Иргэний нисэхийн ерөнхий газар ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан гэх хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэхээр болсон ч энэ сарын 18-нийг хүртэл хойшиллоо. Учир нь С.Батмөнхийн өмгөөлөгч Х.Цогтсайхан гадаадад ажлаар яваа учир хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт 6.6 жилийн хорих ял, “Электрон системс” компанийн захирал М.Батболдод долоон жилийн хорих ял оноосон юм. Хоёр шатны шүүхээс оноосон энэхүү ялыг шүүгдэгчид эсэргүүцэн ийнхүү Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)