Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2013 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалт дуулиан тарьж мэдэхээр болоод явчихлаа. Учир нь уг тайлангаар олон ноцтой баримт илэрсэн гэж эх сурвалж мэдээллээ. Энэ долоо хоног хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрчид зөвхөн үүгээр амьсаглах нь тодорхой болов.
Өчигдөр МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийхэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбумыг 2013 онд Капитал банкинд байршуулсан нь анхаарал татаж байна. Энэ бол Капитал банкны 39 хувьтай тэнцэнэ" гэсэн утгатай мэдээлэл хийж олны анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл энэ банк дампуурвал нийгмийн даатгалын сангийн мөнгө тэр чигээрээ л алга болно гэсэн үг л дээ. Тиймээс ийм их мөнгийг яагаад нэг банкинд байршуулав? Ямар ашиг сонирхолын зөрчил байв? гэдэг нь олон хүний анхаарлыг татаж эхэлжээ. Тийм ч учраас олон нийт уг асуудлыг ихээхэн сонирхож зарим ноцтой зүйлийн үзүүрээс атгаад авсан сураг гарлаа. Учир нь С.Эрдэнэ Улсын нийгмийн даатгалын газрын дарга байхдаа л Капитал банкинд улсын мөнгийг их хэмжээгээр байршуулах сонирхолтой болсон гэсэн нэгэн мэдээлэл таржээ. Энэ мэдээллийг ч шалгаж нягтлах газрууд олон бий л дээ. Тэр шугамаараа л явах байх.
Түүнээс гадна Нийгмийн даатгалын мөнгийг Үндэсний зөвлөл нь хэлэлцээд хаана байршуулахыг шийддэг хуультай аж. Гэхдээ тэд дотоод тооцоололын аргачлалаар хамаагүй газар байршуулдаггүй гэнэ. Эрсдлийг бодолцож нэг банкинд ихээр нь ч байршуулахыг хориглодог бололтой. Тэгээд бага багаар нь өндөр хүүтэйгээр, олон банкуудад тараан байршуулдаг гэж эх сурвалж мэдээлэв. Ийм тогтолцоотой байтал яагаад ингэж ихээр нь Капитал хэмээх жижиг банкинд байршуулав гэдэг асуудал олон хүний анхаарлыг татаж. Үндэсний аудитын газар ч уг асуудалд фокуслан тайландаа тусган олон нийтэд ил болгожээ.
Зарим хүмүүс С.Эрдэнэ сайд хууль зөрчин ийм их мөнгийг Кампитал банкинд өндөр хүүтэйгээр хадгалуулж байсан гэж хардах болж. Тэгээд хардлагаа баталгаажуулахын тулд хуулийн байгууллагад ч хандах сураг гарлаа.
Мөн энэ тайланг гарсны дараа нийгмийн даатгалын ийм их мөнгө одоо бэлнээрээ байгаа болов уу? гэж асууж сураглах иргэдийн тоо ч өсчээ. Тэдний сонирхосон асуултанд Нийгмийн даатгалын газар, Үндэсний аудитын газар, Капитал банкныхан л бүрэн хариу өгөх байх. Ямар ч байсан хадгалуулж буй банкныхаа 39 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зоригтойгоор хадгалуулна гэдэг бас л их зоригтой шийдвэрийн үр дагавар гэдэг нь гарцаагүй. Тэр зоригтой шийдвэр нь юу вэ гэдэгийг олон түмэн сонирхож эхэллээ.

Сэтгэгдэл (15)