Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын дараагийн шатны санхүүжилтийн асуудлаар нэлээд нааштай үр дүнд хүрч энэ нь ч гадны хөрөнгө оруулагчдад сайн тохио хүргээд байгаа билээ. Хэдийгээр банкнуудын санхүүжилт олгох баталгаат хугацаа өнгөрөгч 9-р сарын 30-нд дууссан ч тэд хоёр талын байр суурь ойртож далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдэх эерэг хандлагатай байгааг харгалзан энэ хугацаагаа 2014 оны 12-р сарын 31-нийг дуустал сунгаад байгаа билээ.
Товчхондоо Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газрын үл ойлголцолоос шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллараас 500 сая ам.доллар болтолоо буурсан гэдгийг эдийн засагчид тайлбарладаг. Оюутолгойн хэрхэн шийдэгдэхээс Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын ирээдүй шалтгаална. Тийм ч учраас Оюутолгой Монголчуудын хувьд зөвхөн эдийн засгийн үр ашиг бус улстөр геополитик, хөгжлийн стратегийн асуудал болон хувираад байгаа. Тиймээс ч Монгол улсын засгийн газар хөрөнгө оруулагчидтай өнгөрсөн хугацаанд маш олон удаагийн яриа хэлэлцээр явуулсны үр дүнд харилцан буулт хийж, хөрөнгө оруулалтын дараагийн шатны ажлыг эхлүүлэхээр болоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээллэж байгаа.
Тодруулбал манай тал татварын асуудал болон, анхны хөрөнгө оруулалтын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар харин хөрөнгө оруулагчид нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан буулт хийж тохирч байгаа гэх мэдээлэл тарах болсон.
Тус компанид оногдуулсан 130 сая ам.долларын татвар нь манай тайлангийн систем, Оюутолгойн тайлангийн системтэй зөрчилдөж байгаагаас үүдэн гарсан тоо байх магадлал тун өндөр. Хэрвээ ийм зөрчил байвал гэрээ ёсоор энэхүү асуудлыг олон улсын арбитраар шийдвэрлэх болно. Ингэсэн тохиолдолд олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлээ хөдөлж явдаг гэх Туркиз Хилл Ресурс компани ялах магадлал өндөр аж. Тиймээс манай энэ асуудлыг дэвэргэлгүй буулт хийгээд өнгөрье гэсэн байр суурьтай болсон.
Хоёрдугаарт анхны хөрөнгө оруулалтын өссөн дүнг Монголын тал хүлээн зөвшөөрөе гэдэг дээр санал нэгдсэн гэнэ. Дэлхийн бусад томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт 2-3 дахин нэмэгдэх тохиолдол ч бий. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүн 20-30 хувиар өссөнийг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн савалгаа, инфляцитай холбон ойлгох боломжтой юм гэсэн байр суурийг илэрхийлж буулт хийж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж өгөөд байсан.
Харин энэ бүхний хариуд хөрөнгө оруулагчид далд уурхайн хөрөнгө оруулалт 7 тэрбум ам.доллар гэсэн тооцооноос татгалзаж гэрээнд анх заасан хэмжээгээр буюу 5.1 тэрбум ам.доллараар батлая гэж буулт хийж байгаа талаар ч гадаад дотоодын хэвлэл мэдээллээр бичиж эхэлсэн.
Гэтэл тус компанид оногдуулсан 130 сая ам.долларын татварын өрийн 100 сая ам.долларыг төлүүлэхгүй үлдэж байгаа 30 орчим сая ам.долларыг төлүүлэх эцсийн шийдвэрийг манай татварын байгууллагынхан гаргасан байна. Энэ шийдвэртэй талууд нэгдэж байгаа хэдий ч багагүй хэрүүл маргаан, хардалтыг дагуулах болчихоод байгаа тул татварын байгууллага чухам яагаад 130 сая ам.долларын татвар ногдуулсан түүнийгээ яагаад 30 сая ам.доллар болгосноо тайлбарлах шаардлагатай болж байна.
Нээлттэй Улаанбаатар олон улсын авлигын эсрэг хурал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой компани 130 сая ам.долларыг татварт төлнө гэхэд 30 сая ам.долларыг өгнө гэсэн шийдвэр сая гарлаа. Энэ бол Монголын засгийн газарт дахиад 70 жил татвар төлөхгүй гэсэн жишиг тогтоож байгаа хэрэг” гэж мэдэгдсэн нь Оюутолгойгоос үүдэлтэй хэрүүл маргаан дотооддоо ч үргэлжлэх шинжтэй болсныг харуулсан явдал боллоо.
Иймд татварын байгууллага 100 сая ам.долларыг хөнгөлж байгаа юу? эсвэл энэ нь тооцооллын зөрүүнээс үүдэлтэй тоо байсан уу? гэдгээ тайлбарлахгүй бол Оюутолгойн үйлдвэрлэлийн дараагийн шатны санхүүжилт эхлэхэд дотоодын дажин болж хувирах шинжтэй болоод байна. Энэ бүхний эцэст элгээрээ мөлхөж байгаа эдийн засаг, амьжиргаа нь доройтож буй ард түмэн л хохирно.
Тиймээс л Оюутолгойн татвар тойрсон дотоодынхоо маргааныг нэг тийш нь болгож Татварын байгууллага тайлбар хийх нь хөрөнгө оруулагчдад маш чухал хүлээлт болоод байна. 100 сая ам.доллар тооцооллын алдаанаас гараад ирчихсэн тоо бол түүнийгээ түргэн тайлбарлаж уучлал хүсээд улстөржилт уг төслийг ороохоос нь урьтаж хөдлөх нь хөрөнгө оруулагчдад чухал дохио болно.

24tsag.mn
Сэтгэгдэл (30)