Хамгийн хямд гэгдэж буй “Буянт-Ухаа” хорооллын байрыг худалдаж авахын тулд яах ёстой талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. Хэрвээ та тус хорооллоос байр авахаар бэлтгэж байгаа бол бидний бэлтгэсэн 24 баримтыг уншина уу.
1. “Буянт-Ухаа” хорооллын байрны 1 мкв-ын үнэ 1.280.000 төгрөг. Энэ нь тус хорооллыг хамгийн хямд орон сууцтай хэмээн хэлэгдэхэд хүргэж байна.
2. Анхнаасаа зорилтот бүлэгт зориулж барьсан. Ингэснээр төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд зах зээлийн ханшаас хямд өртгөөр орон сууцтай болох нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм.
3. Бүрэн цутгамал байр учраас чанарт асуудал байхгүй хэмээн тус орон сууцыг барьсан компанийн зүгээс хэлж байна. Угаалгын өрөө нь ч цутгамал аж.
4. "Буянт-Ухаа" хорооллын орон сууцны барилгын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн 1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байна.
5. Эхний ээлжинд ороод буй 1764 өрхийн орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, үлдсэн 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон залуу гэр бүлд олгоно.
6. Ахмад настан гэж 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг хэлнэ хэмээн байр худалдан авах журамд заажээ.
7. Ченжүүдийн гараар оруулахгүйн тулд байр худалдан авахыг хүсэгчдэд онцгой шаардлага тавьж буй бөгөөд авсан байраа 15 жилийн хугацаанд бусдад зарахгүй, ашиг олох зорилгоор түрээслэх эрхгүй юм байна.
8. Анх удаа орон сууц худалдан авч буй иргэн байх ёстой бөгөөд заавал найман хувийн хүүтэй зээлээр урьдчилгаа 30 хувийг төлөх зэрэг шаардлагатай.
9. Залуу гэр бүлүүд заавал албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёр байх ёстой аж.
10. Тодорхой хэлбэл 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан захиалга авч, худалдан борлуулна. 70 хувь нь төрийн албан хаагч байх ёстой юм. Эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь төрийн албан хаагч байхад хангалттай.
11. Орон сууц худалдан авахаар хүсэлт гаргаж байгаа иргэд Монгол Улсын иргэн байх, төрийн болон аж ахуй нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн иргэн байна.
12. Банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх ёстой аж. Бас “4000 төрийн албан хаагчийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд зээл аваагүй байх ёстой.
13. Засгийн газраас хэрэгжүүлсэн жилийн зургаа болон 8 хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл аваагүй байх ёстой.
14. Тус орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхэгийг ТОСК өөрийн цахим хуудсаар зарлана.
15. ТОСК-аас цахимаар өргөдөл хүлээн авах хугацааг зааж өгөх бөгөөд энэ хугацаанд өргөдлийг илгээж, нууц /пин/ дугаар авсан иргэдийн дунд захиалгын гэрээ байгуулах, сонголт нээгдэнэ.
16. Дараа нь ТОСК-ийн цахим хуудсаар дамжуулан байр захиалах өргөдлийн маягтыг бөглөж, цахимаар пин дугаар авна.
17. Цахимаар захиалга хүсэлт ирүүлсэн иргэдийн тоо орон сууцны тооноос хэтэрсэн тохиолдолд худалдан авах иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулна.
18. Сугалаа явуулах журмыг ТОСК баталж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.
19. Захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсөн худалдан авагчид байрны үлдэгдэл төлбөрийг төлөхөд зээл олгохоор гаргасан банкны шийдвэрийг үндэслэн тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргуулж, гэрчилгээг банкинд хүргүүлнэ.
20. Урьдчилгаа мөнгөө бүрэн төлсөн захиалагчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгнө.
21. Хэрвээ та “Буянт-Ухаа” хорооллын байраа зарах шаардлагатай болсон бол зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана.
22. Тус хорооллыг "Дельта констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар барилга", "Эрэлт импекс" гэсэн таван компанийн 2600 гаруй монгол ажилчин барьсан.
23. Тус хороололд 33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг байна.
24. Бас 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг, 66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байгаа аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (31)