“12 Years a Slave” буюу “12 жилийн боол” хэмээх түүхэн сэдэвт кино энэ жилийн Оскарын шагналыг хүртсэн билээ. Энэ киноны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Энэ киног Вашингтонд хулгайлагдсан хар арьст боол Соломон Нордап гэдэг хүний түүхэн дурсамжаас сэдэвлэн бүтээжээ. Энэ хүн 1841 онд Люзана мужид 12 жил тариаланчийн ажил хийж боолчлогдож байгаад 1843 онд суллагдсан байна.
2. Соломан Нордапын дурсамжийг 1968 онд эмхэтгэн гаргажээ.
3. Стив Маккуины найруулсан гурав дахь том бүтээл болох энэхүү киноны зургийг 2012 оны зургадугаар сарын 27-ноос наймдугаар сарын 13-ныг дуустал авсан байна. Нийт 20 сая долларын өртөгтэй бүтжээ.
4. “12 жилийн боол кино” 2013 онд олны хүртээл болсоныхоо дараа кино шүүмжлэгчдээс магтаал хүртсэн билээ. Нийт 20 сая долларын өртгөөр бүтсэн ч 140 саяын ашиг олж “box office”-т дээгүүрт бичигдсэн байна.
5. 2014 онд “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг киноны шагналыг хүртсэн бол Оскарын шагналын есөн номинацид нэр дэвшиж, дөрвөн шагнал хүртсэн билээ.
6. Энэ кино шилдэг зураг авалт, шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн юм.
10. Африк гаралтай Америкчуудын түүх, соёл “12 жилийн боолчлол” кинонд нэвт шингэсэн гэж Соломон Нордапын түүхийг хамтран бичсэн зохиолч Дэвид Фиске онцолсон байдаг.
11. Энэ бүтээл 2013 оны наймдугаар сард буюу Торонто, Нью-Йоркийн кино наадмын өмнөхөн бэлэн болсон ч 19 кино театрт гарсан байна.
12. Оскарын шагналт энэ бүтээл бусад түүхэн киноноос ялгагдах зүйлгүй боловч, сонгож авсан асуудал нь маш зөв байсан учраас амжилт олсон гэж кино шүүмжлэгчид үздэг.
13. Киноны учир зангилаа тааруу, үзэхэд уйтгартай гэж интернэт хэрэглэгч 250 хүн тутмын 10 нь хариулсан байдаг. Гэхдээ 2013 онд интернэт хэрэглэгчид хамгийн олон удаа давтаж үзсэн бүтээл болжээ.
14. Харин үзэгчдийн нөгөө хэсэг нь Америкчуудын үйлдсэн нүглийг олны өмнө харуулсан. Үзэхэд сэтгэл өвдмөөр, хүний сэтгэлд хүрэхээр үзэгдлүүд цөөнгүй гэж онцолжээ.
15. Кино зохиолч Жон Ридли найруулагч Стив Маккуинтэй уулзаад Америкийн боолын үеийн тухай кино хийхээр тохиролцсон байна. Боолын худалдааг харуулна гэж төлөвлөөгүй боловч Маккуины эхнэр Соломон Нордапын дурсамжийг олж харсанаар санаагаа олсон байна.
16. Эрх чөлөө болон амьд үлдэхийн төлөөх нэг хүний гайхалтай түүх 133 минут үргэлжилнэ.
17. Тэмцлийн гайхалтай түүх хүүхдүүдийн хувь хүний хөгжилд нөлөөлнө хэмээн үзэж, дунд сургуулиудад намтрыг нь тарааж байсан гэдэг.
18. Их Британичууд найруулж, Америкчуудын продюсерлэсэн энэхүү бүтээлд Чиветел Эджиофор, Майкл Фассбендер, Лупита Ньонго, Сара Паулсон, Брэд Питт нарын жүжигчид тогложээ.
19. “Summit Entertainment” компани энэхүү бүтээлийг 2011 онд олон улсын тавцанд гаргана гэж мэдэгдэж байв.
20. 2014 оны гуравдугаар сарын 2-ны байдлаар 140 сая доллар олсон бөгөөд үүний 50 саяыг АНУ-аас бүрдүүлсэн байна.

7. Кино зураг авалтыг Нордапын баригдаж байсан Люзана мужид хийжээ.
8. Түүхэн цаг үеийг бодитойгоор харуулахын тулд кино уран бүтээлчид багагүй судалгаа хийжээ. Тухайн үеийн эдлэл хэрэглэл, хувцас өмсгөлийг дахин хийхэд бүтэн найман долоо хоног зарцуулсан байна.
9. Тариачин боолуудын өмсөж байсан хувцсыг шинээр хийж, дүрүүдийн онцлогийг гаргахын тулд зөвхөн энэхүү кинонд зориулж дизайнер Норрис 1000 гаруй хувцас урлажээ.

21. Нийт 19 теарт хязгаарлалттайгаар нээлтээ хийсэн ч долоо хоногийн дотор 923 мянган доллар цуглуулсан ажээ.
22. Оскарын шагналыг гардан авахдаа найруулагч Маккуин “Энэ кино боолын хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд зориулагдсан. Өнөөдөр дэлхий даяар 21 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байна” гэжээ.
23. Боолуудын тамлагдан зовж байгааг тод харуулахад жүжигчдийн ур чадвар хамгийн сайн байсан гэж шүүмжлэгчид үнэлжээ.
24. Киноны орлогын 10 орчим хувийг Нордапын намтрыг бичсэн зохиогчид эзэмших юм.

Сэтгэгдэл (2)