Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг судлаачид “хямрал” “хүндрэл” гэж янз бүрээр тодорхойлдог. Сөрөг хүчний зүгээс эдийн засагт хямрал нүүрлээд байна гэж үздэг бол харин эрх баригчид эдийн засаг хямраагүй харин хүндэрсэн гэж тайлбарлаж ирсэн. Учир нь банк санхүүгийн салбарын үйл ажиллагаа хэвийн тогтвортой явж байгаа нөхцөлд эдийн засаг хямарсан гэж үздэггүй олон улсын жишиг байдаг ажээ.
Монгол банк үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, бодлогын хүүг багасгаж, зах зээлийг тэлэх бодлогыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барьж ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зах зээлд 3 их наяд төгрөг нийлүүлсэн ба үүний зэрэгцээ Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар, самурай бондын 30 тэрбум иен, хөгжлийн банкны 580 сая ам.долларын хөрөнгийг төсвийн гадуур ямар ч хяналтгүй зах зээлд нийлүүлсэн билээ. Энэ бүх зохиомол мөнгөний нийлүүлэлт нь ДНБ-ийн 60 хувьтай тэнцэж улмаар төгрөгийн ханш 40 орчим хувиар унахад хүрсэн билээ. Ингэснээр манай улсад импортоор орж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, суурь инфляцийн өсөлтөөс шалтгаалан дотоодод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар алдагдаж, өртөг нэмэгдэх гол үндэс суурь тавигдсан гэдгийг эдийн засагчид тайлбарладаг.
Мөн төв банк 13.25 хувьд хүрээд байсан бодлогын хүүг шат дараатай багасгаж 10.5 болтол бууруулсан байдаг. Үр дүнд нь зах зээлд гарах зээлийн хэмжээ тэлнэ гэж тооцоолж байсан ч чанаргүй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдсэн байна. Ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлэнд хамрагдах иргэдийн уртаас урт оочер үүсч, банкууд Засгийн газрын баталгаатай энэ зээлд түлхүү анхаарлаа хандуулж бизнесийн зээлд бараг анхаарахаа больсон юм. Ингэснээр хувийн хэвшил санхүүгийн хүндрэлд орж цалингаа цаг хугацаанд нь тавьж чадахгүй байдалд хүрсэн ба үр дүнд нь 8 хувийн зээл авсан ажилтай иргэд хугацаанд нь зээл, хүүгээ төлж чадахгүйд хүрч чөтгөрийн тойрог бүтээжээ. Өнөөдрийг хүртэл эдийн засагт нүүрлээд байсан хямрал хүндрэлийн хажуугаар арилжааны банкууд хэрхэн ашигтай ажиллаад байсны нууц нь ердөө л валютын ханш юм. Төгрөгийн ханш унахын хэрээр арилжааны банкууд ашиг олж, зах зээлд валютыг хумих бодлого явуулж ирсэний үр дүнд тэд алдагдалгүй ажиллаад байсан аж.
Арилжааны банкууд зах зээлийг хумих бодлого барьж “амиа хоохойлон” ажиллаж ирснээр чанаргүй зээлийн хэмжээ банкны салбарт аюулын харанга дэгдэхэд хүргэсэн бас нэгэн чөтгөрийн тойрог бий болж эхэлжээ. Ялангуяа бүтээн байгуулалт, импортын улирлал эхэлсэнтэй холбогдуулж валютын гадагшаа чиглэх урсгал идэвхжиж үүний хэрээр арилжааны банкуудаас долларын хадгаламжаа татах явдал ихсэх хандлагатай болсон байна. Зах зээлд зөвхөн ашгийн төлөө ажиллаж ирсэн банкууд эргээд өөрөө өөрсдийгөө төвөгтэй байдалд оруулж эхэлснээр нийт эдийн засгийн салбар муудах үндэс суурь тавигдах нь тэр. Иймд арга буюу төгрөгийн ханшийг барихын тулд, мөнгөний хатуу бодлого барьж ажиллахыг тэд хүсэх болжээ. Засгийн газрын зүгээс ч Монгол банкыг мөнгөний хатуу бодлогод шилжихийг ил далдаар шаардаад эхэлсэн аж. Ийнхүү наадмын дараагаас төв банк бодлогын хүүгээ нэмж мөнгөний хатуу бодлогод шилжих нь бараг тодорхой боллоо.
Хэрвээ Монгол банк бодлогын хүүгээ нэмж, зах зээлийн хумих бодлого барьж эхэлбэл арилжааны банкууд эрсдэлтэй зээлд биш төв банкинд мөнгөө тушааж хадгалуулна. Үүний хэрээр зах зээлд зээл олдох боломж хомсдож, эрэлт хумигдах юм. Мөнгөний хатуу бодлого барих шалтгаан нь эргээд л арилжааны банкуудыг амь тавиулахгүй гэсэндээ хэрэгжиж эхлэх бололтой.
Өнөөдөр Монгол улсын санхүүгийн зах зээлийг 95 хувийг арилжааны банкууд эзэлж байдаг. Хэрвээ тэд зоригтой шийдмэг хөдөлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлж чадвал үүсээд байгаа хүндрэлийг даван гарах боломж бий гэдгийг судлаачид тайлбарладаг. Гэтэл тэд маань ямар ч эрсдэл гаргахыг хүсэхгүй төв банкинд мөнгөө хадгалуулаад сууж байхыг илүүд үзэж байна.

Сэтгэгдэл (2)