Монголын нефть, хийн үндэсний ассоциацын тэргүүн Л.Цэрэндаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголбанк, Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан таниас МНХҮА-ийн тэргүүний хувьд цөөн хэдэн асуулт асууя.
- Та бүхэн энэ өдрийн мэнд хүргэе. Монголбанк, Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай МХНҮА-ийн 12 гишүүн компанид 2012 оны 10 сараас хамрагдан хэрэгжүүлж байна. Юуны түрүүнд шатахууны үнэд ямар ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг, мөн шатахууны үнэ өөрөө бусад бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлж байгааг дурьдах нь зөв байх гэж үзэж байна. Шатахууны үнэ буюу өртөгт нөлөөлж байгаа гол үндсэн 2 хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт гадаад зах зээл буюу хил үнэ, хоёрдугаарт валютын ханш гэсэн хоёр үндсэн нөлөөлөл байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлийн эдийн засгийн уналт, гадаад зах зээл дэх түүхий нефтийн үнийн өсөлт зэргийн нөлөөгөөр хилийн үнэ тогтворгүй, өсөх хандлагатай байсан. Мөн Монгол улсын уул уурхайн салбар, экспортын түүхий эдийн үнийн уналт, гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан зэргээс шалтгаалж гадаад валютын ханш огцом өсөх хандлагатай байсан. Дээрх 2 үнсэн хүчин зүйлийн нөлөөгөөр шатахууны үнэ ч мөн тогтворгүй, өсөх хандлага үүсч түүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ, цаашлаад инфляцийг нэмэгдүүлэх томоохон эрсдэл үүсэх нөхцөл байдал бүрэлдсэн байсан. Энэхүү эрсдэлийг урьдчилан харж Засгийн газар, Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэнээр дээрх эрсдэлүүдээс хамгаалж чадсан гэж дүгнэж байгаа.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш 2 жилийн хугацаанд жижиглэнгийн шатахууны үнэ хоёр ч удаа буурсан. Үүнээс өөр эдийн засагт нөлөөлсөн бодит үр дүн нь юу байв?
-Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дээр дурьдсанчлан шатахууны үнэ өртөгт нөлөөлж буй 2 гол хүчин зүйлийн нэгийг буюу валютын ханшийг тогтворжуулж өгсөн. Ингэсэнээр дотоодын шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих цаашлаад гадаад зах зээл дээрх хилийн үнийн өсөлт, бууралтаас хамаарч жижиглэнгийн үнийг бууруулах хүртэл боломж бүрдүүлсэн.
-Жижиглэнгийн шатахууны үнэ тогтвортой байгаа нь үнэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ хоёр ч удаа буурсныг дагаж бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурсан эсэх нь танд мэдрэгдсэн үү?
-Тийм ээ. Хөтөлбөрийн хугацаанд үнэ тогтвортой байсан бөгөөд шатахууны үнэ бүх төрөл дээр /ДТ, А-80,Аи-92,Аи-95/ хоёр ч удаа 50 төгрөгөөр буурсан боловч харамсалтай нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ үүнтэй уялдан буурсангүй. Шатахууны үнэ бусад бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлж байгааг бид тодорхой жишээн дээр авч үзэх хэрэгтэй. Бидний дунд ерөнхий нэг буруу ойлголт бий болсон нь шатахууны үнэ л нэмэгдвэл бүх бараа үйлчилгээ дагаад нэмэгддэг, гэвч өнөөдөр махны үнэ, талхны ногоо зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт зэрэгт зарцуулж буй шатахууны үнэ нь хэрхэн нөлөөлж байгааг бодит тооцоон дээр үндэслэж тооцдоггүй. Жишээ нь, Талх, мах гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэгжид ногдох тээврийн зардал хэдэн төгрөг байх вэ. Үүнд литр тутмын шатахууны 50 төгрөгний нэмэгдэл тэр нэгж зардалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Үйлдвэрлэгчид шатахууны үнэ нэмэгдсэн гээд бусад бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байгаа бол буурахад яагаад бууруулахгүй байгаа нь өнөөдөр бодитой тооцоонд үндэслэхгүй зөвхөн шатахууны үнээр далимдуулж бодит бус үнийн хөөрөгдлийг үүсгэж байгаа нь ашиг олох гол хэрэгсэл болжээ. Инфляци, төгрөгийн ханшийн сулралт, ам.долларын ханш чангаралт байсан ч шатахууны үнийг 50 төгрөгөөр хоёр удаа бууруулсан. Гэтэл шатахууны үнэ буурч байхад мах, талхны бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50 төгрөгөөр буурсан уу, таксины км-ын үнэ буурсан уу. Буураагүй. Яагаад бууруулахгүй байгааг асуухад, ам.долларын хомсдол нөлөөлсөн гэдэг. Гэтэл яг бодит байдал дээр мах, талхны үнэд ам.долларын ханш огт нөлөөлөхгүй шүү дээ. Тэгэхээр ам.долларын ханшаас болж бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаа нь нэг талаараа өвчин. Хаа сайгүй тархсан өвчин. Нэг хэсэг Монголын ард түмэн уул уурхайгаар өвчилсөн шиг өнөөдөр ам.долларын ханшаас болж үнийн хөөрөгдөл үүсгэх өвчин тархсан байна. Үүнийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбож болохгүй харин ч үнийн хөөрөгдлийн эсрэг тогтвортой байдлыг бий болгож байна.
