Монгол Улсын эдийн засгийг түгжрэлд оруулж буйн гол үндэс нь “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт хэмээх ойлголт дэлхий нийтэд түгсэн. Аливаа олон улсын шинжтэй уулзалт, чуулганы үеэр хөрөнгө оруулагчид Монгол Улс “Оюутолгой”-г хэзээнээс явуулж эхлэх вэ” гэсэн асуулт тавьдаг. Тэгвэл Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд энэ тухай ийнхүү мэдэгдлээ.
“”Оюутолгой”-г хэзээ явуулах вэ хэмээн гадны хөрөнгө оруулагчид байнга асуудаг. "Оюутолгой" гэдэг галт тэрэг аль хэдийн хөдөлсөн. Энд эхлэх тухай ярих нь зохимжгүй. Анх 2010 онд үзэглэсэн гэрээнд зааснаар "Оюутолгой"-н гүний уурхай 2016 онд бүтээгдэхүүнээ гаргаж нийлүүлэхийг тусгасан. Сүүлийн хэдэн сарын турш гарсан төслийн санхүүжилттэй холбоотой асуудлаас болоод ажил зогссон гэж хэлж болохгүй. Хагас жил, жилийн саатал гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хуваарьт ёсоор 2016 онд гүний уурхайн бүтээгдэхүүн гарч улмаар 2021 онд концентраторын хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж хоногт 150 мянган тонн хүдэр боловсруулах тооцоо өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ийм хуваариййн дагуу ажиллана гэсэн итгэл үнэмшил хөрөнгө оруулагч "Риотинто" компани, Монголын Засгийн газрын хооронд хатуу байгаа. Энэ тухайгаа хоёр тал олон улсын банкны нийгэмлэг болон бусад томоохон хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагуудад мэдэгдсэн. Тийм учраас бид есдүгээр сард төслийн санхүүжилтийг авах авахгүйн тухай биш ямар нөхцлөөр байвал талуудад ашигтай вэ гэдгийг хөндөнө. Зарим нэгэн техникийн, үйл явц, гэрээ хэлэлцээрийн нөхцлийн тухай маргаан явж байгаа болохоос биш гүний уурхайг хөгжүүлэх үү, зогсоох уу, хөрөнгө оруулагчийг хөөж гаргах уу гэдэг асуудал огтхон яригдаагүй гэдгийг мэдэгдье. Оюутолгой төслийн хүрээнд энэ оны хүлээж буй гүйцэтгэлээр ойролцоогоор сая тонн баяжмал борлуулах тооцоотой ажиллаж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл (3)