Монгол Улсын нийт өр ДНБ-ийнхээ 68% тай тэнцэх болж ОУВС, Дэлхийн банкнаас өрийн дарамтанд өртөх өндөр эрсдэлтэй орны тоонд орлоо гэдгийг оны эхнээс сануулсан. Олон Улсын санхүүгийн зэрэглэл тогтоогч томоохон агентлагууд ч Монгол Улсын зээлжих зэрэглэлийг он гарснаас хойш хэд хэдэн удаа бууруулсан. Үүний үндсэн шалтгаан нь Монгол Улс богино хугацаанд өрийн дарамтанд орох өндөр эрсдэлтэй, үндэсний вальют нь найдваргүй гэсэн хүчин зүйл болж байна.
Өсөлтийн хурдаараа ертөнцийг шуугиулж байсан эдийн засаг маань ердөө хоёрхон жилийн дотор ийм байдалд орсон. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хүүнд жилд 114 тэрбум төгрөг төлж байгаа гэдгийг сангийн сайд хүлээн зөвшөөрсөн. 2016-2017 онд Монгол Улс нэг жилд 1 тэрбум ам.доллараар үндсэн зээлийнхээ төлбөрийг гүйцэтгэж эхэлнэ. Мөн Самурай бондын хүү өсч 9 хувьд хүрээд байгаа. 30 тэрбум иений зургааны нэг буюу 5.7 тэрбум нь дутуу орж ирсэн энэхүү бонд Монголчуудад сайн үр шимээ өгөхгүй, харин ч алдагдалтай хөрөнгө оруулалт болох нь нэгэнт нотлогдсон. Эрх баригчид хэдийгээр Монгол Улс өрийн дарамтанд орохгүй гэж ам бардам бурж байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид өрийн дарамтын эрсдлийг өдрөөс өдөрт нотолж байна. Ам ажил хоёрынх нь зөрүүг амьдрал нотолсоор байна. Улсынхаа нэрийг зээлж авсан их мөнгөөр эрх баригчид сургуулийн хүүхдийн форм, замын уулзвар гэх мэт зардлаа эдийн засгийн шууд утгаар нөхөхгүй төслүүдийг санхүүжүүлсээр салхинд хийсгээд дуусч байна.
Жам ёсоороо хөгжиж байсан олон төсөл хөтөлбөрүүдийг зогсоож, хөрөнгө оруулагчдыг хөөж “та нартай, та наргүй бид Чингис хааныхаа нэрээр зөндөө мөнгө олно” гэж томорсоор жилдээ 4 тэрбум орчим ам.доллар орж ирдэг байсан гадаадын хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум болтол хороосон билээ. Нэг талаасаа хэрэглээг дэмжсэн үргүй бодлого, нөгөө талаасаа гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж туусан хариуцлаггүй үйлдлийн үр дүнд төгрөгийн ханш 40 хувиар суларч ам.доллар түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч чангарлаа.
Өр, дөвчигнөл хоёр эдийн засгийг ийнхүү хорлон сүйтгэж байна. Ирж буй жилүүдэд өрийн дарамт улам их болно. 2017 он гэхэд та бид төсвийнхөө 20-30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг олон улсад төлнө. Төлж чадахгүй бол Монгол Улс жинхэнэ утгаараа моданаас гарч ертөнцийн анираас арчигдана. Юун гуравдахь хөрш, юун гадаадын хөрөнгө оруулалт. Гэтэл манай орлогыг бүрдүүлдэг уул уурхайн гол бүтээгдэхүүний үнэ ойрын хэдэн жилд тийм таатай байхгүй нь тодорхой болж байна. Ийнхүү хаус байдалд орсноор Монгол Улсад өрийн дарамт жинхэнэ утгаараа бодит аюул үзүүлнэ гэдгийг дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд зөвлөж байгаа. Тухайлбал
Германы нэрт эдийн засагч, Мюнхений Их Сургуулийн эдийн засгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, Профессор Ханс Вернер Зинн “Монголчууд гаднаас зээл авдагаа болих хэрэгтэй. Танай улс асар их байгалийн баялагтай, үүнийгээ хангалттай экспортлодог. Тэгэхээр орж ирж буй орлого танай улсад хангалттай байх ёстой. Уул уурхайгаас орж ирж буй татвараа дотоотын хөрөнгө оруулалт, төсвийн зорилгоор хангалттай ашиглаж хүрэлцэх ёстой. Танайх үүн дээр нэмж зээл авах шаардлага байхгүй. Хэрэв ингээд л зээл аваад байвал улсаа улам л эмзэг байдалд оруулж байна гэсэн үг. Зээлийн хугацаа болоход ахиад л зээл авч өмнөхөө төлөх болно. Ингэхээр өмнөх босгосон зээлээсээ өндөр хүүтэйгээр авч, зээлээ дарна гэсэн үг. Энэ мэтчилэн танай улс өрийн дарамтад орох юм. Зарим тохиолдолд энэ нь танай улсын тусгаар тогтнолд заналхийлэх юм. Учир нь, Олон улсын санхүүгийн зах зээлээс биш тусгаар улсаас танайх зээл авах нөхцөл бүрдэх юм. Ингэхээр Монгол улсын тусгаар тогтнол зөвхөн нэг улсаас л хамаардаг болох нь” гэж хэлсэн байдаг.