-Уул уурхайн салбарын эрэл хайгуул, олборлолт багасч байгаагаас болж сүүлийн жилүүдэд шатахууны бөөний худалдаа хумигдаж байгаа. Энэ үед жижиглэнгийн үнийг тогтворжуулах зорилгоор компаниудад эргэлтийн хөрөнгийн зээл олгож байгаа нь сайнаар нөлөөлж байгаа байх. Ер нь шатахууны бөөний үнэ хэр өөрчлөгдсөн бэ. Учир нь хөтөлбөрт хамрагдахгүй байгаа шүү дээ?
- Энэхүү хөтөлбөр нь уул уурхайн компаниуд бөөнөөр хямд үнээр шатахуун авч, ард иргэд жижиглэнгээр үнэтэй шатахуун хэрэглэж байсныг зохицуулж импортлогч компаниуд бөөний борлуулалтаас илүү ашиг олох, зах зээлийн хямралтай үед ард иргэдэд үнийн дарамт үүсгэхгүй байх зорилгоор хямд, тогтвортой үнээр шатахууныг хангах гэсэн үндсэн зорилготой юм. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжихээс өмнө шатахууны жижиглэнгийн үнэ зах зээлээс хамаарч тогтворгүй байсан. Хэсэг хугацаанд шатахуун импортлогч компаниудад жижиглэнгийн борлуулалтаас илүү бөөний борлуулалт ашигтай байсан. Учир нь, 2010 оноос эхлэн уул уурхайн салбар ашигтай ажиллаж уул уурхайн компаниудад хэдэн зуун мянган литрээр нь шатахуун борлуулж, эрэлт маш сайн байсан үе. Харамсалтай нь, 2011 оны сүүлээс эхлэн уул уурхайн салбар хумигдаж, эрдэс баялагын үнэ буурч эхэлсэн. Үүнээс үүдэн уул уурхайн компаниуд бөөний борлуулалт багасч, ШТС-аас буюу жижиглэнгээр шатахуун худалдан авах байдал ихсэж, хөтөлбөр хэрэгжүүлэгч компаниудад ихээхэн хэмжээний дарамт үүсгэж эхэлсэн. Учир нь анх 2012 онд импортлогч компаниудын жижиглэнгийн борлуулалтын хэмжээнд үндэслэн хөтөлбөрийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд өнөөдрийн нөхцөл байдалд дээрх уул уурхайн компаниуд, газар тариалан, бусад салбарын хэрэглэгчид жижиглэнгээр худалдан авч байгаа хэмжээ нэмэгдэж байгаа нь хөтөлбөрийн анхны хуваарилалтаас хэтэрсэнээр импортлогч компаниудыг алдагдалд оруулж байна.
-Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол өнөөдөр жижиглэнгийн шатахууны үнэ хэдэд хүрэх байсан бол?
