Улиралд нэг хуралддаг Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралджээ. Тэд энэхүү хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр гаргасанаа сэтгүүлчдэд танилцууллаа.
Монгол банк дээрх шийдвэрээ төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг нэмэгдүүлэхгүй байх, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор гаргасан хэмээн тайлбарлав. Мөн ийнхүү бодлогын хүүг нэмсэнээр инфляцийг 12 хувьд аваачих хүлээлттэй байгаагаа ч дурдлаа.
Нэг дор 1,5 функтээр нэмнэ гэдэг маш огцом нэмж байгаа үзүүлэлт. Ийм огцом хөдөлгөөнийг мөнгөний ханш нь унаж байгаа эсвэл инфляцид нэрвэгдсэн улс орнууд хийдэг.
Бодлогын хүүг нэмсэнээр арилжааны банкууд зах зээлд эрсдэлтэй зээл гаргахаас татгалзаж төв банкинд мөнгөө хадгалуулах сонирхол нь нэмэгдэнэ. Ингэснээр иргэд аж ахуй нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулан хүрч байгаа зээл хумигдах юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголбанк болон Засгийн газар зах зээлийг тэлэх бодлого явуулсан нь амжилтгүй болж мөнгөний ханш 30 хувиар унаж, инфляци 14,6 хувьд хүрсэн. Ийм нөхцөлд мөнгөний хатуу бодлого барьж санхүүгийн салбараа эрсдэлээс хамгаалахаас өөр ямар ч арга байхгүй.
Нөгөөтэйгүүр Дэлхийн банк болон ОУВС манай улсын зах зээлийг тэлэх бодлого хэтэрхий тэнцвэргүй, хөөсрөлтэй явагдаж, Засгийн газрын эдийн засагт оролцох оролцоо хувийн хэвшлийг доройтуулж байгааг оны эхэнд анхааруулж байсан. Гэвч манай улсын Засгийн газар энэ зөвлөгөөг дагалгүй явсаар нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн бөгөөд мөнгөний бодлогыг ийнхүү чангалж байгаа нь хэтэрхий оройтсон шийдвэр хэмээн зарим эдийн засагчид шүүмжилж байна.

А.Наран /24tsag.mn/
Сэтгэгдэл (2051)