Өнгөрөгч сарын сүүлээр БНХАУ-ын дарга Ши Жинпин манай оронд айлчлаад буцсан. Хоёр орон 2020 он гэхэд худалдаа эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж тохирсон нь хөрөнгө оруулагчдад том мессеж өгсөн. Өнөөдөр манай хоёр орны худалдаа эргэлт 6 тэрбум орчим ам.доллар. Энэ тоог 6 жилийн дотор 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж хамтран дэлхий даяар мэдэгдлээ. Үүнийг гадаадын хэвлэл мэдээллийнхэн онцлох болж, хөрөнгө оруулагчдын сонирхол эргээд сэргэж эхэлж байна. Гэхдээ хөөгдөөд гарсан эрхмүүд тийм ч хурдан буцаад ирэхгүй. Нэлээд өндөр түвшинд эрсдлээ үнэлж байж хөдлөх нь дамжиггүй. Хөрөнгө оруулагчид 3 сая хүнтэй манай зах зээлийг сонирхдоггүй. Баялаг ихтэй, Хятадын зах зээл ойр гэдэг нь л хөрөнгө оруулагчдын сонирхол татдаг.
Монголын эдийн засгийн хурдац, хүчин чадлаар хоёр орны худалдаа эргэлтийг богино хугацаанд 10 тэрбум ам.долларт хүргэх боломжгүй. Тийм учраас БНХАУ энэ зорилтыг хангах санхүүгийн хөшүүргийг бий болгох санаачлагыг гаргаж Манай санхүүгийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байгаа. Энэ бол “Bank Of China” буюу Хятадын банк. Гэвч эртнээсээ нааш Хятадаас болгоомжилж ирсэн үндэстний хувьд энэ нь нэлээд төвөгтэй байдлыг бий болгоод байна.
Банкны холбооныхон ҮАБЗ-д ханджээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүй байдлыг тодорхойлсон ойлголт бий. Энэ нь аль нэг улсын хөрөнгө оруулалт 1/3-аас хэтрэхгүй байх тухай юм. Банкны холбоо чухам энэ үндэслэлийг голлон авч БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт 1/3-ээс хэдийн давсан гэдгийг эрх баригчдад сануулж байна. Үнэндээ энэ харьцаа дивангарын үед алдагдсан л даа. Өнөөдөр манай улсын эдийн засгийн 80% нь өмнөд хөршөөс хамааралтай болсон. Тиймээс Орос, Япон зэрэг орнуудын хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих, гуравдахь талын хүчин зүйлийг бий болгох нь Монголчуудын чухал зорилт болоод байгаа.
Хятадын банк орж ирснээр Монголын банкны салбарт хүнд цохилт болно. Манай банкууд энэ хэмжээний аварга банктай өрсөлдөх чадваргүй тул системийн хэмжээний хямралд орно гэсэн болгоомжлол бий. Өнөөдөр Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7000 аж ахуй нэгж бий гэх тоо баримтыг банкны холбооныхон гаргаж иржээ. Энэ статистик баталгаатай эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ үнэн бол 7 аж ахуй нэгж тутмын нэг нь Хятадын хөрөнгө оруулалттай болж таарч байгаа юм. Хятадын банк өөрийн орны хөрөнгө оруулалттай аж ахуйд бага хүүтэй зээл олгох бодлого явуулснаар Монголчууд Хятадуудтай түншлэхийг илүүд үзэж аажимдаа манай аж үйлдвэр, худалдааны салбар урд хөршийн бүрэн хамааралд орно гэж банкныхан прогноз гаргаж байна. Дээрхи шалтгаануудын улмаас Монголын банкны холбоо Хятадын гуравдахь том банкыг санхүүгийн зах зээлд оруулахгүй байхыг төр засгаас хүсч байгаа юм. Харин эрх баригчид энэ асуудлаар тэг тэнцүү хуваагдсан бөгөөд зарим сайд нар Хятадын банкны салбарыг нээлгэхээр идэвхтэй хөөцөлдөж байгаа бол Монгол банк нэг л хөдөлж өгөхгүй байгаа гэлцэнэ. Ямартай ч манай улсад төлөөлөгчийн газраа нээгээд нэг жил болж байгаа Хятадын банк салбараа нээхээр “Central tower”-ын бүтэн давхарыг авч засвараа хийгээд дуусч байна.
Европын Холбоо Хятадтай хийдэг худалдаанаас жил бүр 182 тэрбум ам.доллар алдаж байна. 590 тэрбум ам.долларт хүрсэн худалдаа эргэлтийн 386 тэрбумыг Хятадууд хийдэг. Энэ байдлыг өөрчилж худалдааны тэнцвэрийг бий болгоно гэж Ши Жинпин Европчуудад амалсан. Ингээд Хятадаас Европын холбоонд хийх хөрөнгө оруулалт, зээл, СВОП хэлцэлийн хэмжээ үлэмж нэмэгдэх болсон. Европын томоохон банкууд Хятадаас хямд өртөгтэй эх үүсвэр авч, санхүүгийн янз бүрийн арга механизмуудыг бүрдүүлж эхэлсэн. Тэдний дотор Европын сэргээн босголт, хөгжлийн банк ч багтажээ.
