Гурван жил үргэлжилсэн Сирийн иргэний дайны гал ширүүсч, ганцхан долоо хоногийн дотор 130 мянган иргэн Туркийн хил рүү дүрвэж, мөргөлдөөн гарчээ. Ирак, Сирийн газрын тосны гол ордуудад хяналтаа тогтоогоод буй “Исламын улс” бүлэглэлээс айсан иргэд арга буюу хилийн дээс алхсан нь энэ юм. Тиймээс Арабын таван орон, АНУ-тай хамтран Исламын бүлэглэлийн эсрэг компанит ажлаа өргөжүүлж, Сирид агаараар довтолж эхэлсэн билээ. Засгийн газар, Исламын бүлэглэл гэсэн хоёр захиргаатай болсон Сири улсын хувь заяа улам ээдрээтэй болж, дайнд хөндлөнгийн улсууд шууд оролцож эхэлсэнтэй холбоотой хэд хэдэн чухал асуултууд гарч ирж байна.
Ракки хотыг яагаад байгаа болгосон бэ?Исламын бүлэглэлийн бүслэлтэнд ороод буй Сирийн хойд хэсэгт орших Ракки хотыг голлон бөмбөгдөж эхэллээ. Ракки хотыг жил гаруйн өмнөөс хэт даврагчид хяналтандаа оруулж, харгис хуулиа хэрэгжүүлэн ард иргэдийг нь айлган сүрдүүлэх болсон юм. Энд хэт даврагчдын сургалтын төв, зэвсгийн агуулах, дайчдын байр байрладаг учир тулааны талбараа болгосон байна. Сирийн Засгийн газрын цэргийн баазуудыг эзлэн авахдаа хэт даврагчид энд төвлөрөн суурьшсан ажээ.
Сирийн агаарын довтолгоо хэр удаан үргэлжлэх вэ?
Терроризмын шинжээч Филип Мудд мягмар гаригийн агаарын довтолгоо бол зөвхөн эхлэл гэж хэлжээ. Өмнө нь АНУ-ын Тагнуулын албанд ажиллаж байсан тэрээр “Исламын улс бүлэглэлийн командлагч Европ, АНУ, Канадаас шинэ цэрэг элсүүлж байгаа” хэмээн ярьжээ. Зарим шинжээч хэт даврагчид хөрөнгөө аль хэдийнэ тарааж, дайчдаа бэлтгээд эхэлсэн гэж үзэж байна. Тиймээс ерөнхийлөгч Барак Обама гадаадын дайчдыг мөнгөөр хахуульдаж, элсүүлэх үйлдлээс хамгаалах арга хэмжээ авах нь тодорхой болжээ. Сири рүү агаараар довтолсны дараа юу болох вэ? гэсэн асуулт сонирхол татаж байна. Нэг хэсэг нь дайныг улам сунжруулна гэж үзэж байхад хэт даврагчдаас ард иргэдийг хамгаалах алхам гэж зөвтгөв.
Хэт даврагчид бол АНУ-ын түрэмгийллийн бүтээгдэхүүн
Ираны гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф 2003 онд АНУ Иракт түрэмгийлэл үйлдсэнээс болоод одоогийн ISIS болон ISIL Исламист бүлэглэлүүд үүсч хөгжсөн хэмээн ярьжээ. Мөн гадаадын цэргийн оролцоо нь шинэ маягийн террористуудыг бий болгож буйг тэрээр шүүмжиллээ. 2003 оны цэргийн ажиллагааны дараа Иракт Америкийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн өрнөж, Исламист бүлэглэлүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Харин Башар Ассадын талынхан барууны ар тал болсон босогчид энэ дайнаас хожиж байгаа гэв.
АНУ-ын оролцооны талаар хэн юу хэлэв?
Ираны гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф 2003 онд АНУ Иракт түрэмгийлэл үйлдсэнээс болоод одоогийн ISIS болон ISIL Исламист бүлэглэлүүд үүсч хөгжсөн хэмээн ярьжээ. Мөн гадаадын цэргийн оролцоо нь шинэ маягийн террористуудыг бий болгож буйг тэрээр шүүмжиллээ. 2003 оны цэргийн ажиллагааны дараа Иракт Америкийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн өрнөж, Исламист бүлэглэлүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Харин Башар Ассадын талынхан барууны ар тал болсон босогчид энэ дайнаас хожиж байгаа гэв.
АНУ-ын оролцооны талаар хэн юу хэлэв?
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Сирийн хэт даврагчдын заналхийлэл ширүүсч байгаа ч шууд агаараар довтолно гэсэн үг биш” хэмээн ярьжээ. Мөн Ливаны Хезболла бүлэглэлийн толгойлогч Хассан Нашралла “АНУ-ыг терроризмын үүслийг тавигч эх” гэж шүүмжилсэн байна. Ираны ерөнхийлөгч Хассан Роухани АНУ Сирийн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ийм үйлдэл хийж болохгүй гэжээ. Харин Туркийн ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоган цэргийн ажиллагааг дэмжсэн байна.
Сэтгэгдэл (1)