Украины Крымийг ОХУ-д нэгтгэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэгддэг
Сергей Лавровын тухай 24 баримтыг хүргэе. Тэрээр Зөвлөлтийн үеэс эхлээд
дипломатчаар ажиллаж ирсэн бөгөөд одоо ОХУ-ын гадаад хэргийн сайдын
албыг хашдаг.
1.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 1950 оны гуравдугаар сарын
21-нд мэндэлжээ. Лавровын ээж нь Зөвлөлт системийн үед гадаад худалдааны
яаманд ажиллаж байсан юм.
2. 2004 оноос эхлэн ОХУ-ын гадаад
хэргийн сайдаар ажиллаж буй түүнийг Дмитрий Медмедев, Владимер Путин
гэсэн хоёр ерөнхийлөгчийн үед хоёуланд нь сонгож байв.3. Зөвлөлтийн системийн үед дипломатчаар ажилласан байсан. Мөн 1994-2004 онд АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан удаатай.
4. Төрөлх Орос хэлээс гадна Англи, Франц, Шриланк хэлийг төгс эзэмшсэн.
5.
Москвагийн олон улсын харилцааны сургуулийг 1972 онд төгссөн Сергей
Лавров Шри Ланк улсын элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллах болсон юм.
7. Тэрээр Виктор
Януковичийг огцорсоны дараа өөрсдийгөө томилсон Украины хууль бус
Засгийн газрыг дэмжлээ хэмээн барууныхныг буруутгасан.
8. Лавров Украины Крымийн бүх нийтийн санал асуулгын товыг зарласны дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан боловч дипломат шийдэлд хүрч чадаагүй билээ. Ийнхүү Крымийн асуудал ОХУ-ын талд эргэлээ.
9. Дипломатчаар ажиллаж байх хугацаандаа Лавров хүний эрх болон олон улсын соёлын хамтын ажиллагааны асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. Түүнийг барууны удирдагчид орчин үеийн хамгийн шилдэг дипломатч гэж үздэг.
10. Түүнийг олон жил үр бүтээлтэй ажилласан гэж хүндлэхийн зэрэгцээ улс төрийн байр сууриас илүүтэй иргэдийн эрх ашгийг дээдэлдэг нэгэн гэдэг.
11. Лондонгийн мэргэжилтнүүд түүнийг Оросын гадаад бодлогын гол төлөөлөл гэж нэрлээд “Хатуу, итгэлтэй, туйлын хувь нэмэртэй оролцогч байж чаддаг” хэмээн дүгнэжээ. Мөн В.Путинаас арай уян хатан бодлого баримталдаг гэжээ.
12. Хямралыг цэрэг, дайны аргаар
бус энхийн хэлэлцээрээр шийдэх нь Оросын гадаад бодлогын нэг зарчим юм.
Мөн олон улсын асуудалд шүүмжлэгч байр суурийг баримталдаг.8. Лавров Украины Крымийн бүх нийтийн санал асуулгын товыг зарласны дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан боловч дипломат шийдэлд хүрч чадаагүй билээ. Ийнхүү Крымийн асуудал ОХУ-ын талд эргэлээ.
9. Дипломатчаар ажиллаж байх хугацаандаа Лавров хүний эрх болон олон улсын соёлын хамтын ажиллагааны асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. Түүнийг барууны удирдагчид орчин үеийн хамгийн шилдэг дипломатч гэж үздэг.
10. Түүнийг олон жил үр бүтээлтэй ажилласан гэж хүндлэхийн зэрэгцээ улс төрийн байр сууриас илүүтэй иргэдийн эрх ашгийг дээдэлдэг нэгэн гэдэг.
11. Лондонгийн мэргэжилтнүүд түүнийг Оросын гадаад бодлогын гол төлөөлөл гэж нэрлээд “Хатуу, итгэлтэй, туйлын хувь нэмэртэй оролцогч байж чаддаг” хэмээн дүгнэжээ. Мөн В.Путинаас арай уян хатан бодлого баримталдаг гэжээ.
13. Мөн хилийн аюулгүй байдлыг хангаж, бүс нутгийн зөрчлийг намжаахыг эрхэмлэдэг байна. Олон улсын зах зээл дээр Оросын бизнес эрхлэгчдийг хамгаалахыг илүү үздэг.
14.
Сергей Лавров Орос-Америкийн харилцааны талаар “Манай хоёр улс өөр
өөрсдийнхөө эрх ашгийг дээдэлж байгаа нь салан тусгаарлах гэсэн
оролдлого биш. Салан тусгаарлах гэдэг өнөөгийн ертөнцөд таалагдах зүйл
биш. Том улсын харилцаа үүлгүй байна гэж хэзээ ч байхгүй. Биднийг хувааж
байгаа зүйл их бий ч үзэл бодол нийлэх асуудал цөөнгүй” гэжээ.
15. Сергей Лавров Ливийн хувьсгалд олон улс хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилж байв.
16. Тэрээр бусад улс орнуудын хэрэгт зөвхөн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр оролцох эрхтэйг онцолжээ.
17. Лавров олон улсын харилцаанд тогтсон үзэл санаа байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэрээр энэ тухайгаа Зөвлөлтийн Засгийн газар үзэл суртлаар улс орноо нэгтгэж, дэлхийг талцуулсан хэмээн шүүмжилсэн удаатай.
18. Гадаад хэргийн сайд мөн Натог улс төрийн үзэл бодлоо бусдад хэтэрхий тулгаж байна. Ийм нөхцөлд цэргийн хүчээр нэгдэх нь дэлхийд энх тайван байдал тогтооход тус болохгүй гэж хэлж байв.
19. 2003 онд Иракийн дайны ажиллагааг Орос улс Франц, Германтай хамтран эсэргүүцэхэд Лавров гол үүрэг гүйцэтгэж байв. Мөн Сири, Ливи зэрэг Арабын орнуудын хувьсгалыг барууны орнууд дэвэргэж байгаа нь буруу гэж үздэг.
20. Террорист, түрэмгийлэл хэзээ ч зогсохгүй гэдэгт итгэдэг тэрээр зөвхөн үнэнийг хэлэхийг эрхэмлэдэг байна.
21. Ази-Номхон далай, Африк, Латин Америкийн орнуудтай бизнесийн түнш байх хэрэгтэй гэдгийг зөвлөдөг.
22. Лавров НҮБ чухал асуудлыг шийдвэрлэгч байж чадахгүй байгааг эсэргүүцдэг.
23. Тэрээр Орос-Хятад улс эдийн засаг, санхүүгийн хувьд хүчирхэг тул улс төрд нөлөөтэй байх нь дамжиггүй гэж хэлсэн байна.
24.
Сирийн асуудалд Энэтхэг, Хятад, Орос улсууд хамтран байр сууриа хүчтэй
илэрхийлдэг. Эдгээр улсууд Сирийн дотоод хэрэгт Америкчууд оролцох
эрхгүй гэж эсэргүүцсэн билээ.15. Сергей Лавров Ливийн хувьсгалд олон улс хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилж байв.

Сэтгэгдэл (11)