Малайзаас Бээжин хотыг чиглэн нисч явсан 239 зорчигчтой Боинг 777-200 ER онгоц ор сураггүй алга болж, эрэл хайгуулын ажил үргэлжилж байна. Онгоцны ослын 80 хувь нь нисэгчийн алдаа болон техникийн горимыг зөрчсөнөөс шалтгаалдаг. Боинг 777 онгоц бол дэлхий дээр хамгийн өргөн ашиглагдаж байгаа өндөр технологийн дэвшилтэт хөлөг онгоц болохыг дараах 24 баримтаас сонирхож болно.
1. "Боинг" нь дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани төдийгүй, цэргийн болон зорчигч тээврийн онгоцнуудын үйлдвэрлэлээр тэргүүлдэг.
2. Дэлхийн 150 гаруй оронд онгоц нийлүүлдэг компани АНУ-даа хамгийн том экспортлогчийн нэгд тооцогддог. Нийтдээ 1,5 тэрбум долларын хөрөнгөтэй.
3. Төв байр нь Чикагод байрладаг тус компанийн дэлхийн 65 орны салбар нэгжид 168 мянган хүн ажиллаж байна. Дэлхийн 2,700 коллежид мэргэжилтнүүдээ бэлтгэдэг бөгөөд ажилтнуудын 325 мянга нь дээд зэрэгтэй.
4. Боинг 777 нь хол зайд нисдэг, хос хөдөлгүүртэй, орчин үеийн дэвшилтэт агаарын хөлөг юм.
5. 314-451 зорчигчийн суудалтай бөгөөд нэг удаагийн нислэгээр 9,695-17,372 км зам туулах хүчин чадалтай.
6. Бусад онгоцнуудаас хамгийн том диаметртэй турбин хөдөлгүүртэй гэдгээрээ ялгардаг. Мөн зургаан дугуйгаараа газардахаас гадна сүүл нь конус хэлбэртэй.
8. Боинг 777-200 ER болон 300 загварыг GE90 хэмээх өндөр чадалтай турбин хөдөлгүүрээр тоногложээ.1. "Боинг" нь дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани төдийгүй, цэргийн болон зорчигч тээврийн онгоцнуудын үйлдвэрлэлээр тэргүүлдэг.
2. Дэлхийн 150 гаруй оронд онгоц нийлүүлдэг компани АНУ-даа хамгийн том экспортлогчийн нэгд тооцогддог. Нийтдээ 1,5 тэрбум долларын хөрөнгөтэй.
3. Төв байр нь Чикагод байрладаг тус компанийн дэлхийн 65 орны салбар нэгжид 168 мянган хүн ажиллаж байна. Дэлхийн 2,700 коллежид мэргэжилтнүүдээ бэлтгэдэг бөгөөд ажилтнуудын 325 мянга нь дээд зэрэгтэй.
4. Боинг 777 нь хол зайд нисдэг, хос хөдөлгүүртэй, орчин үеийн дэвшилтэт агаарын хөлөг юм.
5. 314-451 зорчигчийн суудалтай бөгөөд нэг удаагийн нислэгээр 9,695-17,372 км зам туулах хүчин чадалтай.
6. Бусад онгоцнуудаас хамгийн том диаметртэй турбин хөдөлгүүртэй гэдгээрээ ялгардаг. Мөн зургаан дугуйгаараа газардахаас гадна сүүл нь конус хэлбэртэй.
7. Онгоцонд компьютер хяналтын систем суурилуулсан байдаг.
9. 777 загвар нь Боинг компанийн хамгийн их борлуулагдсан бүтээгдэхүний нэг юм. Учир нь ийм онгоц түлшинд хэмнэлттэй байхаас гадна далайн чанадыг нэвтлэн хамгийн урт замыг туулж чадна.
10. 777-200 онгоц анхны нислэгээ 1994 онд хийсэн бөгөөд 777-200ER нь шинэчилсэн загвар юм.
11. 777-200 ER онгоц нь хамгийн хол замыг нэг ч газардахгүйгээр туулж, дээд амжилт тогтоож байв. Уг нислэгийг 2013 онд АНУ 255 зорчигчтойгоор Номхон далайд зохион байгуулсан юм.10. 777-200 онгоц анхны нислэгээ 1994 онд хийсэн бөгөөд 777-200ER нь шинэчилсэн загвар юм.
12. Чикагод төвтэй “Boeing Everett Factory” компанийн онгоцууд жилдээ 13,385,378 m3 замыг агаараар туулдаг гэнэ.
13. 1966 онд Боинг 747 онгоцыг худаалдаанд гаргаж, 525 сая долларын ашиг олсон нь хамгийн дээд амжилт байв.
14. 2014 оны гуравдугаар сарын байдлаар Боинг компани нийтдээ 10 удаа томоохон осол гаргасны дөрөв нь нислэгийн алдаанаас болсон бол үлдсэн гурав нь барьцаалагчдын гарт оржээ. 2001 онд Денверийн нисэх буудлаас хөөрсөн онгоцонд түлш асгарсанаас гал гарсан гэдэг.
15. 2008 онд Бээжингээс Лондон руу нисч явсан онгоц осолдож, 47 хүн шархадсан ч азаар нэг ч хүн амиа алдаагүй тохиолдол гарч байв.
16. 2013 оны долдугаар сард Сан Францискогоос хөөрсөн 777-200 ER онгоц нислэгийн зурвасаас хазайж гал гарахаас өмнө зорчигчдыг гаргаж авч байсан юм.
17. Зөвхөн 2013 оны байдлаар Боинг компани 60 гаруй харилцагчаас 1,452 онгоцны захиалга хүлээн авч, 1,113-ыг нь нийлүүлсэн байна.
18. 2013 оны арванхоёрдугаар сарын сүүл гэхэд 777-300ER онгоцны 700 захиалга хүлээн авч 452-ыг нь зах зээлд нийлүүлсэн ажээ.
19. Боинг компанийн онгоцууд ослын туршилтыг хангалттай түвшинд хийсэн, нислэгийн арвин туршлагатай учраас хамгийн найдвартайд тооцогддог.
20. Бусад өрсөлдөгч компаниудаас ялгарахын тулд зорчигчдын суудлын зардлыг багасгаж, бүхээг, дотоод засалд онцгой анхаарах болжээ.
21. 1998 он гэхэд Боинг компанийн нислэгийн тоо 900 мянгад хүрчээ.
22. Малайзын агаарын тээвэр нь өдөрт дэлхийн 80 гаруй чиглэлд 37 мянган зорчигчод үйлчилдэг Азийн хоёр дахь том сүлжээ юм.
23. 2005 онд Хонконгийн Боинг онгоц 22 цаг 42 минут тасралтгүй нисэж, Геннисийн дээд амжилт тогтоожээ.
24. Арабын нэгдсэн Эмират улс 127 Боинг онгоц эзэмшдэг. Ингэснээр дэлхийн хамгийн олон Боинг онгоцтой улс болжээ.18. 2013 оны арванхоёрдугаар сарын сүүл гэхэд 777-300ER онгоцны 700 захиалга хүлээн авч 452-ыг нь зах зээлд нийлүүлсэн ажээ.

Сэтгэгдэл (5)