Өчигдөр буюу 9 дүгээр сарын 13-ны өдөр Замын цагдаагийн гарын ЖШУХ дээр нийт 320 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч 24 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь T.Prius маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 29 настай эрэгтэй Х нарын дөрвөн хүн гэмтсэн байна. Орон нутагт, Архангай аймгийн Өндөр Улаан сум, Донгой багийн төвөөс зүүн зүгт 5 км зайд Istana маркийн авто машины жолооч С нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж жолооч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч нэг хүн гэмтсэн хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна. Иймд иргэд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох дүрэм журмыг биелүүлж, өөрийнхөө болон бусдын амь насыг хамгаалахыг Замын цагдаагийн газраас уриаллаа.
Сэтгэгдэл (1)