"Хүүхдэдээ коронавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй бол цэцэрлэг, сургуульд хамруулахгүй. Эмнэлэгт хэвтэх хүүхдэд вакцин хийлгэх шаардлага тавина" гэсэн мэдээлэл цахим орчинд тархаж, иргэд бухимдсан өнгө аястай сэтгэгдлээ илэрхийлжээ. Энэ мэдээлэл нь ташаа болох талаар ЭМЯ-ны тайлбарыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Наймдугаар сарын 1-нээс орон даяар 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлнэ. Хүүхдийн вакцинжуулалтыг эцэг, эхийн зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудсанд үндэслэж сайн дурын үндсэн дээр хийнэ" гэв.