Монголын хамгийн том банк болох Худалдаа хөгжлийн банкны ард Европын сэргээн босголтын банк бий. Тэгэхээр болгоомжлоод байгаа Хятадын мөнгө хэд хэдэн гар дамжаад, дамжсан тоогоор хүү өртөг нь нэмэгдээд Монголд ороод ирчихсэн явж байгаа хэрэг.
БНХАУ-аас манай оронд суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ван Шяолин “Хятадын банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй” гэжээ. Үүнтэй утга ижил мэдэгдлийг Хятадын банкны төлөөлөгч Дай Шинжун хийж томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхээс санхүүгийн зах зээлд бичил зээл нийлүүлж, арилжааны банкуудтай өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Монголын банкны холбооныхон энэхүү мэдэгдэлд итгэхгүй байгаа ба арилжааны банкуудтай өрсөлдөхөд бид хяналт тавьж чадахгүй гэж жижиг банкуудаа айлган эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгтгээд байгаа.
Өнөөдөр томоохон хэмжээний төслийн зээл олгодог хоёр том банк байгаа нь “Худалдаа хөгжлийн банк” “Голомт” банк хоёр. Хятадын банк тэдэнд л шавар хаана. Үндэсний банкаа аврах нь эдийн засгийн аюулгүй байдал гэх болгоомжлолын онол эндээс эхтэй. Үнэн хэрэгтээ энэ хоёр банкны ихэнхи актив Монголоос биш гадаадын бусад банк, санхүүгийн сектороос бүрэлддэг. Худалдаа хөгжлийн банк Европын сэргээн босголт, хөгжлийн банкны мөнгийг Монголын зах зээлд нийлүүлж байгаа бол Голомт банк “Credit Suisse”-ээс нэлээд том активаа бүрдүүлсэн байдаг. 2011 онд Голомт банкны 10.7 хувийг “Swiss MO” хөрөнгө оруулалтын сан 20 сая ам.доллараар худалдаж авсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр үндэсний гэж нэрлэгдээд байгаа аварга банкууд үнэн хэрэгтээ гаднаас өндөр өртөгтэй актив бүрдүүлж түүнийгээ санхүүгийн зах зээлд нийлүүлэх замаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Монголчууд эх орноо бодож давхар давхар өндөр хүү төлсөөр өдийг хүрсэн. Харин Хятадын банк орж ирвэл маш бага өртөгтэй зээлийн эх үүсвэрүүдийг арилжааны банкуудад нийлүүлэх боломжтой. Ингэснээр жижиг арилжааны банкууд эргээд том банкуудтайгаа өрсөлдөх шинэ орчин бий болох гээд байгаа нь манай аварга банкируудын том болгоомжлол болоод байгаа юм. Бичил санхүүгийн зах зээлд тэд ийнхүү хөлөө алдах бол, томоохон төслийн хөрөнгө оруулалтанд ч Хятадын банкинд хожигдоно. Тэгэхээр Хятадын банкнаас болгоомжлогчид санхүүгийн салбарт монополь тогтоочихоод байгаа цөөн тооны том банкууд болохоос жижиг арилжааны банкууд биш.
Хятадын банк анх удаа манай аж ахуй нэгжүүдээс Туушин компанид 25.4 сая ам.долларын зээл олгосон. Ингэхдээ Монголын хоёр ч банктай хамтарсан гэдгийн эх сурвалж онцолж байгаа юм. Монголчууд өрөнд унана, банкууд дампуурна, үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэсэн эзэн холбогдогчгүй шүүмжлэлийн хариуд сангийн дэд сайд О.Чулуунбат “Монголын компаниуд заавал муу ажиллаж дампуурах ёстой биш. Банкинд бүгд барьцаагаа алдах ёсгүй шүү дээ. Томоохон төслүүд дээрээ бага хүүтэй чанартай зээл аваад тухайн төсөл нь амжилттай болж байвал улс эх оронд маань ч ард иргэдэд маань ч ашигтай... Монголын газар нутаг дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төслийн онцлогийг хамгийн сайн мэдэх улс мэдээж Монголын арилжааны банкууд. Гадны банк бие дааж төсөл санхүүжүүлбэл маш том эрсдэлтэй. Монголын дүрмийг мэдэхгүй. Монголын хуульд тусгаагүй дүрэм гэж өчнөөн юм бий. Татвар, гаальтай яаж ажиллах, харилцагчидтайгаа хэрхэн харилцах гээд маш том туршлага хэрэгтэй. Ингэж байж гадны банкууд амжилттай ажиллана. Гадаадын банк аль ч улсад очсон заавал тэр орны банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр Монголын банкуудад ч хэрэгтэй гэсэн үг” гэж хэлжээ.

Болгоомжлох шалтгаан

Боломж байж болох уу?

Сэтгэгдэл (19)