Мөн манай толгой эдийн засагчид “Одоо гаднаас ямар нэгэн зээл авч, эдийн засгийг хиймлээр тэлэх цаг биш, харин ч эдийн засаг дахь хөөсийг арилгаж, үргүй зардлыг багасгах, зах зээлийг хумих бодлого явуулж, бүсээ чангалах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Гэтэл манай эрх баригчдад энэ мэт бодит фактууд сонин биш бололтой. Өнөө маргаашдаа өр зээл тавьж, өнгөлөн далдлалт хийх байдлаар төсөл, тендер нэрээр хэдэн төгрөг зувчуулах өчүүхэн өрөвдөм эрх ашиг тэдний харах мэлмийг бүрхэж, улайрсан бух шиг болгов бололтой.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хөгжлийн банк “Credit Suisse”-ээс 300 сая ам.доллар зээлэх нь тодорхой болж байна. Энэ талаар тус банкны захирал, эрүүгийн хэргийн сэжигтэн Н.Мөнхбат хэлэхдээ “Энэ ажил бүтэх магадлал 90 хувь байна. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ” гэсэн баярт юм шиг гунит мэдээллийг хуваалцав. Харин хүү төлбөр хэд байх, ямар хугацаатай байх талаар мэдээлэл алга. Бас дундуур нь самурай шиг завчаа орохгүй гэх баталгаа ч алга. Нэр хүндтэй эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар манайх шиг хуулиа мөрддөггүй, бодлого тодорхойгүй, төсвийн сахилаггүй, эдийн засаг нь уналттай ийм орон өмнөх зээлийн нөхцлөөс дордсон мөнгө л олдоно уу гэхээс хэзээ ч илүү сайн нөхцөлтэй мөнгө олдохгүй гэдгийг онцолж байна.
Ийнхүү Монгол Улс нэмж 300 сая долларын өрөнд орсноор жинхэнэ утгаараа өрийн далайд умбах боллоо. Харин үүнд эрх баригчид жигтэйхэн баярлаж байгаа нь тун хачирхалтай. Тэдэнд Монгол Улсыг хөгжүүлье гэхээсээ илүү, хорлоод байя гэсэн бодлого байна уу даа? Гэж гайхширмаар явдлууд ар араасаа хөврөх боллоо. Улсынхаа эдийн засгийг нурааж гаднаас олж ирсэн мөнгөөрөө тэд хэдэн тэрбумаа нь гараа угааж байгаа. Шударга шүүхийн индэрээс гэмийнхээ төлөөсөнд ял сонссон ч тэдэнд алдах зүйл үгүй. Үсрээд 5 жил олны хөлөөс хол газар хоригдоно. Харин хаа нэгтээ нууц дансад хэдэн сая доллартай. Хоригдоно гэдэг нь ч хэлбэр. Мөнгөтэй хүмүүс шоронгийн хаалга татахаараа мал дээр гарч манаач хийгээд л тухалдаг гэлцэнэ. Төрөөр хамгаалуулаад, тэнгэр ширтээд л яг л лагерт байгаа юм шиг нам гүм. Харин тэдний хийсэн балгийн үрээр Улс орон там түм...

Т.Цагариг
Сэтгэгдэл (16)