Их Британийн уулчин С.Нэшийн амь насыг хөнөөсөн этгээд өмнө нь тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Тодруубал С.Нэш Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан байдалдтай цогцос нь олдсон юм. Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран шалгаж сэжигтэн этгээдийг саатуулсан байна.
Сэжигтэн этгээд нь Архангай харьяат бөгөөд 1981 онд төрсөн 34 настай эр Г гэгч байжээ. Түүнээс хохиргогчын биед явсан зарим зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. Тухайлбал, талийгаачийн бичиг баримт, онгоцны тиз зэргийг хураан авчээ. Сэжигтэн Г нь өмнө нь 2014 онд эрүүгийн хуулийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байна. Сэжигтэнг цагдан хориод байгаа аж.
Сэтгэгдэл (4)