-"Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжиж эхлэхэд ШТС-ын жижиглэнгийн үнэ бодит өртөгөөс 200-260 төгрөгний зөрүүтэй байсан. Хэрвээ уг хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол энэ 2 жилийн хугацаанд жижиглэнгийн шатахууны зах зээлийн үнэ 200-509 төгрөгийн хэлбэлзэлтэйгээр нэмэгдэх байсан. Өнөөдөр нэг литр шатахууныг 1800 төгрөгөөр худалдан авах байсан. 2013 онд хилийн үнэ өндөр байсан үед шатахууны бодит үнэ 2000 төгрөгөөс хол давахаар байсан юм. Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгддэг билээ, хэрэв "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжээгүй, шатахууны үнэ 200-509 төгрөгөөр нэмэгдсэн бол бусад бараа бүтээгдэхүүний хэрхэн нэмэгдэх байсан, инфляци хэрхэн өсөх байсныг төсөөлөхгүй байна.
-Одоогоор шатахуун гадаад хилийн үнэ хэд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол улс нефть бүтээгдэхүүнийхээ нийт импортын 76%-ийг “Роснефть” компаниас авч байна. иймээс тус компанийн хил үнийг суурь болгон авдаг. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хөтөлбөр хэрэгжих эхлэх үед буюу 2012 онд хил үнэ дунджаар 1363$ байсан бол 2013 онд 1281$, 2014 онд 1056$ тус тус байсан. Хэдийгээр хил үнэ буурч байгаа боловч валютын ханш 2012 онд Монголбанкны албан ханш дунджаар 1386 төгрөг, 2013 онд 1524 төгрөг, 2014 онд 1805 төгрөг байгаа нь "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Оросын холбооны улсаас авч байгаа шатахууны үнэ буюу хилийн үнэ хэр удаан тогтвортой байх бол. Ер нь цаашид нефть бүтээгдэхүүний үнэ өсөх үү?
-2008, 2009 оны дэлхийн эдийн засаг хямарч байх үед түүхий нефтийн 1 баррель үнэ дэлхийн зах зээл дээр 130-140 ам.доллар хүрч, дизель түлшний хил үнэ 1431$, Аи-92 1341$, А-80 1221$ болж байсан. Маш том үнийн давалгаа, инфляци орж ирсэн. Тухайн үед төрийн зүгээс маш зөв арга хэмжээ авч шатахуун импортлогчид нөхөн олговрыг өгч үнийн хэлбэлзлийг зөв давсан туршлага бий. Одоо харин хилийн үнэ буурч байгаа нь дотоодод төгрөгийн ханш суларсан, энэ үед эерэгээр нөлөөлж байна. Хэрвээ энэ үед манай төгрөгийн ханш чанга хэвээр байсан бол өнөөдөр нэг литр шатахууны үнэ 1200-1300 төгрөгт байх боломжтой байсан. Мөн ийм нөхцөлд татвараа бүрэн бүрдүүлэх боломж ч байсан. Одоо татвар авъя гэхээр төгрөгийн ханш өндөр учраас компаниуд алдагдал нь нэмэгдэхээр тооцоо гарч байна. Мөн ОХУ-ын нефть бүтээгдэхүүний үнийн бууралт нь урт хугацаанд үргэлжлэхгүй харагдаж байна. Учир нь, дэлхийн зах зээл дээр уул уурхай, түүхий нефтийн үнэ өсөх, буурах циклиэр явж байдаг учраас эргээд өсөх нь ойлгомжтой учраас түр хугацааны үнийн уналтаас хөтөлбөрийг зогсоох, хөтөлбөрийн хэрэгжилтэнд яаравчлан ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх нь ирээдүйд ирэх ихээхэн эрсдэл бий болохоос сэргийлэх боломжтой.
-Жижиглэнгийн шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр цаашид хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авсан зээлийнхээ эргэн төлөлтийг шатахуун импортлогчид хийж байгаа биз дээ?
-Энэхүү хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж тусгасан. 2012 оны аравдугаар сард эхэлсэн учраас одоо дахиад нэг жил хэрэгжинэ гэж ойлгож байгаа. Мөн үр дүн нь сайн гарвал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломж ч байгаа гэж үзэж байна. Компаниуд авсан зээлээ цаг тухай бүрт нь эргэн төлөлтөө хийж байгаа. Хөнгөлөлттэй зээлээ нэг, нэг жилийн хугацаатай авч, барагдуулж байгаа. Тэгэхээр эргэн төлөлтийг жил жилдээ хийж байгаа гэсэн үг. Мөн Монголбанк, Уул уурхайн яам, Газрын тосны газраас байнга шалгалт оруулж зарцуулалтыг хянаж байгаа.
