Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах То Ван 24-р байрны баруун талын гараашуудыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол болгон тохижууллаа.
Зөвшөөрөлгүй гарааш буулгасан байршлыг нийтийн эдэлбэр газарт бүртгэн, чөлөөлсөн талбайд явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэргийг байгуулан тохижуулж байгаа юм. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 39 дүгээр цэцэрлэгийн ойролцоох гарааш буулгасан талбайд явган хүний зам тавьж, автомашины зогсоол байгуулж байна.
Сэтгэгдэл (1)