-
2020 оны 7 сарын 08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу сайд нараа тодрууллаа. Намынхаа Удирдах зөвлөлд танилцуулсан түүний танхимын бүтэц, бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг улираан томилохоор оруулж ирсэн нь анхаарал татаж байна. МУИС-ийг эрхзүйч, 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуулийг олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр нэгэн цагт МАН-ын дэргэдэх хамгийн том залуучуудын байгууллага НАМЗХ-г удирдаж явсан түүхтэй. Улмаар 2016 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, өдгөө Засгийн газрын ХЭГ-ын даргаар улиран ажиллахаар болж байна.
-
2020 оны 7 сарын 08
Гадаад зах зээлийн тойм
-
2020 оны 7 сарын 08
Нийслэлд үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
-
2020 оны 7 сарын 07
У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар очих хамгийн өндөр магадлалтай хүний нэгээр тодроод байсан Ж.Энхбаярыг МАН томилгооны гадна үлдсэн шалтгаан удахгүй тодорхой болох болов уу?
-
2020 оны 7 сарын 07
Олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.
-
2020 оны 7 сарын 07
Я.Содбаатар нь энэ удаагийн сонгуулийг өнжиж, намынхаа штабыг хариуцан ажилласан юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан туршлагатай.
-
2020 оны 7 сарын 07
Нийслэлийн Прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан билээ.
-
2020 оны 7 сарын 07
Коронавирусийн цар тахлын хүрээнд авсан арга хэмжээг сайн хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээтэйгээр ажилласан тэрбээр Эрүүл мэндийн сайдаар улиран ажиллах магадлал өндөртэй байсан юм.
-
2020 оны 7 сарын 07
Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн билээ. Тэгвэл уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт энэ сарын 9-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэж баталгаажуулах юм байна.
-
2020 оны 7 сарын 07
УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ээлжит сонгуулийг өнжсөн шалтгаан нь МАН ялсан тохиолдолд Батлан хамгаалахын сайдаар очно гэсэн мэдээлэл хэсэгтээ явж байв. Гэвч МАН сонгуульд үнэмлэхүй олонхи болж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран томилогдсон ч Ж.Энхбаярыг Засгийн газартаа урьсангүй.
-
2020 оны 7 сарын 07
Балт алхаагаа түргэсгэн зүрх нь хагарах шахам, сүүлдээ яахаа мэдэхгүй самгардах ч өвгөн ламын захисныг санан маань уншин алхсаар. Гэтэл яг урдаас машины гэрэл зурсхийн гарч ирэв. Өнөрөө машины дууг сонсоод дотроо тайвширч нүдээ нээн “Балтаа хоёулаа азтай байна. Аврагдлаа” гэхэд Балт түүнд:
-Дуугүй бай. Алив замаас холдъё. Чи чинь яачихсан хариугүй амьтан бэ. Тэр их агсам тавиад эхнэртээ хүртэл гар хүрч айлын найрын нанчилдаанд оройлоод байдаг цөс чинь хайччихсан юм. Балт Өнөрөөг чирсээр хажуу жалга руу орон хэвтэв.
-
2020 оны 7 сарын 07
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатарыг томилохоор Удирдах зөвлөлийн хуралд оруулжээ. Х.Нямбаатар нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
-
2020 оны 7 сарын 07
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайдаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар А.Ариунзаяа нарын нэрс орж иржээ.
-
2020 оны 7 сарын 07
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг 15.00 цагт товложээ. Хурлаар сайд нарын асуудлыг хэлэлцэх бололтой. Тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилж, чөлөөлж, огцруулахаар болж байгаа юм.
-
2020 оны 7 сарын 07
Лувсан хоёр найзыг дайлан хоёр шил юм хувааж хүртэв. Балт морь харахаар гарснаа орой болсныг санан “Ёстой баларлаа. Одоо муу чөтгөртэй нэгийгээ үздэг хэрэг ээ” гэсэн юм бодоод гэрт орон Өнөрөөг яаруулан харихаар морины уяа руу алхав. Лувсан хоёр найзаараа далимдуулж, эхнэрээсээ хоёр шил юм гаргуулж, уусан юмсанж. Тэрбээр тэднийг хоноод яв гэсэн ч Балт зориг орсон дээр нь яахаас ч буцахгүй, өнөөх айдас нь үгүй болсон тул заавал харина гэж зүтгэжээ. Өнөрөө ч мөн адил эхнэрээ ганцааранг нь үлдээсэндээ санаа нь зовно
-
2020 оны 7 сарын 07
Үүсгэн байгуулсан компани нь амжилттай яваа шиг А.Адъяасүрэнг сайн нэр дагадаг уу гэвэл үгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн үеэс нь хэвлэлийн зай талбайг эзлэх болсон 100 мянган ам.долларын авлигын гэх асуудалд нэр холбогдсон нь түүнийг ороох хасах оноо.
-
2020 оны 7 сарын 07
Монгол Улсын хилийн боомтуудын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын өдрүүдэд амрах хуваарийг танилцуулж байна.
-
2020 оны 7 сарын 07
Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмссөнөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө.
-
2020 оны 7 сарын 07
Хүүхдийн амь нас хохирч буй тохиолдол хөдөө орон нутагт олон гарсан. Хөдөлгөөн эхлэхдээ ухарч хүүхдээ дайраад амь насыг нь хохироосон явдал ч байна. Иймэрхүү тохиолдол он гарснаас хойш 13 удаа бүртгэгдлээ. Мөн 29 хүүхдийн амь эрсэдсэний нэлээд хувь нь орон нутгийн замд аав, ээжтэйгээ зорчиж байхдаа осолд өртсөн байдаг.
-
2020 оны 7 сарын 07
Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай нэг иргэн байна. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллээ тодорхой өгөхийг хүсэж байна.