-
2022 оны 7 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
-
2022 оны 7 сарын 28
Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд жилд 10 сая.тн-ын хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар эхний блок үйлдвэрийн зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах юм.
-
2022 оны 7 сарын 28
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдарч байна. Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна.
-
2022 оны 7 сарын 28
АТҮТ дээр цахилгааны гэмтэл гарсан тул лавлах утас 1900-1234 түр хугацаанд ажиллах боломжгүй боллоо.Одоогийн байдлаар холбогдох мэргэжилтнүүд гэмтлийг засахаар ажиллаж байгаа бөгөөд иргэд та бүхэн хүлээцтэй хандахыг хүсье
-
2022 оны 7 сарын 28
Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлана.
-
2022 оны 7 сарын 28
Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран баруун 8 аймаг буюу Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтэс болон эдгээр аймгийн бүх сумдын нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудыг олон үйлдэлт хэвлэх төхөөрөмжөөр бүрэн хангалаа.
-
2022 оны 7 сарын 28
Судалгаагаар нийт байгаль хамгаалагчдын 30 гаруй хувь буюу гурван байгаль хамгаалагч тутмын нэг нь халдлагад өртсөн гэсэн дүн байдаг.
-
2022 оны 7 сарын 28
Үндэсний ёс уламжлал, өв соёлыг сурталчлах зорилготой энэхүү эвент арга хэмжээг дотоодын аялагч, жуулчдаас гадна Франц, Польш, Герман, Япон, Солонгос, Орос, Швейцар зэрэг улс орны 1000 орчим жуулчид үзэж сонирхжээ.
-
2022 оны 7 сарын 28
Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн баяр наадам өнөөдөр эхлэж байна. Та бүхэн хөтөлбөртэй танилцана уу.
-
2022 оны 7 сарын 28
Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинэ эм Истанбулийн их сургууль дээр нээгдсэн байгаа. Энэ эмийн хоёрдугаар шатны судалгааны ажлыг Оном сангийн эрдэмтдийн баг, Элэгний төвийн эмч, судлаачид болон ХСҮТ-ийн эмч , эрдэмтэдтэй хамтран хийлээ. Бэлтгэл ажил эрчимтэй явж байна. Энэ намар элэгний хорт хавраас урьдчилан сэргийлэх аман эмчилгээ буюу эмийн эмнэлзүйн хоёрдугаар шатны судалгааг хийж хэрэгжүүлнэ.
-
2022 оны 7 сарын 28
Эмийн хууль, дархлаажуулалтын хууль гэж бий. Эмийг улсын бүртгэлд авахын өмнө хоруут чанарыг заавал судалж багц шинжилгээний хүрээнд судалгаа хийдэг байсан. Гэтэл ковидын үед хагас хөгжүүлсэн вакциныг оруулж ирэх болсон. Нэг ёсондоо туршилтын туулай боллоо.
-
2022 оны 7 сарын 28
Наймдугаар сарын 1-нээс орон даяар 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлнэ. Хүүхдийн вакцинжуулалтыг эцэг, эхийн зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудсанд үндэслэж сайн дурын үндсэн дээр хийнэ.
-
2022 оны 7 сарын 28
2022 оны II улирлын НӨАТ буцаан олголтыг 1.13 сая иргэнд 61.4 тэрбум төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхлээд байна.
-
2022 оны 7 сарын 28
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машин дотор ороод гарч чадахгүй гацсан гэх дуудлага долоодугаар сарын 27-ны 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
-
2022 оны 7 сарын 28
Улаанбаатар хотын хэмжээнд 161 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 172 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг амны хаалтаа хэрэглэхийг уриалж байна.
-
2022 оны 7 сарын 28
Үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлнэ
-
2022 оны 7 сарын 28
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах То Ван 24-р байрны баруун талын гараашуудыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол болгон тохижууллаа.
-
2022 оны 7 сарын 28
Өнөөдөр Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийн тохиолдуулан ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хурлаар вируст гепатитаас сэргийлэх арга хэмжээ, эрт илрүүлэг, Вируст гепатиттай тэмцэх эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2030 он, Вируст гепатитын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
-
2022 оны 7 сарын 28
Тэрбээр анхны цолоо 2015 онд Увс аймгийн баяр наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байсан бол удаах цолоо энэ жилийн улсын баяр наадамд зодоглож улсын начин цол хүртээд буй.
-
2022 оны 7 сарын 28
Энэ жилийн үндэсний их баяр наадмын баруун бүсийн хурдан морины уралдаан долоодугаар сарын 29-31-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдах гэж байна. Хэрэв та баруун бүсийн наадмыг үзэхээр төлөвлөж байвал олон ястаны өлгий Ховд аймгийн онцлох таван зүйлсийг үзэж сонирхоорой.