
... Ер нь МАХН /одоогийн МАН/-ын удирдлагын арга барилд сүүлийн үед бий болсон, одоо ч амь бөхтэй оршиж буй дутагдал гэвэл:
- Үнэн үг хэлсэн гишүүдээ адалж, элдэв нэр, хоч өгч, ил далд тооцоо хийж, тэднээсээ хөндий байна. МАН-ын удирдлага үзэл бодлын зөрүүтэй “журмын нөхөд”-өө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн эрх мэдлээр далайлган дарамтлах ажиллагааг маш их явуулж байна.
- Удирдлагын хэдхэн хүн улам тасарч, өөрсдөө “найдвартай хүмүүс"-ийн бүлэглэл үүсгэн гишүүд, дэмжигчид нь уулзах, үгээ хэлэхэд саадтай болж, ойр дотны хэдхэн хүн намын дотоод амьдралын амин чухал асуудлыг шийдвэрлэж байна.
- Намын нийтлэг эрх ашиг гэхээсээ ашиг сонирхлын бүлэглэлд үйлчилж, улс төрийн өрсөлдөгч нам, хүчинтэй хэт ойртож, олон зүйл дээр санал санаачилга алдаж байна.
- МАН ийм сулбагар, идэвхигүй байгаа нь УИХ-ын сонгуулт хаяанд ирсэн энэ үед нам “хүнд цохилт” хүлээх магадлал улам өндөр болж байгаад санаа зовохгүй байж чадахгүй байгаа” гэсэн байна.
Харин надад намын Ёс зүйн хорооноос сануулга болгосон шиг намын нэр хүнд, эв нэгдэл, намын эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл” санаа зорилго байхгүй. Харин Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ МАН-ын ёс зүйн хорооны дарга болон бусад удирдлагаар хасуулахгүй гэж” хатуухан хэлжээ. Хэрэв МАН-ын дотор Д.Тэрбишдагва гишүүний шүүмжилсэн дутагдал нь бодитой байгаа бол түүнд намаас сонгуулийн тойрог хувааарилахдаа нэлээн гэдийх магадлалтай болоод байна. Ямартаа ч МАН-ын дотоодод байн байн яригдах болсон хагаралдааны шинж тэмдэг Д.Тэрбишдагва гишүүний үгээр улам тод илэрч байна.