-УИХ-ын зарим гишүүн ирэх жил "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг зогсоож, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолж байгаа. Хэрэв хөтөлбөр зогсвол төрийн дэмжлэггүйгээр компаниуд өмнөх шигээ ажиллавал хэрэглэгчдэд хүрч буй нэг литр шатахууны үнэ хэдэд хүрэх бол?
-Бүтэн хоёр жил амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрийг гэнэт зогсоож, зах зээлийн үнэд шилжүүлнэ гэвэл үнийн давалгаа дахиад гарна. Дотоодын төгрөгийн ханш яаж суларсан байгааг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Зогсоовол компаниуд ханшаа тооцож, алдагдалгүй ажиллахын тулд шатахууны үнийг нэмнэ. Ер нь зарим хүний ярьж байгаа шиг зах зээл дээр мөнгө үйлдвэрлэж шатахууны компаниудад хөнгөлөлттэй зээл олгосноос төгрөгийн ханш унасан юм огт биш. Ам.долларын урсгал тасарснаас үүдэлтэй. УИХ-ын гишүүд энэ хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй гэж ярьж байгаа харагдсан. Болно. Зогсооход амархан. Харин энэ хөтөлбөрийг зогсоовол, шатахууны үнийг зах зээлийн голдрилд нь шилжүүлбэл, өнөөдрийн ханшаар тооцвол нэг литр АИ-92 бензин 1800 төгрөгт хүрнэ. Цаашид дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэхэд шатахууны үнэ 2000-аас хол давна. Тэр үед хөтөлбөрөө зогсоо, үр дүнгүй байна гэж хэлж байгаа хүмүүс хэрхэн үнийн хөөрөгдлийг зогсоохыг бодох л хэрэгтэй. Дахиад л нөгөө “шатахууны үнэ нэмэгдсэн юм чинь би ч гэсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ” гэдэг ойлголт байгаа ба үүнийг ч мөн овжин ашиглах нь тодорхой. Үүнээс бид хаашаа ч зайлахгүй, нөгөө талд инфляцын өсөлтийг хянаж чадахгүй болно. Үүнийг хэн хариуцах вэ. Харин Монголбанк, Засгийн газраас "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн хугацаанд гадаад үнийн бууралтаас хамаарч хэлцлийн ханшийн өөрчлөлтийг гурван ч удаа хийсэн бөгөөд цаашид энэ зарчмаар валютын ханшийг зах зээлийн бодит ханшинд хүргэх ч боломжтой. Цаашид зах зээлийн зарчмаар үнийг үе шаттай нөхцөл байдалд уялдуулан чөлөөлөх нь зөв бодлого гэж ойлгож байна.
-Манай улсын шатахууны нөөц өмнөх жилүүдээс нэмэгдсэн үү?
-"Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжсэнээс хойш Монгол Улсын шатахууны нөөц нэмэгдсэн. Хомсдол үүснэ гэсэн аюул арилж байгаа. Монгол улс Газрын тосны бүтээгдэхүүний хуулиараа 30-60 хоногийн шатахууны нөөцтэй болсон. Энэхүү нөөцийг шатахуун импортлогч компаниуд л бүрдүүлж байгаа шүү дээ. Нэг компани 1000-5000 тонн шатахууныг өөрийн хөрөнгөөр оруулж ирээд 30 хоног нөөцөнд хадгалах үүрэг хүлээн хадгалж байна. Энэ утгаараа импортлогч компаниуд ихээхэн хэмжээний мөнгө буюу ойролцоогоор 2.2 -8.0 тэрбум төгрөгийг эргэлтэнд оруулах боломжгүй бөгөөд тодорхой хэмжээний алдагдал хүлээж байгаа. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжиж эхэлсэнээр импортлогч компаниуд нөөц бүрдүүлэх гэх мэт үүрэгээ биелүүлж, хариуцлагатай ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.

Э.Мөнхцэцэг
Сэтгэгдэл (4)