Украйны хямрал зөрчилтэй холбоотойгоор АНУ, барууны орнууд ОХУ-ын эсрэг чиглэсэн эдийн засгийн хэд хэдэн хориг арга хэмжээг аваад байгаа билээ. ОХУ ч үүний хариу болгож хүнсний хориг арга хэмжээг аваад байгаа. ОХУ барууны орнуудын эсрэг авсан хориг арга хэмжээ нь тэднийг хүнд байдалд оруулна гэж тооцоолж байсан ч байдал эсрэгээр эргэх өндөр магадлалтай болж байна. Учир нь АНУ, барууны орнуудтай харилцаа нь муудсаны улмаас тус улс дахь долларын урсгал багасч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороод байна. Үүнээс үүдэлтэйгээр ОХУ-д долларын хомсдол бий болж рублийн ханш унаж эхэллээ. ОХУ-ын төв банк рублийн ханшийг тогтвортой барих зорилгоор 2.1 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлээд байгаа ч өнгөрсөн сард л гэхэд рублийн худалдан авах чадвар 7.3 хувиар суларч ам.долларын эсрэг ханш нь 18 хувиар унасан байна. Ингэснээр рубли ам.долларын эсрэг хамгийн их суларсан вальют болж байгаа юм. ОХУ эдийн засгийн энэхүү хүндрэлийг давж рублийн ханшийг тогтвортой байлгахын тулд 30 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээллэсэн байна. Тус улсын гадаад вальютын нөөцийн 55 хувийг доллар, 45 хувийг евро мөнгөн тэмдэгт эзэлдэг.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар рубли төгрөгтэй харьцах ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч чангараад байсан бол өнөөдөр 13 хувиар унаж 46 төгрөг дээр хэлбэлзэж байгаа ажээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар рубли төгрөгтэй харьцах ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч чангараад байсан бол өнөөдөр 13 хувиар унаж 46 төгрөг дээр хэлбэлзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл (3)