Эдийн засгийн хямрал олон хүнд айдас төрүүлж эхэллээ. Эдийн засагчидаас эхлээд сөрөг хүчин эдийн засгийн хямрал хүндрэлд анхаарлаа хандуулж эхлэв. Харин эрх баригчид эдийн засаг сайхан байгаа үлгэрээ ярьсаар байна. Тэгвэл эрх барьж байгаа засгийн Эдийн засгийн дэд сайд О.Чулуунбатын Монголын эдийн засагт хийсэн 24 дүгнэлтийг 24tsag.mn хүргэж байна.
1. Манай эдийн засаг ямар байна. Төгрөгийн ханш тийм л байна.
2. Эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд сул байна.
3. Уг нь эдийн засаг өсч байгаа бол мөнгө өсч байх ёстой л доо. Гэтэл манай зах дээр өнгөрсөн жил мөнгө багасчихлаа. Үүн дээр бид судалгаа дүгнэлт хийх ёстой.
4. Нийт худалдаа өсөөгүй, дотоодын ачаа тээвэрлэлтийн хэмжээ, зорчигчдын тоо буурсан байгаа.
5. Төсвийн орлого нэмэгдээгүй, төлбөр тооцооны бланс алдагдалтай гарсан.
6. Шулуухан хэлэхэд Монголоос мөнгө зугтаж байна шүү дээ, нүүрээ буруулчихсан байна. Хүн амьдрал дээр ханьтайгаа таарсан өдрөө гэр бүл болдоггүй биздээ. Удаан хугацаанд бие биеэ харна, танина, хүлээнэ. Бүх бизнес хөрөнгө оруулагч яг үүнтэй адилхан. Их удаан ажиж, хүлээж, хянаж байж Монголд хөрөнгөө оруулдаг. Харин ингэж олж авсан итгэлийг маш амархан эвдэж болдгийг бид сүүлийн хоёрхон жилд харлаа шүү дээ.
7. Монголд бараг 400 гаруй өрнийн компани ажиллаж байлаа. Харин одоо бүгд сул зогсолт хийж байна.
8. Одоогийн байдлаар гадаад зах зээлээс сайн мэдээ ирэхгүй байна. Токио, Нью-Иорк, Торонто, Лондон, Сингапурын бирж дээр байгаа Монголтой холбоотой, Монгол Улсын хэрэгжүүлж байгаа төслүүдийн хувьцаа нэг их сайжирсан юм харагдахгүй л байна.
9. Монголчууд улстөржөөд, амбицлаад цаг алдах тусам орж ирэх мөнгө хойшлоод л байна.
10. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт 55 хувиар унасан.
11. Эдийн засагт үүсээд байгаа хүндрэл хямралууд монголчуудад маш том сургамж болж байгаа. Монголчууд гэхээсээ илүү ялангуяа улстөрчдийн бодлогогүй алхам, хуурай хуулиуд эдийн засагт ямар эрсдэл дагуулдгийг харж байгаа байх.
12. Нэг нам гарч ирэнгүүтээ нөгөө намынхаа бодлогыг үгүйсгээд явчихдаг нь хөрөнгө оруулалтын байдалд муугаар нөлөөлж байна л даа. Хэдийгээр хууль гарсан ч Монголд бүртгэлтэй компаниудын гадаадад гаргасан хувьцаа өсөхгүй байна гэдэг манай зах зээлээс хөрөнгө оруулагчид болгоомжилсон хэвээр байна гэсэн үг.
13. Өнгөрсөн жил бид хоёр бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй нийлээд 4 тэрбум ам доллар эдийн засагт оруулсан. Энэ бараг ДНБ-ийн 40%тай тэнцэх мөнгө. Ийм хэмжээний мөнгө хийгээд 11% хувийн өсөлт авлаа.
14. Хэдэн популистуудын дарамт шахалт байна.
15. Үнэндээ бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг ямар нэгэн байдлаар муутгаад л байвал хувийн хэвшлийнхний хүч суларна.
16. Монголд байцаагч нь төрийн нэрийн өмнөөс торгууль тавиад, тавьсан торгуулиа өөрөө халаасалчихдаг. Улсын байцаагч нэртэй булган шуба өмссөн, үнэтэй машин унасан нөхдүүд төсвийн жаахан цалингаар яагаад ийм тансаг амьдарч байна вэ гэдэг бодох л асуудал.
17. Зургаан жилийн өмнө төмөр замынхаа царигийн асуудлыг шийдээд дэд бүтцээ барьчихсан бол өнөөдөр нүүрсний салбар нь дампуурах шахаад зогсч байхгүй шүү дээ.
18. Төр өөрөө нүүрсээ зарна, хувьцаа гаргана, мөнгө олно гээд урдуур нь орж гүйгээд эдийн засгаа унагаад байх юм. Төрд өмч байх шаардлагагүй. Өмчтэй төр баян байдаг гэж хэн хэлсэн юм бэ. Өмчтэй төр биш, хувийн хэвшлийнхэн нь хүчтэй төр баян байдаг юм.
19. Манай улстөрчид мөнгийг хайр гамгүй үрж байна. Зарим нэг нь бүр шинэ сум барьж өгнө гээд гүйгээд байх юм. Хөдөөгийн таван мянга ч хүрэхгүй хүн амтай суманд шинэ контор барьж өглөө гээд төрийн үйлчилгээ хурдан шуурхай болчих уу. Нэг ангид арав ч хүрэхгүй хүүхэд суралцаж байхад дахиад шинэ сургуулийн барилгаар яах юм. Тэгж төсвөөс хэдэн зуун тэрбумыг гаргаж шинэ сум нэрээр баахан модон барилга барих шаардлага байна уу. Сумын төвийг модон барилгатай болголоо гээд тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьжиргаа сайжрахгүй.
20. Монгол Улс Их сайн орлого төсөвтөө цуглуулж байгаа юм. Даанч бидний хамгийн том алдаа бол тооцоо муутай хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм л даа.
21. Гадаадын бүх л хэвлэлээр Монголыг “нүдэж” байна. “Блүүмбэрг”, “Чайна Дэли”, “CNN” гээд Монголын талаар сайн мэдээлэл явахгүй байна шүү дээ.
22. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өө зогсоох ёстой. Манайх шиг өмнө нь ийм хөтөлбөр хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн улсын туршлага зөндөө байдаг. Англи, АНУ, Итали бүгд л ийм хөтөлбөр хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн. Үүнээс болоод л доллар огцом савалгаатай байна.
23. Эдийн засаг 11% хувиар өсчихөөд байхад яагаад амьдрал тааруу байна вэ. Шалтгаан нь төгрөгийн ханш 25%-иар уначихсан. Иргэдийн худалдан авах чадвар 25%-аар унасан.
24. Шар нутгаа зарж мөнгө болох боломж байсаар байтал эсрэг сурталчилгаа хийгээд яваа хүмүүсийг нэг бол шантааж хийж мөнгө авах зорилготой, нөгөө бол хэн нэгний хэлснээр л хөдөлж байгаа болов уу гэж боддог. Хөдөлгөөнийнхөн хөрөнгө оруулагчдыг шантаажилж мөнгө олдог гэдгийг “Гал үндэстэн” харууллаа шүү дээ.

Сэтгэгдэл (31)