-
2020 оны 7 сарын 08
Тун удахгүй сайд нар тангараг өргөх гэж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентийн гишүүд болоод шинээр томилогдох сайд нарт хандаж хатуухан анхааруулга, сануулга өглөө.
-
2020 оны 7 сарын 08
ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар танд авлигатай тэмцсэн бодитой тэмцсэн жишээ байна уу?. Та болон танай намын гишүүд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдвол та яах вэ?.....
-
2020 оны 7 сарын 08
Суурьшлын бүс тэлж, тэр хэмжээгээр ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас судалсан байдаг. Мөн ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их байгаа аж.
-
2020 оны 7 сарын 08
Д.Ганбат: Шинэ сайдууд миний асуултад нэлээд омгорхуу, дээрэнгүй хариуллаа
-
2020 оны 7 сарын 08
Соёл юунаас эхлэх вэ гэдгийг Соёлын сайдад нэр дэвшигч С.Чулуунаас асуумаар байна. Хүн амаа соёлоор хүмүүжүүлдэг байгаасай. Гар угаах чадварыг хүүхэддээ багаас нь олгодог байгаасай. Хүний хөгжил хүүхэд байхаас эхлэх учиртай.
-
2020 оны 7 сарын 08
Мөнгө хүүлэлтийг таслан зогсоох, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучууд руу чиглэсэн бодлого явуулах шаардлагатай гэж бодож байна.
-
2020 оны 7 сарын 08
У.Хүрэлсүхийн Засгийн газрын голлох ажлыг нугалах Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж томилохоор болж байна. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн салбарыг удирдахаар болж буй түүний хувьд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.
-
2020 оны 7 сарын 08
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож, тангарагаа өргөсөн Аюушийн Ариунзаяа өнөөдөр тамгаа гардаж авлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Чинзориг гардуулав.
-
2020 оны 7 сарын 08
Л.Оюун-Эрдэнэ: Та парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон хүний хувьд жаахан суурьтай бай. Өмнө нь ч ажиглагдсан. Муу, сайн гэж битгий хараачээ. Шударга бус олон асуудал бий. Намаасаа эхлээд алдаагаа хай, Д.Ганбат гишүүн ээ. Ноолуурын асуудлыг та сайдаас нь асуу. Худлаа ярьсан зүйл байхгүй.
-
2020 оны 7 сарын 08
Албан тушаалтны хувьд хуульд зааснаар хууль бус үйлдлийг нь гэмт хэрэг үздэг. Энэ утгаараа Ж.Эрдэнэбатын гаргасан шийдвэр нь өөрт болон бусдад давуу байдал үүсгэсэн гэмт хэрэг гэж шүүхээс үзсэн. Ерөний сайд асан М.Энхсайханы хувьд автомашин худалдан авах ажиллагаанаас гадна Тавантолгойн орд газрыг ашиглах талаарх төсөл боловсруулахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс энэ үйлдэлд нь гэм буруутай гэж тооцож, ял оноосон.
-
2020 оны 7 сарын 08
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс Цагдаагийн байгууллагад 103, Тагнуулын байгууллагад 184 нийт 287 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан. Үүнээс 116 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 11 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
-
2020 оны 7 сарын 08
УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрог буюу Хан-Уул дүүргээс гурав дахь удаагаа сонгогдсон Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэрийг нь дэвшүүлж, томилохоор болж байна. Сэтгүүлч мэргэжилтэй Д.Сарангэрэл МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, ТВ5 телевизийн захирал, МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа коронавирусийн цар тахалтай холбогдуулж авсан хэмжээг сайн хэрэгжүүлэх тал дээр салбараа зангидахад голлох үүрэгтэй оролцсон нь түүнийг У.Хүрэлсүхийн танхимд дахин сайдаар ажиллах боломжийг ийн олгосон бололтой.
-
2020 оны 7 сарын 08
С.Чулуун: Эрүүл шүүмжлэлийг хүлээж авна. Гүтгэлэг, доромжлолыг хүлээж авахгүй. Би хулгай хийдэг биш эмхэлдэг, цэгцэлдэг судалгааны газрыг удирдаж ирсэн гэдэгтээ итгэлтэй байна.
-
2020 оны 7 сарын 08
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ хамтран коронавирус “Ковид- 19”-ийн цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Чатбокс үйлчилгээг хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
-
2020 оны 7 сарын 08
Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй
-
2020 оны 7 сарын 08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.
-
2020 оны 7 сарын 08
31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нараа тодруулж, УИХ-д танилцууллаа. Соёлын яамны орон нэмснийг эс тооцвол түүний танхим ирэх дөрвөн жилд үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар болж байна. Тэдгээрээс 2008 оноос дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахаар болсон Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улираан ажиллуулахаар болсон нь улсын сан хөмрөг, төсөв мөнгөний бодлого ирэх дөрвөн жилд тогтвортой байх суурийг тавьсан гэж тодотголыг дагуулж эхлээд байна. Ингээд 2017 оноос хойш Монгол Улсын төсвийн бодлогыг зангидаж, үргэлжлүүлэн зангидахаар болсон Ч.Хүрэлбаатарын тухай 24 баримтыг хүргэе.
-
2020 оны 7 сарын 08
Яг одоо Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, танхимын бүтцээ танилцуулж байна.
-
2020 оны 7 сарын 08
24цаг.мн сайт Засгийн газрын шинэ гишүүдийг 24 баримтаар танилцуулж байна. Энэ удаад У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайдаар ажиллахаар нэрлэгдсэн Я.Содбаатарыг онцолж байна.
МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний хувьд 2016 онд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн. Түүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжиж, намынхаа гал тогоог хариуцан ажилласан юм.
-
2020 оны 7 сарын 08
Тэр битгий хэл, гадаад руу сургууль соёлд явуулж байсан юм. Хэрвээ хулгай хийсэн, хууль зөрчсөн үйлдэл л юм бол академич цолоо өгөхөд бэлэн байна. Шийддэг газар нь шийдчих байх, ШУА-ийн дүрэм журам ч гэж бий. Би хэнийг ч хуураагүй, яагаад гэвэл би түүхч хүн