Гэвч Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр зэргийн эрхмүүд "Чингис бонд бол Чингис хаанаас бидэнд өгсөн хишиг. Их бүтээн байгуулалтыг бидэнд илгээсэн их хишиг юм" гэх мэтээр ярьж байлаа.
Нэг хэсэг "Чингис" бонд өр юм уу, зээл юм уу гэх асуулт иргэдийг тархийг гашилгаж байсан. Улмаар иргэдийн энэ асуултанд мэргэжилтнүүд бодитой, баримттайгаар “Чингис” бонд бол өр хэмээн хариулж байв.
Гэвч Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр зэргийн эрхмүүд "Чингис бонд бол Чингис хаанаас бидэнд өгсөн хишиг. Их бүтээн байгуулалтыг бидэнд илгээсэн их хишиг юм" гэх мэтээр ярьж байлаа.
Тэгвэл өр, бэлэг хэмээгдэх “Чингис” бондын 400 тэрбум төгрөгийг Монголын 13 арилжааны банкнаас дөрвөн банкинд л хуваан байрлуулсан нь олон нийтийн дунд хардлагыг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн банкийг ямар шалгуураар сонгож авсан, үүний цаана ямар нэг хүний хувийн ашиг сонирхол, хээл хахууль, авлига зэрэг байгаа юм биш биз хэмээж байгаа юм.
Харин нөгөө хэсэг нь төр дангаараа их хэмжээний мөнгөн дээр тоглолт хийх эрсдэлтэй учир туслах дүрээр арилжааны банкуудыг тавьсан хэмээж байна.
Эдгээр дөрвөн банкинд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хас”, “Улаанбаатар хотын банк” нэрлэгдэнэ. Тэгвэл 400 тэрбум төгрөгийг хувиарлахдаа “Худалдаа хөгжлийн банк”-нд 175 тэрбум төгрөгийг, “Голомт” банкинд 125 тэрбум төгрөгийг байршуулжээ. Харин үлдсэн хоёр банк нь тус бүр 50 тэрбумыг хүртжээ. Хамгийн гол нь тэд үүний хариуд жилд 7.0, сард 0.58 хувийн хүүг төлөх учиртай. Гэтэл тэд зөрүүлээд 20 орчим хувийн хүүтэй зах зээлд гаргаж байгаа юм. Тэгэхээр “Чингис” бондын хүүг банкны зээлээр дамжуулж ард иргэд шууд төлж байна.
Тэгэхээр банк ард иргэдээр хүүг ч төлүүлж, өөрсдөө ашгаа ч олж авч байгаа юм.
“ Чингис бонд”-ын хөрөнгөөс Засгийн газрын тогтоолуудаар авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам , техник технологийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг салбаруудын 204 төсөлд 2.0 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан байдаг.
Улмаар манай улс өнгөрсөн жил "Чингис" бондын хүүд 99 тэрбум төгрөгийг улсын төсвөөс өгсөн. Ам.долларын ханш өссөн энэ үед “Чингис” бонд их эрсдэл авчирсан бөгөөд хүүд нь төлөх мөнгөнөөс гэхэд алдагдал хүлээгээд байгаа гэж албаныхан хэлж байгаа юм. Цаашид ч бондын хүүд төлөх мөнгө нэмэгдэх төлөвтэй байна.
2013 оны хагас жилийн гүйцэтгэлээр хүүгийн төлбөрт 37.7 сая ам.доллар буюу 54.4 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт төлөөд байна. Чингис бондын хүүгийн төлбөрийг жил бүр тогтмол төлөх бөгөөд үндсэн өрийг 2018 он, 2022 онд буцаан төлөх юм.
Цаашлаад, “Самурай” бондын мөнгийг ч хоёр банкинд байршуулж байгаа эргээд иргэдийн нуруун дээр ачаа, өндөр хүү төлөх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг бус уу. Тодруулбал, Олон улсын зах зээл дээр бонд гаргачихаад оруулаад ирсэн мөнгөө хөрөнгө оруулах төсөлдөө зарцуулахгүй арилжааны банкууддаа өгч, тухайн банкууд нь ард иргэдэд зээл болгож өгөөд байгаа нь иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж, ард иргэдээрээ өрөө төлүүлж байгаа нэг хэлбэр юм. Юутай ч ямар шалгуураар тухайн банкуудад бондын мөнгийг байршуулж байгааг иргэдэд тайлагнах хэрэгтэй биз ээ.

Д.Дуулим
Сэтгэгдэл (4)