"Тусгаар тогтнол" хөдөлгөөнөөс 5-11 насны хүүхдүүэд вакцин хийхийг эсэргүйцэж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд н.Бямбаа "Хүүхдийн албадан вакцинжуулах нь эмзэг сэдэв болоод байна. Миний бие эрүүл мэндийн яамны газрын даргаар ажиллаж байсан хүн. Эмийн хууль, дархлаажуулалтын хууль гэж бий. Эмийг улсын бүртгэлд авахын өмнө хоруут чанарыг заавал судалж багц шинжилгээний хүрээнд судалгаа хийдэг байсан. Гэтэл ковидын үед хагас хөгжүүлсэн вакциныг оруулж ирэх болсон. Нэг ёсондоо туршилтын туулай боллоо. Бага насны хүүхдэд төрөлхийн дархлаа гэж бий. Түүгээрээ амьдрах чадвараа нөхөж байдаг. Гэвч алдаг оног судалсан вакциныг иргэддээ хийж байна. Хүний эрхийн тухай илтгэлдээ албадан вакцинжуулалтыг байж болохгүй гэж тусгасан. Гэвч Монголчууд үйлчилгээний газар, зорчих эрхийг нь хааж байгаад албадан вакцин хийсэн" гэв.
Харин вакцины улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний тухай “2021 оны тавдугаар сараас эхэлж вакцинд хамрагдсан. Вакцин хийлгэхээс өмнө эрүүл байсан хүн вакцин хийлгэсний дараа нэг гар нь хөдөлгөөний сааталд орж эхэлсэн. Улмаар хоёр гар, хоёр хөл нь ажиллагаагүй болж яриа хэлний бэрхшээлтэй болсон" хэмээв.
Т.Мөнхжаргал