр төлөвлөсөн тодорхой ажил бий юү?
Я.АРИУНБОЛД: -ОХУ жил болгон бидэнтэй зөвлөлдөх уулзалт хийгээд иргэдийн асуудлыг ерөнхий байдлаар нь ярьдаг. Визгүй болсонтой холбогдоод манайхаас хойд хөрш рүү гардаг иргэдийн ачаалал нэмэгдсэн. Бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад консулын газрынхаа төлөөллийг оролцуулж энэ асуудлыг ярьж байгаа. Хамгийн эхний ээлжинд хилийн нэвтүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ярьж байгаа. Урд хөршийн хувьд ч ялгаагүй энэ асуудлаа яриа хэлэлцээ хийж байгаа. Эхнээсээ үр дүн гарч боомтын ажиллах цагийг уртасгаж, амралтын өдрүүдэд ажиллуулж байна.
-БНСУ дайны бэлэн байдал зарласан. Мөн тэнд ойр ойрхон газар хөдөлж байна. Монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа тус улсад үүсээд буй нөхцөл байдлыг Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байгаа вэ. Ямар нэгэн муу зүйл боллоо гэхэд авах арга хэмжээний тухай эрх зүйн зохицуулалт бий юү?
Я.АРИУНБОЛД: -Ер нь хилийн чанадад болж байгаа байгалийн гамшигт үзэгдэл, осол эндэгдэл зэрэг бүх асуудалд Элчин сайдын яамд анхаарлаа хандуулж байнга мэдээлэл дамжуулж байдаг.
-
2016 оны 9 сарын 14
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.14/ ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгчтэй уулзан, танилцаж байгаадаа баяртай байна хэмээгээд Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь хоёр улсын стратегийн түншлэлийн ач холбогдолтой байгууллага. Монгол Улсын тээврийн салбарт чухал байр суурь эзэлдэг. Энэ салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад шинэ удирдагчийн хувьд санаачлагатай ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров УИХ-ын даргыг цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, өнө эртнээс уламжлан ирсэн найрсаг харилцааг цаашид үргэжлүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л чадлаараа ажиллана гэв.
Уулзалтын үеэр талууд гурван улсын байгуулсан Эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар болон тогтвортой, таатай хууль эрх зүй, татварын орчныг бүрдүүлэх асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 14
Элэгний эмгэг судлалын холбоо “Хаппи веритас” оношлогооны төвтэй хамтран элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал, нас баралтыг бууруулах зорилгоор үнэ төлбөргүй шинжилгээ хийх сарын аяныг зарлаж буй талаараа мэдээллээ. Тодруулбал, есдүгээр сарын 15-наас сарын хугацаанд иргэд “Хаппи веритас оношлогооны төв”-д хандан шинжилгээнд хамрагдаж болох юм байна.
Тус төвийн хяналтад өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн байдаг бөгөөд аяны хүрээнд хавдар, хатуурал хүнд шатандаа орсон зорилтот бүлгийн хүмүүсийн эмчилгээг үнэгүй хийх юм байна. Хаппи веритас оношлогооны төвөөс үнэгүй шинжилгээ, шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
-
2016 оны 9 сарын 14
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсантай холбогдуулан Ардчилсан хувьсгалын зүтгэлнүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, СГЗ С.Амарсанаа, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам нарын тэргүүтэй хүмүүс дээрх асуудлаар байр, сууриа илэрхийлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хуулийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж буйгаа мэдэгдэв.
Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарам “Цагдаа нар улс төрчдийн гар хөлөөр ажилладаг нь олон үйл явдлаар тод харагдаж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Коммунистууд төрийн толгойд гарахаар ийм зүйл хийдэг. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулж чадаагүй юм байна. Хүнд ёс бусаар халддаг. Хууль нь КГБ-ын аргаар байна. Гэмгүй хүнийг буруутгадаг. Ял тулгадаг. Үүнээс болж гэр бүлээрээ нэр хүнд нь хохирдог. 2000 оноос хойш хүний эрх бүрхэг болсон. Одооноос бугшмал зүйлээс ангижрах хувьсгал хийх цаг нь болжээ. С.Зоригийн аллагын цаана хамтран зүтгэж явсан нөхрийг нь гүтгэж хаячихаад буу шагайх гэж байна. Дуртай хүнээр буу шагайлгахгүй. Бид зүгээр суухгүй. Хатуу тэмцэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг асуудлаар монголчуудын эв нэгдлийг хангасан үйлдэл хийгээсэй гэж хүсч байна. Дөрвөн жилийн дотор Улаанбаатар гэрэлтэй гэгээтэй болсны төлөө Э.Бат-Үүлийг “шагнаж” байгаа нь энэ үү. Би дарангуйллын эсрэг байна. Ганцаараа ч тэмцэж чадна” гэлээ.
