Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын Засгийн газраас болоод зогссон мэт ойлголт гадаад дотоодын сонин хэвлэлээр бичигдэж ирсэн. Гадаад дотоодгүй тийм ойлголттой болж эрх баригчид, Засгийн газраа баахан зэмлэж байгаа нь бодит байдал. Гэтэл уурхайн далд шатны санхүүжилт зөвхөн Монголын Засгийн газраас шалтгаалаад зогсоод байгаа юм биш гэдэг нь тодорхой боллоо. Учир нь хөрөнгө оруулагч Рио Тинто компаний гэрээний хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй “новширч” байгаагаас шалтгаалж далд уурхайд хөрөнгө оруулах хугацаа хойшилсоор байгаа гэнэ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан энэ цаг мөчид тэд далд уурхайн хөрөнгө оруулалтаа аль болох сунжруулах, завшааныг ашиглаж Монголын талд шахалт үзүүлэх байдлаар цаашид эрх мэдлийн давуу байдал олж авах тактикаар ажиллаж байж ч болох юм гэж зарим шинжээчид тэдний үйлдлийг тайлбарлаж байна. Тэд чухам яаж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тухай “Эрдэнэс оюутолгой” компаний гүйцэтгэх захирал Да.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн зүйлийг онцолжээ.
Бидний ойлголтоор гол гацааг анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт, далд уурхайн ТЭЗҮ гэсэн асуудал үүсгээд байгаа. Мөн сүүлд бий болсон татварын асуудал ч багагүй нөлөө үзүүлсэн хэдий ч шийдэгдэх боломжтой болсон нь сайн хэрэг. Гэтэл эдгээр асуудлаас илүүтэй эдрээ маргааныг дэгдээж, гол гацааг үүсгээд байгаа хоёр асуудал байгаа нь шинээр нөөцийг бүртгүүлэх, шинээр санхүүжилт авах нөхцөл хэлбэрийн тухай асуудал байгаа ажээ. Шинээр нөөцийг бүртгүүлэх асуудлыг цаг хугацааны явцад шийдэж болох бол санхүүжилтийн арга хэлбэр, нөхцлийн асуудал нь түүнээс илүү бэрхшээлтэй асуудлыг дагуулаад байгаа ажээ. Энэ талаар “Эрдэнэс Оюу Толгой ХК”-ний гүйцэтгэх захирал Да.Ганболд: “Уг нь далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зардлыг бүхэлд нь ил уурхайн үйл ажиллагааны борлуулалтын орлогоос эргэж санхүүжүүлнэ гэсэн тооцоо, судалгаа байсан юм. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулагчид маань банкнаас төслийн нэмэлт санхүүжилтийг авахгүйгээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх бололцоогүй гэсэн тайлбар өгч байгаа. .. Анх хөрөнгө оруулагчид бидэнд техник, технологи, мэдлэг туршлага, санхүүжүүлэх хөрөнгө мөнгө нь байна" гэж орж ирсэн. Энэ нь дээр дурдсан хоёр гэрээнд тусгалаа олсон байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор төсөлд шаардлагатай бүх санхүүжилтийг бүрдүүлэх үүргийг хөрөнгө оруулагч тал хүлээсэн юм.Хөрөнгө оруулагч маань энэ үүргээ одоогоор бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Уг нь гэрээнд зааснаар бол Оюу толгой төслийн дараагийн шатанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдсан ч Рио тинто бүгдийг хариуцах ёстой гэж бид ойлгодог. Гэтэл хөрөнгө оруулагч тал дангаараа биш Оюу толгой компанийн нэрийн өмнөөс зээл авах асуудал оруулж ирж байна” гэжээ.
Түүний хэлснээс үзвэл хөрөнгө оруулагчид анхан шатны хөрөнгө оруулалтын зардлаа хэтрүүлж ашигтай ажиллах боломжоо алдсан хариуцлагаа Монголын талд үүрүүлэхээр санаархаж байна гэж дүгнэж болох юм. Учир нь төслийн анхан шатны үр ашгаар далд уурхайг санхүүжүүлнэ гэж гэрээнд заасан байжээ. Гэтэл тийм боломж гарсангүй. Энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай ч холбоотой байж болно. Мөн ямарваа зээлийн хөрөнгө оруулалт хийх бол хөрөнгө оруулагчид л зөвхөн хариуцлагыг үүрэх гэрээний заалтыг тэд зөрчиж “Туркиз Хилл Ресурс” компаний нэрээр биш “Оюутолгой” компани нэрээр зээл авахаар төсөл оруулж ирж байгаа нь маргаан дэгдээгээд байна. “Оютолгой” бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг компани. Тиймээс Оюутолгой” компаний нэрээр зээл авбал энэ Монголын ард түмэнд нэмэлт ачаа үрүүлнэ л гэсэн үг. Цагаан дээр хараар бичсэн гэрээний үүргээ хөрөнгө оруулагчид биелүүлэхгүй байна.
Гацаж саатсан бүхий л хугацаанд хөрөнгө оруулагчид “Монгол Улсын Засгийн газрын буруугаас болж Оюутолгойн төсөл гацаанд орлоо” гэсэн мессежийг түгээсэн. Олон Улсад ч Монгол Улс “хэлсэн ярьсандаа хүрдэггүй” гэсэн муу мессеж тарж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч эхэлсэн. Тэдний энэхүү үйлдлийг буруутгах аргагүй гэдгийг ч Да.Ганболд хэлж байна. Учир нь хөрөнгө оруулагчид ямарваа бурууг өөр дээрээ авах нь маш их эрсдэлтэй, тиймээс аль болох хөндлөнгийн хүчин зүйлд түлхдэг нь олон улсын хөрөнгө биржид тогтсон хууль ажээ. Харин бүхэл бүтэн Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлж, олон улсад эерэг зөв мессеж хүргэж чадахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Цаашид олон улсын санхүүгийн зах зээлд зөв мэдээлэл өгөх, олон улсад нэр хүндээ хамгаалах эерэг мессеж түгээх мэргэжлийн PR-ийн ажиллагаа, олон улсын хууль дүрмийг сайн мэдэж, хэрэглэж чаддаг олон улсын хуульчдыг бэлтгэж ажиллуулахгүй бол Монгол улс том тоглогчдын өмнө буруу нүүдлээр мадлуулсаар л байх нь.

Сэтгэгдэл (3)