Өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү болон Л.Нарантуяа, Т.Батцогт нарын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн үед НИТХ-ын үйл ажиллагаа доголдож сар бүр хуралдах товтой хурлаа тасалж байна. Тухайлбал, долоо, наймдугаар сард НИТХ хуралдаж чадаагүй. гэнэ. Хэрэв ээлжит чуулган хойшлох шалтгаантай бол дараагийн хурлын товыг тогтоол гаргаж товлох ёстой байдаг. Гэтэл тэгсэнгүй гэв. Энэ хэрээр Улаанбаатар хотын үйл ажиллагаа тасалдаж байна гэлээ.
Мөн 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын шинэчлэлтэй холбоотой асуудал, тусгай замын автобус, гэр хорооллыг дэд төв болгон хөгжүүлэх, хотын тохижилт, хог хаягдлын шинэ менежмент гэх мэт олон асуудлын эрчим суларч Улаанбаатар хот эзэнгүйдэж байна. Иймээс НИТХ-ын дарга Ц.Сандуйд шаардах бичиг хүргүүлнэ гэж НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агентлагаас 200 гаруй хүн чөлөөлөгджээ. Ингэснээр төрийн албан хаагчид нам бус байх хууль тогтоомжийг зөрчиж байна гэж тэд энэ үеэр мэдэгдлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)