Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын хүчит бөхий барилдаанд улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Очирбатын Түмэнг онцолж байна. О.Түмэн нь 1993 оны долоодугаар сарын 09-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төржээ.
Тэрбээр анхны цолоо 2015 онд Увс аймгийн баяр наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байсан бол удаах цолоо энэ жилийн улсын баяр наадамд зодоглож улсын начин цол хүртээд буй.
О.Түмэн нь “Увс нуур” дэвжээ, “Хилчин” спорт хороо, Хово центр ХХК, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн харьяат бөх юм. Тэрбээр улсын начин цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.
- Нэгийн даваанд Өвөрхангай аймгийн начин Г.Доржрэгзэн
- Хоёрын даваанд Архангай аймгийн арслан П.Баярхүү
- Гурвын даваанд улсын начин Д.Энхбаяр
- Дөрвийн даваанд улсын заан Б.Пүрэвсайхан
- Тавын даваанд улсын харцага Т.Бэгзсүрэн
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)