Мөн Ардчилсан холбооны гишүүн Х.Батчулуун “С.Зоригийн хэрэг Зоригийнх биш боллоо. Энэ хэргийг илрээсэй гэж бид 20 жил хүлээж байна. Энэ хэргээр улс төрийн хамгийн хар бараан зүйлийг хийдэг боллоо. Энэ хэргээр ард түмнийг мансууруулдаг болж. Бид нэг хөдөлбөл яг 90 оных шиг хөдөлнө. Нэгийг нь хутгалж алаад нөгөөх нь амьдаар нь сүг болгох гэж байгаа бол бид нарыг бүгдийг нь аваачиж хориорой. Э.Бат-Үүл бол хар багаасаа шударга үнэний төлөө тэмцэж ирсэн. Э.Бат-Үүлийг хулигаан байсан гэж ярьдаг. Хүн өмөөрөөд хүнд зодуулдаг хүн байсан. Тэр чанараа одоог хүртэл хадгалаад явж байгаа. Энэ хүртэл Э.Бат-Үүлийг дэндүү хэлмэгдүүлж, доромжилж, гүтгэж ирлээ. Энэ хэргийг илрүүлэх нь гол зорилго нь биш, улс төрийн гол тоглоом болчихлоо. Зоригоор хэнийг алах уу гэдэг нь чухал боллоо. Бид үүнийг тэвчиж чадахгүй. Учир нь бид С.Зоригийн найзууд. Бид Монголын төлөө хоорондоо хэрэлддэг байснаас хувийн ашиг сонирхол байгаагүй. Энэ хоёр хүн найзууд байсан. Энэ үлгэрт хэн ч итгэхгүй. Улс төрийн аллага хүн төрөлхтний түүхэнд байдаг юм байна лээ. Гадаадын улс орнуудад ийм хэрэг удаа дараа гарч байсан. Ийм арга зөвхөн коммунистууд, фашистуудад байдаг. Удирдагчдаа намнаж авдаг ийм хэргүүдийг би уншсан. Бидний найзыг яг ийм аргаар алсан. Эх орны түүхээс гэх юм бол Төмөр-Очир гуайнхтай яг ижил. Энэ бол улс төрийн аллага. Энэ хэргийн дараа маш олон хүмүүсийг хэрэгт татсан”гэв.
Тэд мөн ”МАН дотор шударга үнэн зөв хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс үүнийг арай дэндсэн хэрэг болж байна гэж бидэнд хэлж байгаа. Бүгдээрээ хүний эрхийг уландаа гишгэсэн хууль бус гүжирдлэгийн төлөө тэмцэе” гэлээ.
Т.Энхэлээ
-
2016 оны 9 сарын 14
Өчигдөр буюу 9 дүгээр сарын 13-ны өдөр Замын цагдаагийн гарын ЖШУХ дээр нийт 320 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч 24 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
-
2016 оны 9 сарын 14
Улаанбаатар хотын иргэдийн олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдтэй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “ Зөвлөлдөх уулзалт” хийнэ.
-
2016 оны 9 сарын 14
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комисс байгуулагдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагджээ.
Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд маргаашнаас зарим арга хэмжээнүүд эхлэх юм. Тухайлбал, 9 дүгээр сарын 15-ны пүрэв гаригт Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номуудын нээлт болох бол Баасан гаригт 15 цагаас Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болох аж.
Мөн 9 дүгээр сарын 17-ны бямба гаригт 08:00 цагт Ю.Цэдэнбалын шарилд хүндэтгэл үзүүлнэ, 11:40 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө, 12:30 цагт Сүхбаатарын талбайд Бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт, 14:00 цагт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
-
2016 оны 9 сарын 14
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 40 гаруй хувь нь инженерийн хангамжтай нийтийн орон сууцанд, 60 орчим хувь нь инженерийн бүрэн бус хангамжтай гэр хороололд амьдарч байгаа юм.
-
2016 оны 9 сарын 14
Их Британийн уулчин С.Нэшийн амь насыг хөнөөсөн этгээд өмнө нь тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ.
-
2016 оны 9 сарын 14
40 жилийн дараа хэтэвчээ олжээ
-
2016 оны 9 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор явах замдаа Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордов.
-
2016 оны 9 сарын 14
ррр
-
2016 оны 9 сарын 14
Манай улс БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн допингийн хяналтын лабораторид улсын баяр наадамд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээг илгээдэг болоод 14 жил болж байна. Гэхдээ өнөө жил тэгш ойн баяр тохиож, наадмаар 1024 бөх барилдсан тул шөвгөрсөн 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан юм. Шинжилгээний хариу жил бүр наймдугаар сард багтаж ирдэг байсан. Гэвч энэ жилийн баяр наадмын допингийн хариуг зарлаагүй хоёр сар боллоо. Допингийн шинжилгээний хариуг ингэж удаасанд бухимдах хүн цөөнгүй байна. Бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойшхи хугацаанд энэ жилийнх шиг хариуг нь ингэж удааж зарласан түүх ховор юм. Тэгвэл